Хятад улсын Засгийн газраас Хойд Македонийн Засгийн газарт тахлын эсрэг эмнэлгийн эд материал хандивласан нь энэ сарын 18-нд Хойд Македонийн нийслэл Скопье хотод хүрэв.

Хойд Македони дахь Хятад улсын элчин сайд Жан Зүө илэрхийлэхдээ: - Хятад улс тахлаас урьдчилан сэргийлж хянаж байсан чухал үед Хойд Македонийн удирдагчид болон нийгмийн бүх давхаргынхан Хятад улсын Засгийн газар, ард түмнийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан. Хятадын тал үүнийг мартаагүй юм. Одоогийн байдлаар Хойд Македони тахлын тархалтын нөхцөл байдал бэрхшээлтэй тулгараад байна. Хятадын тал үүнийг зүрх сэтгэлээрээ мэдэрч байна. Хятад улсын хувьд одоо ч тахлаас урьдчилан сэргийлэх хянах ажил хүнд хэцүү үед байгаа ба эмнэлгийн хэрэгслийн материал хомс байгаа нөхцөлд ч Хойд Македонийн хүсэлтийг хүлээн авч, тахлын эсрэг эд материалын тусламж үзүүлсэн гэжээ.
Хойд Македонийн Ерөнхий сайдын орлогч Буял Османи илэрхийлэхдээ: - Хятадын тал Хойд Македонийн тахлын эсрэг ажил хамгийн чухал үед эмчилгээний хэрэгслээр тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлж байна. Хойд Македони улс үүнийг үүрд санаж байх болно. Тахлын эсрэг тэмцэл нь бүх улс орон, үндэстэн ястны эв санааны нэгдэл, хамтын ажиллагаа, харилцан туслалцааг шаардаж байна. Хойд Македони нь Хятадын туршлагаас суралцаж, тахлын тархалтыг аль болох хурдан даван туулна гэдэгт итгэж байна гэжээ.





























































