Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

БНХАУ-ын Засгийн газраас томилсон эмчилгээний баг Узбекистанд хүрэв

БНХАУ-ын Засгийн газраас томилсон эмчилгээний баг Узбекистанд хүрэв.

Орон нутгийн цагаар 04-р сарын 17-ны өдрийн үдээс хойш Хятадын Засгийн газраас томилсон эмчилгээний баг тусгай онгоцоор Узбекистаны Ташкент олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна. БНХАУ-ын Узбекистанд суугаа элчин сайд Жяан Янь, Узбекистаны Гадаад хэргийн яамны дэд сайд Ахатов, Эрүүл мэндийн яамны дэд сайд Низомов нар онгоцны буудалд хүрч эмчилгээний багийн гишүүдийг угтсан байжээ.

-“COVID-19” дэгдсэнээс хойш Хятад, Узбекистан хоёр орон бие биедээ тусламж хангасаар ирсэн байлаа. Узбекистанд халдварт өвчин дэгдсэний дараа хоёр орны эмч болон мэргэжилтнүүд өвчний эсрэг туршлага солилцохыг видео холболтоор зохион байгуулсан байна. Хятадын засгийн газар, холбогдох яам, шинжлэх ухааны судалгааны хүрээлэн, найрсаг муж, хот, компани, хувь хүн Узбекистанд эм бэлдмэл зэрэг эмнэлгийн хэрэгслийн тусламж үзүүлэв. Хятад, Узбекистан бол сайн хөрш,сайн найз нөхөд,сайн түнш юм. Узбекистанд байх хугацаанд бидний эмчилгээний баг “COVID-19” гэх нийгмийн эрүүл мэндийн томоохон арга хэмжээнд хариу арга хэмжээ авахад Узбекистаны талтай хамтран ажиллаж,"Эрүүл мэнд торгоны зам”-ын шинэ түүхийг бичих болно гэж Жяан Янь хэлсэн байна.

Уг эмчилгээний баг 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг болох бөгөөд эрүүл мэндийн менежмент, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх, хянах гэх мэт олон чиглэлийн эмч мэргэжилтнүүдийг хамарсан ажээ.

04-р сарын 18-ны өдрийн байдлаар Узбекистанд “COVID-19”-ээр халдвар авсан тохиолдол 1450 хүрч, 171 хүн эмчилгээнээс гарч, нас барсан өвчтөний тоо 4 хүн болсон байна гэж Узбекистаны Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:people.com.cn
Мэдээ үзсэн:6757
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7