Хятадын Шанхай хотоос хөдөлсөн тусгай нисэх онгоц 04-р сарын 18-нд Аргентины Буэнос-Айрес хотод хүрчээ. Энэхүү онгоцыг Аргентинаас БНХАУ-ын Шанхай хот рүү илгээн Хятад улсаас худалдан авсан тахлаас урьдчилан сэргийлэх эмчилгээний эд материал, багаж хэрэгслийг тээвэрлэн буцжээ.

Буэнос-Айрес хот нь Шанхай хотоос хамгийн хол хотуудын нэг юм. Аргентинд Хятад улсын эмчилгээний хэрэгслүүд хүрсэнд тухайн орны бүхий л давхаргынхан талархал илэрхийлжээ. Хятад улсаас ирсэн материалууд Аргентинд тахлын тархалтыг ялан дийлэх итгэлийг авч ирлээ хэмээн санал нэгдэж байгаа аж.





























































