Дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх байдлаар Эрээн хотын төмөр замын боомтоор өнгөрсөн Хятад-Европын чиглэлийн галт тэрэгний нийт тоо 521 хүрч, 51349 чингэлэг тээвэрлэж, ачаа тээвэрлэлтийн нийт хэмжээ 507400 тонн болж, энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тус бүр 33 хувь, 53 хувь болон 82 хувь нэмэгдсэн бөгөөд тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүний нийт үнэ 5.375 тэрбум юаньд хүрсэн байна.
“COVID-19”-ийн халдвар дэлхийн хэмжээнд дэгдэж буй цаг үед Хятад-Европын чиглэлийн галт тэрэгний аюулгүй, тогтвортой, тохиромжтой тээврийн шинж чанар нь Хятад, Европын хоёр том зах зээлийн хоорондох худалдаа, нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулахад асар их үүрэг гүйцэтгэсэн байна. Энэхүү чиглэлийн галт тэргээр цахилгаан механик бүтээгдэхүүн, дотоодын автомашин, хувцас, импортын модон материал, хоол хүнс зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг юм.
Халдварт өвчний хүчин зүйлээс шалтгаалан энэ оны эхний улиралд Эрээн боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн галт тэрэгний үйл ажиллагааны нийт тоо болон ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс харьцангуй нэмэгдсэн байна.
Эрээн боомт бол Хятад-Европын чиглэлийн галт тэрэгний “Төв гарц”-ыг нэвтрүүлэх эхний ба сүүлчийн өртөө болох юм. Эрээн хотын Гаалийн газраас гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчлөх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих зэрэг арга хэмжээгээр үйлчилж,Хятад-Европын чиглэлийн галт тэрэгний аюулгүй, тогтвортой ажиллагааг хангаж байна. Өнөөдрийг хүртэл Эрээн төмөр замын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн галт тэрэгний зам шугам нийт 35 хүрсэн байна.





























































