Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Шааньши мужийн Анькан хотын Пинли шяньд 21-ний өдөр ажиллаж, хороолол, сургууль зэрэг газрын ядуурлаас ангижруулах ажилтай танилцлаа. Улмаар шилжүүлэн нүүлгэсэн өрх айл, хичээлийн танхим, хорооллын гудамжинд Ши Жиньпин дарга нутгийн ард иргэдтэй дотноор ярилцан тэдэнд аз жаргал сайн сайхны ерөөл дэвшүүлэв.
Анькан хотын Лаосянь суурин бол Шааньши мужийн өмнө бүсийн нүүлгэж ядуурлаас ангижруулах төсөлд хамрагдсан бүсийн нэг хэсэг нь юм. Ерөнхий нарийн бичгийн даргын ажилласан Жиньпин хороолол 11 тосгоны 4173 иргэнийг шилжүүлэн нүүлгэж байрлуулсан хороолол юм.
"Ядуурлаас ангижруулах явцад ганц ч хүнийг охигдуулж болохгүй" гэж өнгөрсөн жилүүдэд Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга олон дахин онцолж байсан юм. Тухайн өдөр Ши Жиньпин дарга ард иргэдэд хандан:
- Манай ард иргэдийн амьдрал нь хотынхоо нэртэй адилхан амар амгалан, тайван тогтуун байхыг хүсэн ерөөж байна. Бид чинээлэг нийгмийг байгуулах замд ганц ч хүнийг орхигдуулалгүй, бүгд ядуурлаас ангижирч, чинээлэг нийгэмд шилжин орохыг хүсэж байна. Та бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэе гэж хэллээ.





























































