Хятад улсаас Алжир улсад тусалсан шинэ ээлжийн эмнэлгийн хэрэгсэл энэ сарын 21-ний үдэш Алжир улсын олон улсын нисэх онгоцны буудалд зөөвөрлөгдөн хүрчээ. Алжирын Ерөнхий сайд Жеррард болон засгийн газрын зарим ажилтнууд онгоцны буудалд хүрч тосон авав.
Эдгээр материалуудын хүнд нь ойролцоогоор 20 тонн бөгөөд эмнэлгийн амны хаалт, нуклейн хүчил илрүүлэх хэрэгсэл, агааржуулагч гэх мэт зүйлүүд багтаж буй.
Жеррард тухайн өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан, тэрээр Алжирын Ерөнхийлөгч Тебен болон Алжирын засгийн газрын нэрийн өмнөөс Хятад улсад гүнээ талархаж байгаагаа илэрхийлэв.





























































