Өвөр Монголын Алшаа аймгийн Эзэнээ хошууны Монгол сургууль Монгол Улсын сурагчдад “Үүлэн тэнхимийн хичээл”-ээр дамжуулан онлайн сургалт явууллаа.
Тахлын тархалтын хугацаанд Эзэнээ хошууны Сурган хүмүүжил спортын товчоо нь Цэгээ боомтын тахлаас урьдчилан сэргийлэх хянах гадаад хэргийн ажлын хэсэг зэрэг холбогдох байгууллага нэгжтэй ажлаа зохицуулан, мөн Эзэнээ хошууны Монгол сургууль Монгол Улсын сурагчдад “Үүлэн тэнхимийн хичээл”-ээр дамжуулан онлайн сургалт явуулах тухай шаардлага гаргав.
Эзэнээ хошуу 2005 онд Монгол Улсын Өмнөговь аймаг, Баянхонгор аймаг, Өвөрхангай аймагтай холбогдох талын хэлэлцээр байгуулж, сурган хүмүүжлийн тусламж үзүүлэхээр болсон бөгөөд 2006 оноос эхлэн Монгол Улсын сурагчдыг хүлээн авсан юм. Мөн 2010 оноос эхлэн орон нутгийн санхүүгээс жил бүр сурагч бүрд 10 мянган юанийн нөхөн олговор өгч, төлбөргүй суралцуулах болжээ. Одоог болтол Эзэнээ хошууны Монгол сургууль Монгол Улсын дөрвөн ээлжийн 100 сурагчийг хүлээн авч суралцуулсан байна.





























































