ДЭМБ-ын 03 дугаар сарын 29-ний өдөр нийтэлсэн тоон үзүүлэлтээс харахад халдвар одоогоор дэлхийн 200 гаруй улс, бүс нутгийг хамраад байна.
Энэ хүнд бэрх үед өөрт тохиолдсон "том сорилт"-ыг саяхан давж гарсан Хятад улс цээж түрэн босож, халдварт өвчинтэй тэмцэж буй улс орнуудад халуун сэтгэлийн тусламжаа түгээж эхэллээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Халдварт өвчний эсрэг тэмцэхэд Хятад улс чадахын хэрээрээ олон улсын хамтын нийгэмлэгт дэмжлэг үзүүлсээр байх болно” гэдгээ хэд хоногийн өмнө ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус өгсөн хариу захидалдаа илэрхийлсэн байна.
“Хятадын тусламж” хэмээх халамж оршвой
Хятад улсаас Италийн халдварт өвчний эсрэг тэмцэх ажилд туслах 2 дахь ээлжийн эмчилгээний баг орон нутгийн цагаар 03 дугаар сарын 26-ны өглөө Италийн Ломбардиа бүсийн Бергамо хотын нэгэн эмнэлэгт саатлаа. Мэргэжилтний багийн ахлах эмч Чю Юньчин, багийн ахлагч Чэнь Жэнфагаар ахлуулсан зургаан хүний бүрэлдэхүүнтэй тус баг 400 KN95 маск, 7500 мэс заслын маск, 200 хамгаалалтын хувцас зэрэг хандивын эд материалыг Италийн талд хүлээлгэн өгсөн байна. Хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцсон Итали эмч нар "Ше ше, ше ше /баярлалаа/" гэж хятад хэлээр талархлаа илэрхийлсээр байв.
Энэ бол Итали улсын хэмжээнд “COVID-19”-ийн халдвар хамгийн хүнд байгаа Бергамо хотод томилсон Хятадын хоёр дахь ээлжийн эмчилгээний баг. Долоо хоногийн өмнө буюу Италид очсоны маргааш нь тэд цагийн зөрөөтэй зохицож ч амжилгүйгээр эртлэн босож, орон нутгийн эмнэлэгт очин, Италийн мэргэжил нэгт эмч нартай халдварт өвчнийг урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх туршлагаа хуваалцсан төдийгүй тусгаарласан өвчтөний тасагт очиж, хамгаалалт хийх, аврах, эмчлэх мэргэжлийн санал сануулга дэвшүүлж явав.
- Бидний авчирсан эд материал, туршлага Италийн ард иргэдэд тус болно гэдэгт найдаж байна гэж мэргэжилтний багийн ахлах эмч, Жэжян их сургуулийн Анагаах ухааны дээд сургуулийн Нэгдүгээр харьяа эмнэлгийн байнгын орлогч дарга Чю Юньчин хэллээ. Италид туслах үүргийг хүлээх үеэр Чю Юньчин Хятадын дотоод дахь халдварт өвчний эсрэг тэргүүн эгнээнд хоёр сар шахам амралтгүй ажилласан байв. Эмчилгээний багийн ахлагч, Жэжян мужийн Эрүүл мэндийн зөвлөлийн Харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Чэнь Жэнфан мөн томилолтоор аж ахуйн нэгжүүдийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг удирдаж байх үеэр үүрэг хүлээсэн байлаа. Багийн бусад гишүүд ч мөн ихэнх нь халдварын эсрэг тэргүүн эгнээнээс буцаад удаагүй байсан хэдий ч маш идэвхтэйгээр дахин томилолт авч ирсэн байлаа.
Цар тахал дэлхий нийтийг хамарч хүмүүсийн сэтгэлийг шаналгаж байгаа бол өөрөө туулж ирсэн “хүн”-ий хувьд Хятад улс бүх л боломжоороо дэлхийн өнцөг булан бүрт тусламжийн гараа сунгаж байна. Хоёрдугаар сарын эцэс буюу олон улс орнуудад халдварт тахал ид дэгдэх үеэр дотоодын нөхцөл байдлыг бүрэн эрхшээж амжаагүй байсан Хятад улс өөрийн боломжийн хүрээнд шаардлагатай орнуудад тусламж үзүүлэх аянаа эхлүүлсэн. Хятад улс халдварт өвчинтэй тэмцэх дундрашгүй хүч чадал, оюун ухаанаараа өнөөдрийг хүртэл дэлхийн улс орнуудад хувь нэмрээ оруулсаар байна.
"Хятад улсын илгээмж" хурдтай түгсээр
Шалгах урвалж, маск, хамгаалалтын хувцас, шил, оношилгооны тоног төхөөрөмж гэх зэргээр сүүлийн үед Хятадаас илгээгдсэн тоогүй олон илгээмж дэлхийн өнцөг булан бүрт хүргэгдэж байна. Хятадын Засгийн газар өнөөдрийг хүртэл 89 улс орон, 4 олон улсын байгууллагад зориулан халдварт өвчний эсрэг тусламжийг нийт дөрвөн ээлжээр зохион байгуулад байна. "Энэ бол их гүрний хэв маяг", "Хятад улсын өгөөмөр тусламжийг мөнгөөр хэмжих аргагүй" гэх зэрэг олон улс орнуудын иргэдийн магтаал сайшаал цахим мэдээллийн хэрэгслээр цацагдаж байлаа.
"Хятад улсын мэргэжилтнүүд" идэвхтэй томилогдсоор
Хоёрдугаар сарын сүүлчээс хойш Шанхай, Гуандүн, Сичуань, Жэжян, Фүжянь, Гуанши, Шиньжян зэрэг олон орны эмчилгээний багууд их хэмжээний эмнэлгийн хэрэгсэл болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, оношлох, эмчлэх туршлагаа “тээж”, Иран, Ирак, Итали, Серби, Камбож, Пакистан зэрэг улс орнуудыг зорьсон юм. Тэд бол Хятадын дотоод дахь халдварт өвчний эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнээс дөнгөж буцаад байсан "шилдэг цэргүүд". Тэд мөн гадаадын хэвлэл мэдээллийнхний хараан дахь дахин хуягласан “Урсгал сөрөгч баатрууд” байсан.
"Хятад улсын туршлага" эрчимтэй уламжлагдсаар
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, оношлох, эмчлэх агуулга бүхий олон хэлээр бичигдсэн хөтөлбөрийг найруулж, туршлагаа хуваалцах олон улсын форум зохион байгуулсан. 110 гаруй улс орон, олон улсын байгууллагуудтай хамтарч мэргэжилтнүүдийн видео хурал зохион байгуулах зэрэг арга замаар Хятад улсын халдварт өвчний эсрэг туршлагыг 180 гаруй улс орон, 10 гаруй Олон улсын болон бүс нутгийн байгууллагуудад түгээлээ. Орон нутгийн өвөрмөц онцлог бүхий “дөрвөлжин бүхээг эмнэлэг” мөн Европ, Ази, Хойд Америк, Өмнөд Америкт дараалан байгуулагдаж, Хятад, Европ анагаах ухааныг хослуулсан эмчилгээний арга барил зэрэг шинэлэг аргыг ДЭМБ болон олон улс орнууд хүндэтгэн үнэлж байна.
"Хятад улсын бүтээгдэхүүн" түгэн дэлгэрсээр оршвой
Бээжин, Тяньжинь, Шаньдүн зэрэг бүс нутгийн эмнэлгийн эд материал үйлдвэрлэгч олон тооны компаниуд цаг наргүй ажилласаар, үйлдвэрлэсээр. Хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн дэлхийн хэмжээн дэх эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж, захиалга овоорно. Амны хаалт, шалгуур урвалжийн савлагаа, амьсгалын аппарат зэрэг халдварт өвчний эсрэг “хурц зэвсэг”-ийг аль болох илүү олон хангах зорилгоор Хятадын компани, аж ахуйн нэгжүүд өдөр, шөнөгүй хичээн ажилласаар. “Хятад улс рекорд шинэчлэх хурдтайгаар дэлхийн хэмжээнд яаралтай хэрэглэх эмнэлгийн хэрэгслүүдийг үйлдвэрлэж байна” гэж Канадын "Глобал шуудан" сонинд бичсэн байна.
“Хувь заяаны нэгдэл” хэмээх хариуцлага оршвой
- Өнөөдөр бид Хятад улсаас Африкт хандивлаж байгаа эмнэлгийн хэрэгслүүдийг дүүрэн ачаад Этиоп руу нисэх гэж байна. Хятад улсад баярлалаа.
- Сайн яваад хүрээрэй. Хятад, Африкийн найрамдал мандтугай.
Этиопын агаарын тээврийн ET3751 нислэгийн багаас Гуанжөү хотын нисэх онгоцны буудлын цамхагтай холбогдсон яриа цахим ертөнцөөр цацагдаж, олон ч хүмүүсийн сэтгэлийг догдлууллаа.
5.4 сая маск, 1.08 сая иж бүрэн савлагаа, 40 мянган хамгаалах хувцас, 60 мянган хамгаалах баг гэх зэргээр тус удаагийн ачааны тусгай нислэг Хятадаас Африкийн 54 оронд хандивласан халдварын эсрэг эд материалыг авч, Африкийн нутагт газардсан юм. Хятад улсаас ирсэн эдгээр тусламжийн барааг аваад Руанда улсын Ерөнхийлөгч Паул Кагаме баяртайгаар:
- Бидний хувьд маш том дэмжлэг бөгөөд “Даарсан үед дах бэлэглэсэн” явдал боллоо гэж илэрхийлсэн байна.
Үүнтэй төстэй үйл ажиллагаанууд сүүлийн өдрүүдэд дэлхийн олон орнуудад болж байна. Олон ч ээлжийн "Хятадын тусламж" аль болох богино хугацаанд шаардлагатай улс орнууд, олон улсын байгууллагуудад хүргэгдэн, Хятадад хандуулсан талархлын дуун урсгал усан мэт тив дэлхийн өнцөг булан бүрээс цуурайтаж байна.
Ингэж туслахын учир АНУ Хятад улс бол "хариу" санадаг сайхан уламжлалтай үндэстэн. Хятадын хэмжээнд халдварт өвчний тархалт хамгийн хүнд байсан үед Иран улс эмнэлгийн хэрэгслээр тусалж, Оросын нисэх онгоц хүмүүнлэгийн тусламжийн материалаа Үхань хотод буулгаж байсан. Пакистан улс үндэсний нөөц дэх маскаа хандивлаж байсан бол Монгол Улс 30 мянган толгой хонь бэлэглэж, Мьянмар 200 тонн будаа, Шри Ланка цай хандивласан ба Африкийн олон иргэд халамжилсан сэтгэлээ илэрхийлж байсан.
“Дусал усны ачийг далай болгож хариулна” гэдэг. Олон улсын хамтын нийгэмлэгийн улс төрийн дэмжлэг, 79 улс орон, олон улсын 10 байгууллагаас үзүүлсэн тусламж дэмжлэгийг Хятадын ард түмэн зүрх сэтгэлдээ сийлж, ачийг үүрд санаж явах болно.
“Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг. Тусламж хэрэгтэй найзынхаа төлөө чадах бүхнээ хийх нь Хятадын нөхөрлөлийн ёс. Хятад улсаас олон улс орнуудад илгээсэн тусламжийн эд материалын баглаа боодол дээр "Үүл арилж нар гаран, урин хавар удахгүй саатна" гэсэн утга санаа бүхий үг хадсан байдаг. Энэ нь Мин гүрний сүүлч үеийн уран зохиолч Ли Рихуагаас Италийн номлогч Маттео Риччид /Matteo Ricci/ зориулан бичсэн яруу найргийн мөр бадаг юм. Энэ бол мөн Хятадын ард түмний сэтгэлийн дуу. Японы ард түмэн нэгэн цагт "Уул усаараа өөр ч наран саран нэгтэй" хэмээн нөхөрлөлийг илэрхийлж байсан бол өнөөдөр хятадууд хөрш орнуудтайгаа "Салхи, бороог хамтдаа туулах"-д бэлэн байна. “Эв нэгдэл бол эрч хүч” гэсэн Бельгийн төрийн сүлдэн дээр бичээстэй үг мөн Хятад улсаас Бельги болон бусад улс орнуудад тусламж үзүүлж буйн чухал утга учир юм.
Хэл үсэг өөр ч сэтгэл зүрхээрээ холбоотой. Хятадын ард түмэн болон бусад орны ард түмний нөхөрлөл нь халдварт өвчний сорилтыг даан гарч, зовлон зүдгүүрийг хамтдаа туулсны улмаас улам бүр батжих болно.
Буцалтгүй тусламж бол мэдээж, Хятад улс олон улс орнуудтай хувь заяагаа хамтатгах хариуцлагатай хандлагатай холбоотой. 2013 оны хавар Хятад улсын дарга Ши Жиньпин “Хувь заяаны цогц нэгдэл”-ийн үзэл баримтлалыг анх дурдахад энэ санаачилгад олон улсын хамтын нийгэмлэгээс эерэг хариу өгч байсан. 2020 онд хавар болоход аймшигт өвчний дэгдэлт “Хүн төрөлхтөн бол хувь тавилангийн цогц нэгдэл бөгөөд зөвхөн эв нэгдэн, хамтарч ажиллавал сая нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдлын энэ хүнд сорилтыг даван туулж чадна” гэдгийг дахин санууллаа. Цар тахал дэгдсэнээс хойш Ши Жиньпин дарга гадаадын төрийн тэргүүнүүд, олон улсын байгууллагын албан тушаалтнуудтай олон удаа уулзаж, утсаар холбогдон, халдварт өвчинтэй хамтдаа тэмцэх “Хятадын дуу хоолой”-г илэрхийлж байсан юм.
“Хаваржин хамт” хэмээх нөхөрлөл оршвой
Японы Айчи мужийн Тойокава хотын захирагч Юкио Такемотогийн нэгэн удаагийн хэвлэлийн бага хурлын үеэр "Үнэхээр маск байхгүй байна" гэж хэлсэн үгнээс нь хоёр хоногийн дотор Хятадын ард түмний маскны тусламжийг хүлээж авна гэж тэрээр өөрөө бодоогүй байх.
Японы Тойокава хотод “COVID-19” дэгдэж, маскны нөөц хангалтгүй байгааг олж мэдсэн Жянсү мужийн Үши хотын Өндөр технологийн /Шинь Ү/ дүүрэг 03 дугаар сарын 23-ны үдээс хойш 50 мянган маск бэлтгэж, маргааш нь Япон руу илгээв.
02-р сарын эхээр Тойокава хот Үши хотын Өндөр технологийн бүсэд 4500 маск, хамгаалалтын хувцас зэрэг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх материал хандивлаж байсан.
11 жилийн өмнө хаврын интоорын цэцэгс ид дэлгэрэх сайхан цагаар тус хоёр хот албан ёсоор найрсаг хотууд болж байсан түүхтэй. 11 жилийн дараах хаврын урин цагт энэ найрамдалт харилцаа илүү батжин бэхэжсэн юм.
Хот хоорондоо харилцан туслалцаж, итгэл сэтгэл харилцан ойртоно. “COVID-19” дэлхий даяар дэгдэж эхэлснээс хойш Засгийн газар хоорондын тусламжаас гадна, Хятадын олон бүс нутгийн Засгийн газар, аж ахуйн нэгж, хувийн байгууллага, хувь хүмүүс гадаадын орнуудад идэвхтэй тусламж илгээх болсон. Хил дамнасан хайрын хандивын арга хэмжээ Хятад болон дэлхийн бусад улс орнуудын хооронд бараг өдөр бүр зохиогдсоор байна.
Шанхай, Гуандүн, Хунань, Чүнчин, Хэнань, Сичуань зэрэг муж, хотууд олон улсын найрамдалт хотууддаа олон удаа дараалан туслалцаа үзүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үлэмж тооны материалыг илгээсэн байна. “Ми”, “Хуавэй” зэрэг аж ахуйн нэгжүүд мөн тусламжийн гараа сунгаж, Итали, Япон зэрэг улс орнуудад хандив өргөсөөр. Гадаадын орнуудад туслах “Бүх иргэдийн дайчин аян” Хятадын хэмжээнд өрнөж, тэдний халуун тусламж, хайрын сэтгэл нь дэлхий дахиныг дулаацууллаа.
Хилийн чанад дахь Хятадын харьяатууд гар гараасаа ч, итгэл сэтгэлээрээ ч хөтлөлцсөөр. “COVID-19” Хятад улсад дэгдэх үеэр хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа хятад иргэд эх орондоо дэмжлэг тусламж илгээж байсан бол өнөөдөр тэд адилхан зовж, "хоёр дахь эх орон"-оо хүнд хэцүү цаг үеийг даван туулахад нь туслахын тулд чадах бүхнээ хийж байна. Испанид ажилладаг Хятадууд маск, бээлий, ариутгагч шингэн зэргийг хөрш айл, цагдаа, тэр байтугай гудамж цэвэрлэгчдэд тарааж байна. АНУ-д байгаа хятад иргэд хамтдаа хандивын үйл ажиллагаа зохион байгуулж, орон нутгийн эмнэлэг, өндөр настныг асрах төв зэрэг нийтийн үйлчилгээний газруудад илгээж байв. Австралид амьдарч байгаа Хятад улсын иргэд буяны нийгэмлэг байгуулах санаачилга гарган, авран туслах материалыг хүргэхэд туслах нислэг захиалахаар төлөвлөж байна.
Галиглаж бичсэн "Ше ше /баярлалаа/" гэсэн сэтгэгдэл, "Хятад хүн, жинхэнэ найзууд" гэсэн догдолсон сэтгэлийн яриа, Милан, Ром зэрэг хотуудын орон сууцны дүүргүүдэд цуурайтах “Журамт цэргийн урагшлах дуун”/төрийн дуулал/ зэрэг нь бүгд гадаадын иргэдийн зүрх сэтгэлийн дуу. Мөн Хятадын ард түмний халуун сэтгэлийн цуурай юм.
Хайранд хил хязгаар гэж үгүй. Энэ хавар, "Хятадын халамж" хүйтэн жаврыг үргээж, дэлхийн түмний сэтгэлд итгэлийн туяа татуулсан дулаан хавар. Энэ хавар, “Хятадын хариуцлага” хэв маягаа илэрхийлж, “Хүн төрөлхтний хувь заяаг нэгтгэх” үзэл баримтлалыг түгээсэн гайхалтай хавар боллоо.





























































