Хөдөө аж ахуй сайн байвал хүн ард амгалан. “COVID-19”-ийн дэгдэлт Хятадын хөдөө аж ахуйн хөгжилд шинэ сорилт авчирсан, харин будаа гурил хангалттай байгаа юу? Мах, өндөг, жимс, хүнсний ногооны нийлүүлэлт тогтвортой байж чадах уу? Тахлын халдвар хүнд байгаа орон нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хуримтлагдсан байвал яах ёстой вэ? Тариаланчдын орлого муудах уу? гэх зэрэг асуудлууд олны анхааралд хүрлээ. Хятадын дотоод, гадаадад эрсдэл, сорилтууд нэмэгдэж буй энэ төвөгтэй нөхцөлд Хятад улс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ маш сайн зохицуулж, 1.4 тэрбум хүн ардынхаа хоол хүнсний асуудлыг шийдэж байна. Хөдөө аж ахуйн суурь бат бөх бол хөгжил тогтвортой үргэлжилж, чинээлэг нийгмийг бүх шатанд бүтээн байгуулах, ядуурлаас ангижруулах замыг тавьж чадна.
Хаврын тариалан - Хурдаас олсон гайхалтай шинэчлэл
“Ханш”-г сүүлдэн “Хур ус” ирдэг учраас хаврын тариаланг хойшлуулж болдоггүй.
Хаврын хагалгааны үеэр улаан буудай нахиалж эхэлдэг. Шандүн мужийн Дэжөү хотын Линь-И шяний Дэпин суурингийн баян тариачин Вэй Дэдүн саяхан 130 гаруй га тариан талбай дахь буудайгаа усалж, бордоо оруулж дууссан байна.
- Тавдугаар сард дахин нэг удаа усалчихаад ургац хураалтаа хүлээхэд болно. Буудай маань 30 см ургаад байна. Энэ жилийн уналт га тутамд 9000 кг орчимд тогтвортой байх болов уу гэж тооцоолж байна. Залгаад эрдэнэ шиш тариална. Дараа нь 1-2 га нэмж тариалах боломжтой гэж Вэй Дэдүн баяртай ярьлаа.
Энэ мэт баярлаж байгаа хүн Линь-И шяньд зөвхөн Вэй Дэдүнээр тогтохгүй. Энэ жил бүс нутгийн хэмжээнд тариалсан улаан буудайн талбай ойролцоогоор 55 мянган га ба ургацын байдал ерөнхийдөө сайн, нэг, хоёрдугаар зэрэглэлийн улаан буудай нийт тариалангийн талбайн 95-аас дээш хувийг эзэлж байна.
Улаан буудайн өвлийн тариалалтыг сайн удирдаж, усан тутаргын хаврын тариаланг хурдтай хийж байна. Хунань мужийн Юаньжян хотын тариалан эрхлэгч томоохон өрх Түн Жяньхуа тутарга үрслэх сууриндаа завгүй ажиллана. Энэ жил тэрээр 70 шахам га эртийн тутарга тарихаар төлөвлөж байна. Хармөрөн мужийн Жаожөү шяний иргэн Ван Миншэн энэ жилдээ багтааж, хэд хэдэн удаа тариалахаар төлөвлөж байгаа бөгөөд 150 гаруй кг усан тутаргын үрийг нутгийнхаа тутарга соёолуулах сууринд хүргээд байгаа юм байна.
- Одоогийн байдлаар бүх улсын хэмжээн дэх хаврын тариалалт харьцангуй жигд явагдаж байна гэж Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны Ургамлын аж ахуйн менежментийн газрын дарга Пань Вэньбө хамгийн сүүлийн үеийн мэдээллийг танилцууллаа.
04-р сарын 03-ны байдлаар Хятад улсын хэмжээнд 6.7 сая орчим га хаврын тариалалт эрхэлсэн бол эртийн тутарга үрслэх ажил 80 хувь, суулгах ажил 40 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс илт хурдан байна.
“Үр тариаг газарт хадгалах” төдийгүй үр тариаг мөн технологи мэргэжлийн аргаар хадгалах ёстой. Үрслэхээс аваад тарих, тариалангийн газрыг зохицуулах, ахиад ургац хураах, боловсруулах хүртэлх үр тарианы үйлдвэрлэлийн бүх гинжин хэлхээн дунд хөдөө аж ахуйн механикжуулалт, шинэчлэлт улам бүр өндөр болж байна.
Жянсу мужийн Шэ Ян шяний Хуан Ша Ган сууринд бордоо цацах машин түчигнэн дуугарч, тариалангийн талбайгаар сүлжилдэн, хагасхан өдрийн дотор 90 шахам га тарианд бордоо цацаж дуусав.
- Эдгээр мундаг машин төхөөрөмжтэй болсноор тариалангийн ажилд оролцох мэдрэмж огт өөр болсон. Хөдөлмөрлөх хүн хүч өдөрт дунджаар хэд гурван га тарианд бордоо цацдаг бол энэ машин төхөөрөмж бараг 200 га тарианд ажиллаж чаддаг. Ингэж бодвол хөдөө аж ахуйн механикжуулалт 1/3 орчим зардлыг хэмнэх бөгөөд гарцыг 5 хувиас дээш нэмэгдүүлэх боломжтой гэж Шэ Ян шяний тариачин иргэн Чэнь Линжы олзуурхан хэллээ.
Чэнь Линжы өөрийн газар тариандаа механикжуулалт хийгээд зогсохгүй хөдөө аж ахуйн техникийн хоршоо байгуулж, ургамлын хамгаалалтын дрон, “Бэй Дөү” байрлал тогтоох жолоочгүй трактор зэрэг ухаалаг тоног төхөөрөмжийг ашиглан, 2000 гаруй га газар тариаланд үйлчилгээ үзүүлж байна. Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамнаас гаргасан тоон үзүүлэлтээс харахад Хятад улсын хэмжээнд энэ хавар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ашигласан машин, тоног төхөөрөмжийн хэмжээ 20 сая ширхэг, ургамлын хамгаалалтын дрон 30 мянга, “Бэй Дөү” байрлал тогтоох жолоочгүй трактор, нарийвчлалтай хөдөө аж ахуйн хэрэгслүүд 20 мянгаас тус тус давах төлөвтэй байна.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах хугацаан дахь Хятадын хөдөө аж ахуйн салбарт гарсан шинэ өөрчлөлт, шинэ чиг хандлага гадаадын хэвлэл мэдээллийнхний анхаарлыг ихээхэн татаж байна.
- Том фермүүд, орон нутгийн засаг захиргаа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн борлуулагчид дээд технологийн тоног төхөөрөмж худалдан авч байгаа бөгөөд Хятадын хөдөө аж ахуй технологийн хэрэглээгээ нэмэгдүүлсээр байна гэж АНУ-ын CNBC вэб сайтад мэдээллээ.
Төрийн бодлого - Тариаланчдын асуудлыг шийдэх итгэл зориг
- Түрүүхэн амжиж бордоо цацаагүй бол ургацын бүхий л явцад нөлөөлөх байсан гэж ярих Шаньдүн мужийн Чин Юнь шяний Чан Жя тосгоны Хойд Бань Ин тосгоны тариачин иргэн Жан Шюэ-Ин өнгөрсөн хэсэг хугацаанд бордоо худалдаж авч чадахгүй хүндрэлтэй тулгарч байсан аж.
Хагас га илүү тариалангийн газартаа улаан буудай тарьдаг Жан Шюэ-Ин өмнөх жилүүдэд цагаан сарын дараа бордоо нөөцөлдөг байсан. Гэвч энэ жил халдварт өвчний улмаас худалдан авалт хаагдсан байна. Сандарч тэвдсэн Жан вичат программын тариаланчдад зориулсан сургалтын группт нийтлэгдсэн хангамж, маркетингийн мэдээллийг авч, захиалга өгөхийг оролдов.
- Хөдөө аж ахуйн материал түгээх төвтэй холбоо барьсны эцэст манай хэдэн тариачин өрхөд яаралтай шаардагдаж байгаа 3.2 тонн нийлмэл бордоог тухайн өдөрт нь бэлэн болгож, бидэнд маш их тусалсан гэж Жан Шюэ-Ин ярьлаа.
Хаврын тариалалтын бэлтгэл ажлын үед хөдөө аж ахуйн нөөц, технологи зайлшгүй шаардлагатай болдог.
“Хар хөрсөн дээрх тариаланг хэр гүн тарих шаардлагатай вэ?", "Хаврын жимс жимсгэнэ, хүнсний ногооны менежмент нь ямар асуудлуудад анхаарах хэрэгтэй вэ?", “Хөдөө аж ахуйн нөхөн олговрын төрийн бодлогыг хэрхэн ойлгох вэ?” зэрэг асуудлын эргэн тойронд хийгдсэн “live” нэвтрүүлэг сүүлийн өдрүүдэд олон сая тариаланчдын анхааралд хүрсэн байна. Тодруулбал, хаврын тариалалтаас орчин үеийн технологийн хэрэглээ хүртэлх асуудлаар 6 мэргэжилтэн “Дүө Дүө” шууд нэвтрүүлгийн платформыг ашиглан 4 цаг гаруй ярьсан байна.
Гирин мужийн Гүн Жү Лин хотын Сан Шү Тай суурингийн иргэн Ли Вэньшюэ тус нэвтрүүлгийг үзсэнээр олон зүйл олж авсан гэж олзуурхана. Тэрээр шууд нэвтрүүлгийн хичээлээс санаа авч, сайн чанарын эрдэнэ шиш тарихаар шийдэн, 2 мү (1 мү =1.5 га) тариалангийн газар нэмж түрээсэлсэн байна. 03 дугаар сарын эхээр “Пинь Дүө Дүө” программ нь Хятадын Хөдөө аж ахуйн их сургууль, Хөдөө аж ахуйн мэдээллийн технологийн үндэсний төвтэй хамтран "Шинэ Хөдөө аж ахуйн лекцийн танхим" нэртэй онлайн нэвтрүүлгийг эхлүүлсэн. Шууд нэвтрүүлгээр дамжин 04-р сарын сүүл гэхэд хөдөө аж ахуйн дөрвөн сая гаруй үйлдвэрлэгчдэд сургалт явуулахаар төлөвлөж байгаа юм.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийхийн зэрэгцээ хаврын тариалалтыг эрчимтэй дэмжиж байна. Бүх орон нутгийн хэмжээн дэх тариалан аж ахуйн хангамжийг дэмжих “P2P /буюу peer-to-peer/” грограмм нь “Тариаланчид гэрээсээ гарахгүйгээр тариалангийн хангамжийг хүлээн авах” ажлыг биелүүлж байна. Хөдөө аж ахуйн технологийг сурталчлах олон ажилтнууд, мэргэжилтнүүд радио, телевиз, цахим сүлжээ зэргийг ашиглан онлайн сургалт, онлайн удирдамж, онлайн асуулт хариултын бодлого хэрэгжүүлэн, хөдөө аж ахуйн технологийн үйлчилгээ оффлайнаас “Үүлэн”-д гарлаа.
Дэмжлэгийн арга хэмжээ нь хаврын тариалалтын яаралтай хэрэгцээг хангаад зогсохгүй тариаланчдад илүү их итгэл найдвар төрүүлж байна.
Худалдан авах үнийн доод хэмжээг нэмэгдүүлж, тариаланчид "тайвширлаа". Үндэсний хөгжил, шинэчлэлийн зөвлөл зэрэг хэлтсүүд 2020 онд тутарга үйлдвэрлэдэг гол бүс нутагт худалдан авах үнийн доод түвшний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Зээлийн хөрөнгийг их хэмжээгээр гарган, “Даарсан үед дах хүргэв”. Хөдөө аж ахуйн банк оны эхнээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тогтвортой үйлдвэрлэх, нийлүүлэх 300 гаруй гол аж ахуйн нэгжийг дэмжиж, 40 гаруй тэрбум юаний зээлээр хангасан. Хөдөө аж ахуйн хөгжлийн банк энэ жилдээ гахай маллах аж ахуйд шинээр 10 гаруй тэрбум юаний зээл олгохоо тодорхойлсон байна.
Шагнал урамшууллыг эрчимжүүлж, үр тариа үйлдвэрлэдэг томоохон орнуудын идэвхжлийг нэмэгдүүллээ. Үр тариа боловсруулагч томоохон бүс нутгуудад хандуулсан урамшууллын бодлогыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах газрын индексийг эхлээд төлөвлөх тухай Төв хорооны энэ жилийн нэг тоот баримт бичигт тодорхой заасан байна.
“Тариаланчид шууд нэвтрүүлгээр дамжин интернэтийн од болж, тосгоныхоо бүх жимс жимсгэнийг борлуулж дуусгасан", "Ногоон суваг – Шинэ ногоог тосгоноос “гаргах” анхны километр, хотод “оруулах” сүүлийн километр" гэх зэргээр энэ хавар шинээр боловсруулсан бодлогууд улирлын чанартай хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийг олон мянган айлын “гал тогоонд” амжилттай хүргэлээ.
"Сайн ус, сайн шавраас ургасан шимтэй бадамлянхуан үндсээ захиалаарай". Бадамлянхуа цэцэг дүүрэн ургасан цөөрмийн хажууд Хүнхү хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Жан Юаньмэй нутгийн тариаланчидтай хамт шууд нэвтрүүлэг хийж, 700 мянга гаруй хүн нэвтрүүлэгт хандсан байна. Онлайнаар захиалга авахын зэрэгцээ 145 мянган килограмм цэвэр бадамлянхуа цэцгийн үндсийг Хятадын өнцөг булан бүрт илгээж, нийтдээ 450 мянга гаруй захиалга тоссон байна.
Халдварт өвчний дэгдэлтийн үед "Загас, будааны нутаг" гэгдсэн Хубэй мужийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтад хүндрэлд учрав. Улмаар бусад бүс нутгууд туслалцан, яам хэлтсүүд нэгдэж, засгийн газар, аж ахуйн нэгжүүд хамтран, хэрэглэгчид захиалга өгөх гэх зэргээр бүгд олноороо халуун гараа сунгаж, Хубэй мужийн хөдөө аж ахуйг дэмжлээ. Мөн “Пинь Дүө Дүө”, “Taobao”, “Suning” зэрэг цахим худалдааны платформууд тусгай булан нээж, Хубэй мужийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжсэн байна. Ийнхүү хүмүүсийн танил дасал болсон Хубэй мужийн өвөрмөц, өндөр чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд “буцаж ирсэн” юм.
Хүнсний аюулгүй байдал – Бэрхшээлийн цаана элбэг уналт
Хүнсний аюулгүй байдал нь “төр төвшин, түмэн амгалан” байхын чухал шаардлага бөгөөд эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь, тулгуур болдог. “Хоолны аяга” гарт байж хүндрэл, эрсдэл, бэрхшээлийг даван туулах итгэл бий болдог.
Энэ жилийн хувьд газар тариалангийн хорхойн хөнөөл нэмэгдэх хандлагатай байгаа тул хорхойн “амнаас” үр тариагаа хамгаалж, өндөр ургац авч чадах эсэх асуудал тариаланчдын анхаарлын төвд оржээ.
- Улаан буудайн чих дөнгөж гарангуут техникчид ирж, тариалангийн талбайд хорхойноос урьдчилан сэргийлэх ажил явуулсан. Тэд газар тариалангийн үзлэг хийсэн төдийгүй бидэнд мэдлэг мэдээлэл, хорхой устгах эм бэлдмэл өгсөн гэж Гүйжөү мужийн Би Же хотын На Юн шяний Бай Шин суурингийн иргэн Шан Шяньдүн хэллээ. Тэрээр нэг га тариалангийн газартаа буудай тариалжээ. Техникийн шаардлагын дагуу урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар түүний сэтгэл санаа тайван сайхан байна.
Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хорхойг устгах нэгдмэл бодлогууд хэрэгжиж эхэллээ. Урьдчилан сэргийлэх, хянах санд 1.4 тэрбум юанийг урьдчилсан санхүүжилт хийж, урьдчилан сэргийлэх, хянах техникийн удирдамж боловсруулах, урьдчилан сэргийлэх, хянах эмийг цаг тухайд нь сонгон шалгаруулах, ажлын хэсэг, шинжээчдийн удирдамжийн баг илгээх зэрэг арга бодлогууд ар араасаа хэрэгжиж байна.
“COVID-19” дэлхийн хэмжээнд дэгдэж, үр тариа экспортлогч зарим орнууд экспортоо хязгаарлаж эхэлсэн бол энэ нь Хятадын иргэдийн хүнсний асуудалд нөлөөлөх үү?
"Маш бага". Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төвийн Хөдөө тосгоны эдийн засгийн судалгааны газрын дарга Е Шинчин:
- Одоогийн байдлаар Хятадын үр тарианы ургац олон жил дараалан элбэг ургац хураалт авсан, амуу тарианы нөөц хангалттай бий. Үр тарианы өөрийгөө хангах хэмжээ 95 хувиас давж байна. Тутарга, буудайн үйлдвэрлэл хангалттай байгаа ба гадаадаас ихэвчлэн үүлдрийн тохируулга импортолж байдаг учраас үр тарианы нөөц дотооддоо хангалттай гэж хэллээ.
- Бага хаврын ургац хураалтыг эрчимжүүлж, их хаврын тариалалтыг сайн хийх нь хөдөө аж ахуйн өнөөгийн болон ирээдүйн хангамжийг хангах үндэс болдог. Сүүлийн хоёр сарын хугацаанд тариалах аж ахуйн том бүс нутаг болсон Сичуань мужийн Жүн Жян шяний Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны товчооны дарга Ван Шинжы хаврын тариалалтын бэлтгэл ажлыг удирдан цаг завгүй ажиллаж байна.
Сичуань муж үр тарианы ургацын талбайг 67 мянга орчим гагаар нэмэн өргөжүүлж, нийт уналтыг 500 сая килограммаар нэмэгдүүлэх санал дурдсан байна. Аньхуй мужийн нэг жилийн үр тарианы талбайн нийт хэмжээг 6.7 сая га газраас давуулахаа дурдсан бол Хүнань муж үр тарианы ерөнхий уналтыг 30.25 тэрбум килограммаас илүү байлгахаар хичээнэ гэдгээ илэрхийллээ.
Том сорилттой учрах тусам хөдөө аж ахуйгаа тогтворжуулж, үр тарианы болон чухал хоол хүнсний аюулгүй байдлыг хангах ёстой. 1.4 тэрбум хүний хүнс хоолыг өөрийн хүчин чадлаар баталгаажуулах хэрэгтэй. Үр тарианы үйлдвэрлэлийг тогтвортой байлгаж, орон нутаг, байгууллага хэлтсүүд хамтран хаврын тариалалтыг дэмжих хэрэгтэй гэж төв хорооноос онцоллоо. Е Шинчингийн бодлоор "Энэ жилийн үр тарианы ургац элбэг хураах нь гарцаагүй" байна.
Үр тариа төдийгүй хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хувьд Хятад улс мөн баталгаатай, өөртөө итгэлтэй байна.
- Хятад улс бол хөдөө аж ахуйн нөөц, бүтээгдэхүүний төрөл зүйл олон байдаг тариалах аж ахуйн том орон. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь харьцангуй олон давуу талтай учраас Олон улсын хэмжээнд өрсөлдөх орон зай ихтэй. Улмаар иргэдээ цатгахад ямар ч асуудалгүй гэж Е Шинчин мэдэгдлээ.
Нэг жилийн төлөвлөгөө хаврын улирлаас эхэлдэг. Хавар охины даллагаар олон зуун сая тариаланчид атар газрыг хагалбарлаж, итгэл найдварын үрийг цацан, ирэх маргаашаа зөгнөж байна. Хятадын хөдөө аж ахуйн эрч хүч энэхүү онцгой хаврыг уяраан тайвшруулж, эдийн засгийн суурь хүчээ бэхжүүлж чадлаа.





























































