Тэд бол хүний охин, эхнэр, ээжүүд. Тэд бол хүний хүү, нөхөр, аавууд. Харин “Ковид-19”-ийн эсрэг тэмцлийн талбарт тэд эрэлхэг дайчид болж, өөрийн хувь нэмрээ оруулахаар хүчээн зүтгэж байна.
АНУ-ын Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга асан Киссинжер "On China" номондоо "Хятад улс хамгийн эр зоригтой ард түмнээрээ үргэлж хамгаалуулж байдаг" гэж бичсэн байдаг. Үнэндээ эдгээр хамгийн зоригтой хүмүүс бол хамгийн энгийн ард иргэд юм. Өнөөдөр энгийн бөгөөд гайхалтай иргэдийн маань үйл ажиллагаа дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.
Энхийн төлөөний эмч
Гэнэт дэгдсэн халдварт тахлын эсрэг "Цагаан нөмрөгт баатар"-ууд мордсон юм. Цар тахлын эсрэг тэмцэх "бүрээн дуу" дуугарсны дараа Хятад улсын өнцөг булан бүрээс тоогүй олон эмнэлгийн ажилтнууд сайн дураараа гарч ирсэн. Олон ч өргөдөл, "Урсгал сөрөгчид” хүмүүсийн сэтгэлийг дулаацуулж, дэлхий дахины анхаарлыг татлаа.
Латин Америкийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр халдварт өвчний тархалт орон даяар эрчимжиж эхэлсний улмаас илүү олон эмнэлгийн ажилтнууд тэргүүн эгнээг зорьсоор байна. Тэд өдөр бүр хамгаалалтын хувцас өмсөж, маш олон цагаар ажиллан, заримдаа хоол ундаа ч идэх завгүй. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн зурагнуудаас харахад олон эмнэлгийн ажилтнууд ядарч тамирдан, нүүрэн дээр нь маск, нүдний шилний ор суусан байсан гэж мэдээлжээ.
"Тэнд байгаа эмч нар нь маш зоригтой" гэж Оросын Хиймэл дагуулын мэдээний сайт Үхань хотод оршин суудаг Ираны нэгэн иргэний үгээр иш татсан байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүс саяхан “Хятадын “Урсгал сөрөгчид”-д талархал дэвшүүлье. “Ковид-19”-ийн тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнууд бол баатрууд юм” гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн байна.
АНУ-ын Бостон Их сургуулийн Халдварт өвчин судлалын үндэсний лабораторийн захирал Рональд Корлей тус их сургуулийн анагаах ухаан, олон улсын эрүүл мэндийн судлалын профессор Гералд Куш нар хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
Цар тахлын өнөөгийн байдал хүнд байгаа үед Хятадын эмнэлгийн ажилтнууд хэт их дарамтыг сөрөхөд бэлэн байгаа нь тэд өвчтөнүүд, улс орон, дэлхийн хүмүүст туслах хэрэгтэй гэдгээ ойлгож байгаа явдал юм. Дэлхий нийтийн эрүүл мэнд, шинжлэх ухааны нийгэмлэгүүд тэдний хийж буй зүйл маш чухал гэдгийг хүлээн зөвшөөрч, талархлаа илэрхийлж байгаа бөгөөд "Тэд бол жинхэнэ баатрууд” гэж үнэлж байна гэж ярьсан байна.
Тажикистаны Хятадад суугаа элчин сайд Парвиз Давлатзода мөн Хятадын эмнэлгийн ажилтнуудын тэсвэр тэвчээртэй, идэвхтэй ажиллаж байгааг сайшаан:
- Тажикийн анагаах ухааны эрдэмтэн Авиценна эмч тэдэнд уян хатан, ой билигтэй, хянамгай, шийдэмгий гэх зэргээр өвөрмөц үнэлгээ өгсөн байдаг. Миний бодлоор Хятадын эмнэлгийн ажилтнуудын эрч хүч, зориг тэвчээр, мэргэжлийн чадвар нь эдгээр гайхалтай чанаруудын хамгийн сайн илэрхийлэл болсон гэж хэллээ.
- Бид Хятадын эмнэлгийн ажилтнуудын зургийг харлаа. Тэд өвчтөнүүдийг аврахын тулд чадах бүхнээ хийж, чин сэтгэлээсээ хичээнгүй ажиллаж байгаа нь харагдсан. Эрхэм та нар хятадын нийгмийн эв нэгдэл, дэг журмыг дэлхий дахинд харууллаа. Та бүхнийг халдварын тархалтыг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна гэж Оросын Холбооны Бүгд Найрамдах Татарстан улсын Аялал жуулчлалын зөвлөлийн Хятадын асуудлын ерөнхий зөвлөх Фижиан Александр хэлсэн байна.
Мавритани улсын нэгэн оюутан Хятадын эмнэлгийн ажилтнуудын талаарх мэдээнүүдийг уншсаны дараа:
Би тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудад гүнээ хүндэтгэл илэрхийлж байна. Тэд өвчтөнүүдэд туслахын тулд шаргуу ажилласаар ирсэн. Халдварт өвчнийг ялан давсны дараа Хятад улс илүү хүчтэй болно гэдгээ дэлхий нийтэд нотлох болно гэж ярьсан байна.
Эе эвийн хүчин
"Цагаан нөмрөгт дайчид" вирусын эсрэг тэргүүн эгнээнд “тулалдаж” байгаа үед тэдний ард иргэд мөн жирийн хэсэг бүлэг хүмүүс чимээгүйхэн тэмцэн зүтгэж байсан юм.
АНУ-ын "Таймс" сэтгүүлийн нийтлэлд “Халдварын байдал нэлээд хүнд байгаа Үхань хотод шинэ үеийн сайн дурынхан гарч ирсэн. Жишээлбэл, орон нутагт баар ажиллуулдаг нэгэн иргэн эмнэлгийн ажилтнууд, хамт олноос хандив цуглуулахыг уриалж байгааг сонсоод хэсэг нөхөдтэйгөө хамт мөнгө цуглуулан маск худалдаж аваад эмнэлэгт хүргэсэн байна. Зарим залуус бүр илүү өргөн хүрээнд ажиллаж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа найз нөхөдтэйгээ логистик хангамжийн сүлжээ байгуулж, маск, нүдний шил, хамгаалалтын хувцас зэрэг шаардлагатай хэрэгслүүдийг эмнэлгүүдэд хандивлаж байна” гэж мэдээлсэн байна.
Тус нийтлэлд мөн “Халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор Үхань хотын жирийн иргэд идэвхтэй ажилласан. Зарим хүмүүсийн хувьд сайн дурын арга хэмжээнд оролцох нь зайлшгүй шаардлага мэт санагдаж байдаг байна” гэж тэмдэглэсэн байна.
- Хятадын дэгдэлтийн төв болсон Үхань хот хорио цээртэй хэвээр байгаа ч сайн дурынхан Үхань хотыг шуурхай зорин, өвчтөнүүдийг эмнэлэгт хүргэх, тээврийн хэрэгсэл байхгүй эмнэлгийн ажилчдад такси үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлыг хариуцаж байна гэж ВВС вэб сайт хэд хоногийн өмнө мэдээлжээ. Тэд Үхань хотын сайн дурын ажилтантай ярилцлага хийж, хотын хэвийн амьдрал "түр зогссон" үед сайн дурынхны сүлжээ хэрхэн бий болсон талаар тайлбарлахыг хүссэн байна. Сайн дурын ажилтан:
- Үхань хотын олон хүмүүс над шиг урам зоригтой байдаг гэж би боддог. Энэ хүнд хэцүү цаг үед бид эв нэгдэн, бие биедээ туслах нь итгэл найдварыг төрүүлдэг гэж хэллээ.
Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татсан бас нэгэн бүлэг хүмүүс хотын хоосон гудамжаар “урсгал сөрсөөр” байсан юм.
Францын AFP агентлаг: “Ковид-19”-ийн тархалтын үеэр хятадын "Захиалгын хоол хүргэгчид" эдийн засаг, ард түмний амьдралыг баталгаажуулах "баатар" болж, гэртээ “хоригдсон” хүмүүст хоол идэх, хүнс нөөцлөх боломжийг олгосон гэж мэдээлжээ.
“Ройтерс” агентлаг шуудан хүргэгчдийг “Хоригийн хугацаан дахь Хятадын эдийн засаг”-ийг дэмжигч чухал бүлэг гэж үнэлэн, эдгээр олон мянган хятад шууданч байснаар гэртээ тусгаарлагдсан иргэдэд эд бодис хүргэж чадсан гэж мэдээлсэн байна.
Хэвийн боловсролтой иргэд
Халдварт өвчин дэгдсэнээс хойш олон мянган хятад иргэн "Гэрийн мухар сахисан” амьдралыг эхлүүлж, өөр нэг хэлбэрээр халдвартай тэмцэж ирсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш ДЭМБ-ын төв байранд зочлох үеэрээ:
Одоогоор Хятадад амьдарч байгаа, хэвийн амьдралаар амьдарч чадахгүй байгаа бүх хүмүүст талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Тэд нийт хүн төрөлхтний төлөө хувь нэмэр оруулж байна гэж хэлсэн юм.
Хан Жөү хотод амьдардаг Орос иргэн Тан Шилань хятадын жирийн иргэд халдварт өвчний тархалтын эсрэг хэрхэн тэмцэж байгааг нүдээрээ харах боломжтой нэгэн. Бүх Хятадын хэмжээн дэх эмнэлгийн ажилтнууд тахлын эсрэг маш түргэн хөдөлж, ард иргэд Засгийн газрын “Гэртээ хоригдох” уриалгын хариуд идэвхтэй нэгдэж, байгууллага, хувь хүмүүс сайн дураараа хандив цуглуулж байгааг тэрээр ажигласан байна.
“Ковид-19”-тэй тэмцэхэд Хятадын ард түмний эв нэгтэй, эр зоригтой байгаа нь надад гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн. Миний бодлоор энэ бол даруй энэ улсын хүч чадал, сэтгэл татам зүйл мөн гэж Тан Шилань хэлсэн юм.
Мөн Хятадад сурч, ажиллахаар ирсний улмаас “Ковид-19”-ийн асуудалтай тулгаран, Хятадад үлдэхийг сонгосон олон гадны иргэд бий. Энэ онцгой тохиолдол тэдэнд эргэн тойрныхоо хятад хүмүүст илүү их хүндэтгэлтэй хандах боломж олгосон. Улмаар Хятад улс халдварт өвчнийг ялна гэдэгт илүү их итгэлтэй болгосон байна.
Бээжин хотод амьдардаг Голландын иргэн:
- Хятадын иргэд гэрээс гарахдаа ухамсартайгаар маск зүүж, олон нийтийн газар, супермаркет зэрэг хүн ихтэй газарт тусгай хүмүүс үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжиж, бүртгэл хийж байдаг. Энэ бол халдварт өвчинтэй тэмцэх Хятадын хүчин чармайлтын хураангуй дүр зураг юм. Эдгээр хариуцлагатай үйлдлүүд намайг тайвшруулж, хятад иргэн бүрийн хүчин чармайлтад хүндэтгэлтэй ханддаг болгосон гэж ярьлаа.
- “Ковид-19” дэгдсэнээс хойш би Хятадын ард түмний тэмцлийн явцад үзүүлсэн ер бусын уян хатан байдлыг олж харлаа. Тэд гомдоллохын оронд шийдэл, хариу арга хэмжээ авахыг хичээж, эерэг үр дүнд хүрсэн. Ийм хүнд байдал энэ улсыг улам хүчтэй, илүү эе нэгтэй болгоно гэдэгт би итгэж байна гэж Бээжингийн Гадаад Хэлний Их сургуулийн Франц багш Ван Юйхуа ярьсан юм.
Халдварт өвчний эсрэг Хятадын ард түмний өөдрөг үзэл гадаадын хэвлэл мэдээллийхэнд мөн гүн сэтгэгдэл үлдээсээр байна.
Гуандун мужийн Шантөү дахь нэгэн хос халдварт өвчний хугацаанд бага насны тоглоомоо хүүхдүүддээ зааж тоглуулав. Хубэй мужийн Ичан хотын нэгэн бүсгүй амьдардаг ахуй орчноо засан чимэглэж, далайн эрэгт зугаалж байгаагаар төсөөлсөн видео бичлэгээ интернэтээр цацсан байна. Мөн Үхань хотын өндөр байранд амьдардаг оршин суугчид тагтан дээрээ бараа бараагаа харан төрийн дууллаа дуулсан гэх зэргээр “The Associated Press” агентлагийн нэгэн нийтлэлд бичжээ. Тус нийтлэлд Хятадын цахим сүлжээ хэрэглэгч нэгэн иргэний үгээр иш татан "Халдварт өвчний эсрэг тэмцлийн үед хүн бүр айн сандарч, санаачилгаараа гэртээ сууж байна. Хүн бүр эерэг, өөдрөг сэтгэлээр тахлын бэрхшээлийг ялан давна гэдэгт найдаж байна гэсэн байна.
Бээжин, Шанхай, Жэжян, Жянсу зэрэг газрын иргэдийн халдварт өвчний эсрэг тэмцлийн хугацаан дахь өдөр тутмын амьдралын байдлыг харсны дараа Америкийн дипломат эрдэмтэн судлаачдын вэбсайт "Хятадын ард түмэн түүхэн үеэсээ өөдрөг бодолтой" гэж дүгнэсэн байна. “Хятадын өнцөг булан бүр дэх иргэд бүтээлч, шинэлэг арга замаар энэхүү эрүүл мэндийн хямралыг даван туулахаар хичээж байна. Ихэнх хятадууд маш тэвчээртэй, прагматик хандлага, урт хугацааны өөдрөг сэтгэлээр хүлээн авч байна” гэж мэдээлсэн байна.





























































