Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Цар тахлыг ялахаас нааш санаа амарч үл болно

Цар тахлыг ялахаас нааш санаа амарч үл болно

Бид ядрах яах вэ, бүгд л сайн байвал болох нь тэр

        Ван Яны утас руу залгахад аль хэдийн цаг орой болсон байв.

        - Бүгд л намайг жингээ хассан гэх юм. Хассан эсэхээ өөрөө ч сайн мэдэхгүй байна. Харин цагаан үс, үрчлээ их нэмэгдсэн байна гэж тэрээр дуржигнуулан ярьлаа.

        46 настай Ван Янь Хэнань мужийн Синьхуа хотын Шихэ дүүргийн Худүн нийгэм дүүргийг хариуцдаг. Түүний хариуцсан харьяалалд 2017 өрхийн нийт 5528 хүн амьдардгаас 70 хүн Хубэйгээс буцаr иржээ.

        Синьянь хот Хэнань, Хубэй мужуудын уулзвар дээр байрладаг. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлын ачаалал тийм ч бага биш. Цагаан сараас хойш өдөр бүр өглөөний 06:00 цагт ажилдаа гарна. Тэр дүүргийнхээ 22 цэгүүдэд очих хэрэгтэй. Заримд нь өдөрт хэд хэдэн удаа очиж орж, гарч байгаа хүмүүсийн бүртгэл, хогийн савыг хэрхэн ариутгаж байгаа эсэхийг нь шалгах шаардлагатай.

        Хороололд үйлчилгээ, менежментийг бүх тал дээр хамруулан, хангаж ажиллахын тулд Ван Янь ба түүний хамтрагчид орон сууцны хороололд 36 вичат үйлчилгээний групп байгуулсан байна. "Чихрийн нишингэ авмаар байна", "Мах байна уу?", "Элсэн чихэр авмаар байна. Тусалж чадах уу?" гэх зэргээр өдөрт хэдэн арван мянган дуут шуудан тэдний гар утсанд ирдэг.

        - Заримдаа вичатад хэтэрхий их мэдээлэл ирдэг болохоор зөвлөгөөний мэдээллийг харах зав гардаггүй. Ажлынхан маань бие биедээ сануулдаг. Өглөө нь гар утсаа сайн цэнэглэсэн ч, үдээс хойш цэнэг нь дуусчихдаг. Одоо би цэнэглэгчээ биедээ авч явдаг болсон гэж тэрээр ярьж байлаа.

        Цар тахал гарснаас хойш Ван Янь бараг хоёр сар амраагүй. Ихэнх тохиолдолд өдөрт хэдэн зуун дуудлагад хариулах ёстой байдаг.Түүний нийгэм дүүрэгт "COVID-19"-ийн шинэ тохиолдол батлагдаагүй байгаа нь үнэхээр бурхан ивээсэн гэлтэй.

        Ван Яний завгүй дүр төрх түүн шиг нийгэм дүүргийн мянга мянган ажилчдын төлөөлөл юм. Дарга, бас командлагч, байлдагч, мэдээллийн ажилтан, ухуулан сурталчлагч байх нь тэдний үүрэг хариуцлага.

        Шиньжяны Илийн Казак үндэстний Өөртөө Засах Жөү, Инин хотын нийгэм дүүргийн намын нарийн бичгийн дарга Яньчин, түүний хамт ажилтантай цуг цар тахлын эсрэг олон хоног ажиллаж, нийгэм дүүргийн 15 үндэстний иргэдийнхээ сайн туслагч болсоор байсан юм. Бүртгэх, биеийн халуун хэмжих, ариутгах, ухуулга сурталчилгаа хийх зэрэг олон ажлууд ар араасаа цувран, тэдний баг дүүргийхээ бүхий л өнцөг булан бүрт хүрч, олон нийтийг аюулгүй байлгах хатуу албанд өөрийгөө золиослон зав чөлөөгүй ажилласнаар 5000 орчим хүн амтай энэ нийгэм дүүрэг өвчин тахлын цагт илүү эв найртай том "Гэр бүл" болжээ.

        Нэгэн бүсгүй халуурч байна гэсэн дуудлага аваад Зянши мужийн Фучжөу хотын Чүн Рэнь шяний Шэнли дарга Чэн Лижүан оройн хоолоо ч хайхралгүй өвчтөний нөхцөл байдлыг асуухаар эмнэлэг рүү гүйв. Чэн Лижүан тэр бүсгүйг олж уулзан тусалж дэмжиж дуусаад сая гэртээ харихад нэгэнт 23:00 цаг болсон байлаа.

        Нийгэм дүүргийг сайн хамгаалах нь хотыг, иргэдээ хариуцлагатай хамгаалж байгаа хэрэг.

        Оршин суугчид байнга Чэн Лижүаныг хараад сэтгэл догдолж, "Та нар сайн ажилласан шүү" гэж чин сэтгэлээсээ урам хайрладаг.

        Харин хариуд нь "Бид ч яах вэ, Бүгд л сайн байвал болоо" гэсэн эгэл даруухан хариултыг чин сэтгэлээсээ хэлнэ.

Хэн ч баатар болж төрдөггүй, гагцхүү хариуцсан ажлаа л сайн биелүүлж байгаа төдий

        Цар тахлын үед гудамж, өнцөг булан бүр "Дайны талбар" тул алдахгүй байх хэрэгтэй.

        - Сүүлийн хоёр сарын хугацаанд өдөр бүр энэ “Утаагүй дайн”-тай тэмцэж байна. Азаар одоохондоо манай нийгэм дүүрэгт халдвар авсан тохиолдол гараагүй байна гэж Жу Жинлин ярьлаа.

        Нийгэм дүүрэгт 17 жил ажилласан тэрээр Юньнань мужийн Күнмим хотын Сишань дүүргийн Лиү Хэ нийгэм дүүргийн нарийн бичгийн дарга. Одоогийн байдлаар 4902 өрхийн 16 мянга гаруй хүн аюулгүй байгаа ч Жу Жинлиний хувьд тайван байсангүй.

        Уг нь гуравдугаар сарын 15-ны өдөр Лиү Хэ нийгэм дүүргийн дэргэд байрлах Анагаах ухааны их сургуулийн нийгэм дүүрэгт халдвар авсан тохиолдол илэрснээр яаралтай арга хэмжээ авч, тусгаарлалтын 14 хоногийн хугацааг хэрэгжүүлсэн.

        - Нийгэм дүүрэгт олон жил ажилласан хүний хувьд би бусад хүмүүсээ дагуулан ажиллах ёстой гэж сэтгэлдээ далдхан шийдсэн тэр л өдрөөс хойш өглөө бүр 08.30 цагт тусгаарлах байранд яаран очдог болсон. Тусгаарлагдаж байгаа хүмүүстэйгээ утсаар мэндчилж, тэднийгээ тайвшруулан хэрэгтэй зүйлсийг нь ойртуулдаг. Дараа нь өөрийн хариуцсан 20 гаруй өрхөд хоол хүнс, өдөр тутмын хэрэглэх зүйлсээ авахад нь тусална.

        Нийгэм дүүргийн ажилчид цар тахлын энэ үед вирустэй "Нүүр тулан", эсвэл " Хүчээ шалгах" ч үе гарна.

        - Айж байв уу?

        - Би чинь нийгэм дүүргийн дарга хүн шүү дээ. Би айж болох уу? гэж хээв нэг хариулах энэ хүнийг Шин Чүньгүй гэдэг. Аньхуй мужийн Ма Аншань хотын Шиньфэн нийгэм дүүргийн дарга. Тэрээр халдвар авсан хүмүүстэй холбогдож тэднийг тайвшруулан, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, нутаг буцсан хүмүүст нь тусгаарлах байр зохицуулаад тун ч завгүй.

         Дээрх асуултанд Хунань мужийн Чанша дахь Лиү Янхэ нийгэм дүүргийн дарга, шинэ ээж Ван Шүө:

        - Нийгэм дүүргийн даргын хувьд би яаж ухарч болох билээ, надад шалтгаан ярих эрх байгүй" гэж хариулсан юм.

        Үүнтэй төстэй жишээнүүд өдөр бүр бидний дэргэд гарсаар л байна. Зарим хүмүүс нийгэм дүүрэгт "Гэр"-ээ байрлуулав. Зарим нь 20-иод жилийн турш нийгэм дүүрэгт даргаар ажиллаж, далан насыг давсан ч өдөрт арав гаруй цагаар ажилладаг, заримдаа шөнөжингөө ажиллах үе ч бий.

        Заримдаа олны нүдэнд тэд олон түмний аюулгүй байдлын төлөө үүл хөлөглөх киноны баатрууд шиг харагддаг биз ээ. Аль айлын настан буурай хоолны ногоогоо худалдаж авч чадахгүй байна, аль айлынх нь маск дууссан, хэн нь үсээ засуулах шаардлагатай болсон гэх зэргээр айл өрхүүдийн нарийн ширийн хэрэгцээ шаардлагын ихэнх нь тэдний гараар бүтнэ.

"Дайн"-д ялалт байгуулахаас нааш хэрхэвч тайвширч болохгүй

        Оройн 19.00 цагт тус дүүргийн видео хурлын дараа Бээжин хотын Сичэн дүүргийн Да Залань замын ажлын хэсгийн дарга Ли Же оройн хоолоо ч идэх завгүй шууд л хэдэн ажилтныхаа хамт харьяаллын хүрээнд гадаадаас ирсэн иргэдээс цар тахал халдварлах эрсдэлээс хэрхэн сэргийлэх ажлыг сайн хийх талаар судлав.

        Сүүлийн хэдэн өдрүүдийн мэдээллээр зарим газар "Гадаадаас ирсэн иргэнд коронавирус илэрч байгаа" тухай дурдлаа. Хэдийгээр хүн бүр энэ үед жаахан тайвширч авсан ч санаа амар байгаагүй. Үнэндээ улсын хэмжээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах нөхцөл байдал сайжирч, цар тахлын тархалтыг үндсэндээ хяналтандаа авсан. Гэсэн хэдий ч гадаадад цар тахал хурдацтай тархаж байгаа нь Хятадад илрэх тохиодлын тоо аажмаар нэмэгдэж, урьдчилан сэргийлэх, хянах дарамт нэмэгдсээр байгааг анхааралтай ажиглах нь зүйтэй.

        - Хороололд гадаадаас ирсэн иргэд байвал нэг нэгээр нь шинжилгээ хийж тусгаарлах байранд байлгах ёстой гэж Ли Же нөхцөл байдлыг ойлгоно. Гэр бүлийн гишүүд, түрээслэгчид болон бусад талуудтай холбоо барьж, гадаадаас Бээжинд буцаж ирж буй хүмүүст зориулж хэрэгжүүлж байгаа сүүлийн үеийн бодлоготой танилцдаг.

        Урьдчилан сэргийлэх, хяналтын албанаас дуудлага ирсний дараа гадаадаас буцаж ирсэн хүнийг нисэх онгоцны буудлаас тосно гэсэн мэдээллийг авсан Да Лянь хотын Жүншань дүүргийн Күй-Ин замын Дүли нийгэм дүүргийн дарга Ван Цян шууд л буцаж ирсэн хүний байр руу яаран очоод тэнд өөр бас гурван хүн хамт байгааг олж харав.

        - Тусгаарлах байранд хамт байлгах нь тохиромжгүй.Тусдаа нэг нэг өрөөнд тусгаарлах бодлогыг чандлан мөрдөх ёстой! гэж Ван Цян сануулаад нөхцөлийг нь хангаж өгсний дараа бүртгүүлж шалгаад маск, ариутгагч болон бусад эд зүйлсийг өгөв.

        Бүх зохицуулах ажлыг дуусгаад гарч ирэхэд үүр цайсан байв. Дараа нь тэрээр тусгарлалтад авсан хүмүүстээ хоол хүнсийг нь ойртуулах, өдөр тутмын хэрэглэх зүйлийг нь хүргэх ажилд туслалцаа үзүүлж ажиллана.

         Одоо үйлдвэрлэлийг дахин эхлүүлж байгаа энэ цагт цар тахлаас сэргийлэх ажлыг чанд хянах шаардлагатай. Хороолол, дэлгүүр, ресторан, зам гудамж зэрэгт хөл хорио цуцлагдаж байсан ч хэрэглэгчид үйлчлүүлэгчид эрүүл мэндийн кодоо дараалан шалгаж, биеийн халуунаа хянах хэрэгтэй.

        - Нийгэм дүүрэгт хөл хорио чангарснаар үйдвэрлэл ажил төрлөө сэргээн эхлүүлэх хүртэл бид үнэхээр хичээж ажилласан. Халдварт тахлыг бүрэн устгахаас нааш бид хүчээ сулруулж болохгүй гэж Ли Же итгэл төгс хэлсэн юм.

 

Жянси мужийн Наньчан хот, Хунгүтань шинэ дүүргийн Шажин замын Фэнхэ нийгэм дүүргийн нарийн бичгийн дарга Шюй Шяолинь (Зүүн талаас нэгдүгээр) үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа рестораныг шалгаж байгаа нь (02-р сарын 26-ны өдөр)  Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЖӨҮ МИ

02-р сарын 19-ний өдөр Чүнчин хотын Юйбэй дүүргийн Лүнгта замын  ажилчид тариачдын нийгэм дүүргийн ажилтнууд (зүүн) оршин суугчдад маск өгч байгаа нь     Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ВАН ЧУАНЬЧАО

03-р сарын 07-ны өдөр Гирин мужийн Чанчунь хотын Чаншань Хуаюань нийгэм дүүргийн Намын хорооны нарийн бичгийн дарга Ү Ячинь нийгэм дүүрэгт нэвтрэх тээврийн хэрэгслийн мэдээллийг бүртгэнэ     Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЛИНЬ ХУН

02-р сарын 27-ны өдөр Сайн дурын ажилтан Жан Жяньгүө (зүүн) түүний хүү Жан Хунхэ нар Бээжин хотын Дүнчэн дүүргийн Ань Динмэнь замын Хуа Юань нийгэм дүүрэгт халдварт тахлаас сэргийлэх, хяналтын ажлыг гүйцэтгэнэ     Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЖУ ХУАНЬЗҮН

03-р сарын 08-ны өдөр Бээжин хотын Жүнгуаньчунь замын Бай Таянь нийгэм дүүргийн орж гарах үүдэнд сайн дурын ажилтан Ван Юэ (зүүн)  оршин суугчдын шууданг тосч авна    Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч РЭНЬ ЧАО

Хубэй мужийн Үхань хотын Зянь Ань дүүргийн Хуа Чяо нийгэм дүүргийн сайн дурын ажилтан Жян Чэнь И ​(зүүн), Шиа Чэнь нийгэм дүүргийн ажилтан Ше Вэньшянь нар ганц бие ахмад настнуудын гэрт хүнсний ногоо хүргэнэ (02-р сарын 20-ны өдөр)    Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ШЭНЬ БОХАНЬ

Бээжин хотын Дунчэн дүүргийн Цяньмэнь замын Дажянь нийгэм дүүргийн  сайн дурын ажилтан Мэн Ляньюу Чинь гэр хороололд ариутгагч бодис цацна. Мэн Ляньюу битүүнээс эхлэн, нийгэм дүүрэгт ариутгах ажлыг хариуцсан байна (03-р сарын 10-ны өдөр)    Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЖУ ХУАНЬЗҮН

02-р сарын 18-ны өдөр Хубэй мужийн Үхань хотын Чиншань дүүргийн Чинхэжү нийгэм дүүргийн Намын ерөнхий нарийн бичгийн дарга Гүй Шяомэй, Чиншань дүүргийн Чинхэжү нийгэм дүүргийн интернэт сүлжээний ажилтан Ли Вэньли орон сууцуудаар орж нөхцөл байдалтай танилцаж байгаа нь    Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЧЭН МИНЬ

Хубэй мужийн Үхань хотын Сайдянь дүүргийн Сайдиан замын Юэ Жинь  нийгэм дүүргийн интернэт сүлжээний ажилтан Гао Бо (зүүн) орон сууцуудаар орж шалгаж байгаа нь (02-р сарын 07-ны өдөр)   Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЧЭНЬ МИНЬ

Зохиогч:Нийтлэл: ЛЮ ХУНШЯ, ШИ ЛИНЬЖИН, ГУАН ЧИО
Найруулагч:Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:7005
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7