"COVID-19" дэгдсэнээс хойш Хятад улс өвчний эсрэг ажил өрнүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг зохицуулах, олон улсын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн үнэлгээг хүртээд байгаа юм. Хятад улсын дарга Ши Жиньпин гадаад зочидтой уулзаж, бусад орнуудын төрийн тэргүүнүүдтэй утсаар ярих буюу захидал илгээх зэрэг дипломат үйл ажиллагааг байнга зохион байгуулж, олон улсын хамтын нийгэмлэгийн хамт халдварт өвчний эсрэг идэвхтэй ажилласан байна.
Халдварт өвчинтэй тэмцэж буй чухал үед Хятадын төрийн тэргүүний идэвхтэй дипломат ажиллагаа нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хориглон зогсоох ажилд Хятад улсын итгэл үнэмшилтэй байсныг харуулсан төдийгүй, олон улсын хамтын нийгэмлэгийн эрүүл мэндийн асуудалд гол үүрэг гүйцэтгэж байна гэдгээ батлан харуулсан юм. Үүний зэрэгцээ практик үйл ажиллагаагаар Хүн төрөлхтний хувь заяны хамтын цогцыг хамтдаа бүтээн байгуулах тухай хүмүүст тайлбарласан явдал болсон байна.
Зовлон бэрхшээлийн үеийн найрсаг харилцаа хамгийн үнэ цэнтэй
Кубын тал ДЭМБ-ын мэргэжлийн санал зөвлөмжийн дагуу хоёр орны хэвийн солилцоо, хамтын ажиллагааг хэвийн байлгахыг уриалж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын ажилд Хятадтай хамтран ажиллахыг хүсэж байна. Хятад улс Кубын талын "COVID-19"-ийн эсрэг ажилд гаргасан хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, дэмжиж байгаад талархал илэрхийлж байна гэж Хятадын дарга Ши Жиньпин 02-р сарын 28-нд Кубын Ерөнхийлөгч Диас Карнеллтэй утсаар ярихдаа онцолсон юм.
Өнөөгийн халдварт өвчин дэгдсэн хүнд хэцүү нөхцөл байдалд цаг тухайд нь халуун дэмжлэг үзүүлсэн үйл ажиллагаанууд хамгийн хүний сэтгэл хөдлөм үйл явдал болж байна. Камбожийн Ерөнхий сайд Хун Сен 02-р сарын 05-нд Өмнөд Солонгос дахь төрийн айлчлалаа дууссаны дараа Хятадад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн юм.
- Энэ нь Камбожийн Засгийн газар, ард түмэн Хятадын Засгийн газар, ард иргэдэд халдварт өвчинтэй тэмцэхэд хүчтэй дэмжлэг үзүүлж буй явдал юм гэж тэрээр онцолсон байна.
- Камбожийн ард түмэн энэ онцгой цаг мөчид биднийг маш ихээр дэмжиж байна. Хаан Сихамони, Эрхэмсэг ноён Монелле нар Хятадыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Та Хятад улсыг байнга дэмжиж буйн улмаас бусад орноор төрийн айлчлал хийж буй үед төлөвлөгөөгөө өөрчлөн Хятадад айлчлах болсон нь Хятад, Камбожийн хоорондох найрсаг харилцаа, харилцан итгэлцлийг тусгаж, Хятад-Камбожийн хувь заяаны хамтын цогцын гол утга учрыг тайлбарласан үйл явдал болно. Хятад улс үүнийг өндрөөр үнэлж байна гэж дарга Ши Жиньпин Камбожийн Ерөнхий сайд Хун Сентай уулзахдаа онцлон тэмдэглэжээ.
Төрийн тэргүүн нарын дипломат харилцааны удирдлага дор Камбож шиг олон нөхөрсөг улс орон халдварт өвчний эсрэг Хятадтай мөр зэрэгцэн урагшилсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадад айлчилж, эд мөнгө зэрэг бусад хандиваас гадна, Хятад улсад 30 мянган хонь хандивласан юм. Сербийн Ерөнхийлөгч Вучич Хятадад хүссэн үедээ айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. 100 гаруй төрийн тэргүүн, ерөнхийлөгч нар дарга Ши Жиньпинтэй утсаар ярьсан бөгөөд 170 гаруй орны удирдагчид, 40 гаруй олон улсын болон бүс нутгийн байгууллагын дарга нар янз бүрийн байдлаар Хятадыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Хүнд хэцүү үед хэн нь жинхэнэ найз, хамтрагч болохыг харахад илүү хялбар болдог. Жинхэнэ найзууд зовлон бэрхшээлийн үед чамтай нэгдэх болно. Энэ бол талуудын найрсаг харилцаа, харилцан итгэлцэл нь сорилтод тэсвэртэй байж болохыг харуулж байна гэж Хятадын Олон улсын судлалын академийн гүйцэтгэх дэд дарга Руань Зүнзэ ярилцлагадаа хэлэв.
Тэрээр мөн:
- "COVID-19" нь дэлхийн бусад орнуудтай Хятадын хэвийн солилцоонд тодорхой нөлөө үзүүлсэн боловч төрийн тэргүүний дипломат ажиллагаа нь Хятад улсын олон улсын хоорондын солилцоог ахиулж, Хятадыг олон улсын хамтын нийгэмлэгтэй ойртуулж чадсан байна гэсэн байна.
- Төрийн тэргүүний дипломат ажиллагаа бол Хятадын дипломат харилцааны нэг онцлог шинж. Энэхүү үйл ажиллагаа нь энгийн үед удирдах үйлдлээ сайжруулж, онцгой цаг үед онцгой ач холбогдолтой төдийгүй чухал цаг үед гол үүрэг гүйцэтгэдэг гэж Хятадын Орчин үеийн олон улсын харилцааны хүрээлэнгийн дарга Юань Пэн хэлэв.
Төрийн тэргүүний дипломат харилцаа нь гагцхүү төрийн тэргүүн нарын хооронд зохион байгуулагддаг бус. Дарга Ши Жиньпин 02-р сарын 20-нд Гейтсийн сангийн ахлагч Билл Гейтст хариу захидал бичиж, Гейтс ба түүний гэргийд тус сан өгөөмөр хандсанд, Хятадын ард түмнийг дэмжиж буйд талархал илэрхийлсэн байна.
Дарга Ши Жиньпин 02-р сарын 15-ны өдөр АНУ-ын Юта мужийн Каскад бага сургуулийн 4-р ангийн сурагчдад хариу захиа бичив. Үүнээс өмнө эдгээр хүүхдүүд Хятадын "COVID-19"-ийн эсрэг ажлыг дэмжихийн тулд тусгай дууны бичлэг хийж илгээсэн юм.
Энэ бол үнэхээр төрийн тэргүүний дипломат харилцааны сэтгэл татам байдал байсан юм. Төрийн тэргүүн өөр орны жирийн хүмүүстэй ижил тэгш байдлаар харилцах боломжтой. Энэ бол энгийн дипломат ажиллагаатай харьцуулшгүй онцгой үүрэг гүйцэтгэсэн явдал гэж Юуань Пэн хэлсэн байна.
Өөртөө итгэх итгэлийг бий болгож, том гүрний үүрэг хариуцлагыг гүйцэтгэж байна
“Бид “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх, хянах зорилгоор бүх үндэсний хүч чадлыг дайчилж, урьд өмнө байгаагүй урьдчилан сэргийлэх, хянах, эмчлэх олон арга хэмжээг хэрэгжүүлсэн нь чухал үр дүнд хүрсэн”. “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах энэ тэмцэлд бид бүрэн итгэлтэй байна”. “Энэ халдварт өвчин Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөө нь богино хугацааны бөгөөд Хятадын урт хугацааны тогтвортой хөгжил өөрчлөгдөөгүй байна”. “Бидний хүчин чармайлтаар энэ онд эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилт, даалгаврыг биелүүлж чадна гэдэгт итгэж байна.”…… Төрийн тэргүүний хоорондын утас, захидал эсвэл хийсэн уулзалтын үеэр дарга Ши Жиньпин олон улсын итгэлцлийг нэмэгдүүлэхийн төлөө зүтгэсээр ирсэн.
Энэ удаагийн халдварт өвчин том хямрал болохын зэргэцээ мөн том сорилт юм. Хятадын ард түмний эрсдэлийн эсрэг чадвар, хүсэл зоригийг туршиж үзэх төдийгүй, Хятадын гадаад харилцааг зохицуулж, олон улсын нэр хүндээ хадгалах сорилт юм гэж Юуань Пэн илэрхийлсэн байна.
Дарга Ши Жиньпин Хятад улсын өнөөгийн “COVID-19”-ийн байдлыг илэн далангүй, ил тод танилцуулсан. Хятадын өвчний эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээг системтэй, бодитоор хүмүүст таниулсан нь Хятад хариуцлагатай том улс болохыг харуулсны улмаас Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгт шийдэмгий, итгэл үнэмшилтэй, чадавхтай байгаагаа илэрхийлж чадсан байна гэж тэрээр мөн үзсэн байна.
Халдварт өвчин дэгдсэн хүнд хэцүү үед итгэл үнэмшил алтнаас илүү үнэ цэнтэй. Арабын Олон улсын мэдээллийн хэрэгслийн холбооны дарга Марван:
- Ши Жиньпин даргын удирдлагаар халдварт өвчний эсрэг Хятадын бүх салбар, бүх хүч нэгдэж халдварт өвчинтэй тэмцэл хийж, энэ цаг үед байгаагүй шинэ түүхийг бичсэн байна гэж хэллээ.
“Энэ халдварт өвчний эсрэг Хятад улс лавтай ялна гэдэгт би итгэж байна”. “Хятад улсын эдийн засгийн хөгжилд итгэлтэй”. ... Дэлхийн олон орны тэргүүн нар Хятад улс дарга Ши Жиньпиний хүчтэй удирдлага дор халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд ялах нь гарцаагүй гэж үзсэн байна.
- Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хувьд Хятад улсын олон улсын нөлөө урьд өмнө байгаагүйгээр өндөр өсчээ. Одоогийн байдлаар Хятад улс дэгдэлтийг зогсоох, хяналт тавих, эдийн засгийг сэргээх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь дэлхий нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Дарга Ши Жиньпиний хэлснээр халдварт өвчний Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөө түр зуурынх. Ажил, үйлдвэрлэлийг дахин эхлүүлэх болсноор Хятад улсын нийгэм аажмаар хэвийн байдалдаа шилжиж, дэлхийн эдийн засгийн хөгжилд эерэг хүлээлт үүсгэх болно гэж Руань Зүнзэ өөрийн үзэл бодлоо хуваалцсан юм.
- Дэлхий даяар халдварт өвчин дэгдэж буй цаг үед Хятад улс өөрийн ажлаа сайн гүйцэтгэх нь дэлхийд хамгийн сайн хувь нэмэр оруулж, дэлхийн хүмүүст нэр хүндээ өргөх хамгийн сайн арга зам юм. Бүх хүчээ нэгтгэж халдварт өвчинтэй тэмцэж байгаа нь Хятадын ард түмний тэсвэр тэвчээр, хүсэл зоригийг харуулсан учраас социалист нийгмийн давуу талыг нэн тодорхой олж харж болно гэж Юунь Пэн ярилцлагадаа илэрхийлсэн байна.
“COVID-19”-ийн эсрэг ажлын өмнө амь нас бүхэн ижил тэгш байдаг. “Хятад улс Хятад дахь гадаад оюутнуудаа, түүний дотор Этиопын хүүхдүүдийг өөрийнхөө хүүхдүүдтэй адил хамгаалах болно”. “Хятад улс АНЭУ-ын иргэдийн амь нас, бие махбодийн эрүүл мэндийг хангах үр дүнтэй арга хэмжээ авсаар байна.”... Олон улс орны удирдагчидтай утсаар ярих үеэр дарга Ши Жиньпин ийнхүү амлалт өглөө.
Руань Зүнзэ:
-Дарга Ши Жиньпин ард түмний аюулгүй байдал, хүмүүсийн эрүүл мэндийг хамгийн тэргүүнд тавих ёстойг удаа дараа онцолж байв. Хятад улс гагцхүү үүнийг сурталчилж байгаа төдийгүй бас амласан ёсоор хийж байна. Энэ нь Хятадын Засгийн газрын хариуцлагатай, зоригтой дүр төрхийг бий болгосон гэсэн байна.
Хамтын ажиллагааг дэмжиж, хувь заяагаа нэгтгэнэ
“COVID-19” зэрэг нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудалд хариу арга хэмжээ авах нь бүх хүн төрөлхтний хамтын мэргэн ухаан, хамтын ажиллагааг шаарддаг бөгөөд Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах үзэл баримтлал нь тун чухал болохыг олж харж болно гэж "Даяаршил" үзэл баримтлалыг дэвшүүлсэн анхны эрдэмтдийн нэг, Их Британий Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн академич Мартин Альбу онцлон тэмдэглэв.
“Хятад улс Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах үзэл баримтлалыг баримталж, ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахад хүчин чармайлт гаргаад зогсохгүй, дэлхий нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад эерэг хувь нэмэр оруулсан байдаг”. “Хятадын Засгийн газар халдварт өвчний тухай нээлттэй, ил тод, хариуцлагатайгаар мэдэгдэж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр ирсэн.” Энэхүү онцгой цаг үед “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах” болон “Олон улсын хамтын ажиллагаа” нь төрийн тэргүүн нарын дипломат харилцааны хувьд өндөр давтамжтай үг болсон байна.
Хятад улс ингэж хэлсэн төдийгүй мөн хэлсэн ёсоороо биелүүлсэн юм.
Доорх цагийн хуваарь Хятадын олон улсын өмнө хүлээсэн үүргээ идэвхтэй гүйцэтгэж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтарч халдварт өвчинтэй тэмцэхэд авсан тууштай арга хэмжээнүүдийг харуулсан явдал юм.
Хятадын тал “COVID-19”-ийн дэгдэлтийн дараа ДЭМБ-д аль болох хурдан мэдээлж, холбогдох улс орнуудтай байнга холбоотой байсаар ирсэн билээ. 01-р сарын 12-нд ДЭМБ Хятадтай хуваалцсан шинэ коронавирус генийн дарааллын талаар мэдээлэл авч байгаагаа зарлав. 01-р сарын 21-нд Хятадын тал коронавирусын нуклейн хүчил илрүүлэх шинэ праймер ба датчикуудын дарааллыг нийтэлсэн. 02-р сарын 16-наас 24-ний өдрүүдэд Хятад, ДЭМБ-ын гишүүнээр бүрэлдсэн “COVID-19”-ийн халдварт өвчний шинжилгээний баг Хятадын 4 мужид 9 өдрийн хугацаатай судалгаа хийжээ. Зарим улс орон, бүс нутгуудад дэгдсэн халдварт өвчний улмаас Хятад улс өөрийн хүчин чадлынхаа хүрээнд хурдан тусламж үзүүлэв …
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом:
- Хятад улсын авсан арга хэмжээ нь бүх Хятадын хүрээнээ дэгдэх халдварт өвчнөөс цаг тухайд нь урьдчилан сэргийлж чадсанаас гадна, дэлхийн бусад орнуудад дэгдэхийг ч хориглож, бүх дэлхийн “COVID-19”-ийн эсрэг ажил өрнүүлэхэд цаг гамнаж өгч чадлаа гэсэн байна.
- Энэ бол Хүн төрөлхтний хувь заяны хамтын цогцын үзэл баримтлалын талаарх ойлголтын бодит үйл ажиллагаа юм гэж Юуань Пэн хэлсэн байна. Мөн тэрээр даяаршлын эрин үед энэ халдварт өвчин улс орон, ястан, улс төрийн тогтолцоо, үзэл суртлаас үл хамааран хэн ч, аль ч орон дангаараа байж чадахгүй. “COVID-19” Хятадад дэгдсэнээс хойш олон улсын хамтын нийгэмлэг Хятадыг дэмжиж, өвчний эсрэг хамтарч ажилласан. Хятад дахь халдварт өвчний дэгдэлтийн байдал аажмаар сайжирсан үед Хятадын тал хүчин чадлынхаа хүрээнд бусад улс оронд тусламж үзүүлнэ. Дэлхийн хэмжээнд тулгамдсан томоохон асуудлуудыг шийдвэрлэхдээ Олон улсын хамтын нийгэмлэгт саад тотгорыг арилгаж, халдварт өвчнийг аль болох хурдан даван туулж, ялалт байгуулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө нухацтай хамтран ажиллах ёстой гэсэн байна.
Дарга Ши Жиньпиний санаачилсан Хүн төрөлхтний хувь заяны хамтын цогцыг бүтээн байгуулах үзэл баримтлал тодорхой цаг хугацаанд хурдан амжиж чадсан. Улмаар дэлхийн хэмжээнд тулгараад байгаа бэрхшээлүүд үүнийг баталж гэрчилж чадсан байна гэж Руань Зүнзэ хэлсэн юм.
“COVID-19” нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал бөгөөд эв нэгдэлтэй байх нь хамгийн зөв арга зам. Өнөөдрийн Хятад улс энэ л замаар явж байна. Хятад болон Олон улсын хамтын нийгэмлэг халдварт өвчинтэй тэмцэх Хятадын туршлагыг хуваалцахаар хамтарч ажилладаг. Энэ бол Хятадын бүх дэлхийд оруулсан хувь нэмэр юм.





























































