Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Тахлын үед итгэл найдвар, хайраа бэлэглэе

”COVID-19” дэлхий даяар хурдацтай тархаж байгаа бөгөөд маш олон улс орон хүнд хэцүү үетэй нүүр тулаад байна.

        Зовох цагт нөхрийн чанар танигддагийн адил Хятад улс дотоод дахь тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийхийн зэрэгцээ бусад оронтой идэвхтэй хамтран ажиллаж, туршлага солилцон, тусламж үзүүлсээр байна. Мөн бусад улс оронтой хамтран хүн төрөлхтний ​эрүүл мэндийн нийгэмлэгийг байгуулж, халдварт өвчний аюул нүүрлэж буй хүмүүст итгэл найдвар, хайр халамж бэлэглэн, бодит үйл ажиллагаагаараа дэлхий даяар итгэл, эрч хүчийг түгээн дэлгэрүүлж байна.

Эв нэгдэл, хамтын ажиллагаа бол хамгийн хүчирхэг зэвсэг

        Халдварт өвчнийг даван гарахад улс орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагаа хамгийн хүчирхэг зэвсэг гэдгийг Хятадын удирдагчид онцолсон юм.

        Хятад улс бодит үйл ажиллагаараа Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалын үнэ цэнийг мэдрүүллээ. Одоогийн байдлаар Европ ”COVID-19“-ийн гол орон болоод байна. Хүнд хэцүү үед Хятад улс Итали, Серби рүү эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг илгээсэн. Хятад улс долоо хоногт хоёр удаа видеогоор туршлага солилцох уулзалтууд зохион байгуулж, Төв болон Зүүн Европын 17 орон, Франц, Португали, Дани зэрэг 10 гаруй оронтой Хятадын сүүлийн үеийн судалгааны ололт, тархалтаас урьдчилан сэргийлэх үзэл баримтлал, арга хэмжээ, үнэтэй туршлагаасаа хуваалцав.

        Франц улс дахь Густав Русси хорт хавдрын судалгааны хүрээлэнгийн мэрэгжилтэн Жан-Пьер Арманд:

        - Хятад улс “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх тал дээр үнэ цэнтэй туршлага хуримтлуулсан болохоор Европт тусалж тойруу замаар явахаас зайлсхийх боломжтой гэж хэллээ. Хятад улс ”COVID-19”-ийн эсрэг ажиллах туршлага солилцох уулзалтыг идэвхтэй зохион байгуулж, Хятад мэргэжилтнүүд уулзалт дээр асуултад хариулж, Хятадын Засгийн газар, эмнэлгийн салбарын нээлттэй хандлага, дэлхийд туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа харуулав.

        "Маш ашигтай, маш шуурхай" гэж Бүгд Найрамдах Српска улсын шинэ коронавирусийн эсрэг ажлыг шуурхай зохицуулах багийн дарга Amera Lolic чин сэтгэлээсээ хэллээ.

        Европын нарийвчилсан анагаах ухааны платформын гүйцэтгэх захирал, дархлаа судлаач Жу Лия:

        - Бодит үйл ажиллагаа нь өргөн цар хүрээний хяналт, шинжилгээ, үр дүнтэй тусгаарлах, эмчлэх нь халдварт тахлын тархалтыг зогсоох үр дүнтэй арга болохыг баталж байна. Европын улс орнууд Хятадын туршлагаас суралцах нь зүйтэй гэсэн байна.

        Үүнээс өмнө Улсын Эрүүл мэндийн комисс, Хятадын өвчин судлалын төв нь Европын Комиссын Эрүүл мэндийн ерөнхий газар, Европын өвчин судлалын төвтэй хамтран ”COVID-19”-ийг эмчлэх чиглэлээр хамтарсан мэргэжилтний баг байгуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, оношилгооны үр дүн зэрэг асуудлаар гүнзгий ярилцаж, халдварт өвчинтэй тэмцэх, бүс нутгийн болон дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахын тулд туршлага солилцох, техникийн солилцоог улам бэхжүүлэхээр тохиролцов. Улсын Эрүүл мэндийн комиссын мэрэгжилтнүүдийн багийн дарга, Хятадын Инженерийн академийн академич Жүн Наньшань, Европын амьсгалын замын нийгэмлэгийн тэргүүнтэй  видеогоор холбогдон Хятад улсын халдварт өвчний эсрэг ажилласан үр дүн, туршлагыг Европын талд танилцуулсан байна.

Зовлон жаргалаа хамтдаа туулна

        Олон нийтийн эрүүл мэндийн хямрал бол хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамтын асуудал. Хятад улс Европоос гадна, бусад бүс нутагтай ч зовлон жаргалаа хамтдаа туулахад бэлэн байна.

        - Эмнэлгийн болон эрүүл мэндийн байдал харьцангуй буурай Африкт цар тахал маш хурдацтай тархаж байна. Хятад улсаас Африкийн орнуудтай ”COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх, эмчлэх тухай видео хурал хийж, Африкийн 24 улс болон Африкийн Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн 300 орчим албан тушаалтан, мэргэжилтнүүдтэй видеогоор холбогдож гурван цаг гаруй хурал хийсэн байна. Хятадын анагаах ухаан, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, гаалийн ажилтнууд ”COVID-19”-ийн тахалтай тэмцэх тухай мэдээлэл, туршлагаасаа хуваалцаж, Африкийн цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэв.

        Африкийн Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх төвийн Нийгмийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгийн захирал Ражи:

         - Хятадын Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх төв Африкийн Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх төвтэй нөхөрсөг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Саяхан байгуулагдсан Африкийн ”COVID-19”-ийн тусгай ажлын багт ч тусламж үзүүлж байна гэж хэллээ.

        Африкийн Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн орлогч захирал Ома:

        - Энэ удаагийн видео хурал Африкийн орнууд Хятадын туршлагыг илүү сайн сурч, ашиглах, мөн тахлаас урьдчилан сэргийлэх, хянах боломж олголоо гэж сэтгэгдлээ хуваалцсан юм. Кенийн Эрүүл мэндийн сайд Мутах Кагуй:

        - Энэ нь мэдлэг хуваалцах тал дээр маш чухал алхам бөгөөд энэхүү баялаг мэдлэг манай ард түмэнд тусална гэдэгт итгэж байна гэж хэлэв.

        – Алс холын Өмнөд Америкийн Коста Рикад Шанхай хотын мэргэжилтнүүд видео хурлаар цар тахлаас урьдчилан сэргийлэх, эмчлэх, эмчилгээний мэдээлэл, туршлагаасаа хуваалцаж тусаллаа. Коста Рикагийн Хүүхдийн эмнэлгийн дарга Агадас:

        - Энэ бол чухал уулзалт юм. Хоёр цагийн туршлагаас бидэнд Коста Рикагийн олон иргэдийн амийг аврахад тусаллаа гэж мэдэгджээ.

        - Хятад улс Ойрхи Дорнод оронд маш шуурхай туслалцаа үзүүлж, Иран, Иракт туршлагатай эмнэлгийн багийг илгээсэн байна. Хятад улсаас Иран руу чиглэсэн мэрэгжилтнүүдийн багийн тусламжтайгаар Иран улс нөхцөл байдлынхаа дагуу урьдчилан сэргийлэх, хяналтын системийг байгуулж, эмнэлгийн нөөцийн хомсдлыг даван туулахын тулд Ираны хувилбарын түр эмнэлгийг барьсан байна.

        - Хөрш зэргэлдээ Өмнөд Солонгос, Японд, Хятад улсаас санаачилсан "COVID-19"-ийн асуудлын талаарх Гадаад хэргийн сайдын тусгай видео хурлаар чухал зөвшилцөлд хүрэв. Хятад улс Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр цар тахлын эсрэг туршлагаа идэвхтэй хуваалцаж, гурван улс хамтран тахлын эсрэг үр дүнг нэгтгэх үр дүнтэй арга хэмжээ авахыг зөвлөв.

Борооны дараа солонго татна

        Энэхүү аймшигт тахалтай тулгарч буй нөхцөлд аль ч улс дангаараа туулах боломжгүй. Хямрал бол дэлхийн засаглалын томоохон шалгуур. Бүх талууд илүү эерэг энергитэй байж, хүн төрөлхтний хувь тавилангийн хамтын цогцын талаас харж, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийх хэрэгтэй.

        Хүнд хэцүү үед Хятад улс дэлхийд итгэл найдвар, эрч хүч бэлэглэлээ

        Хятадын Үхань хотод олон хоног "COVID-19"-ийн шинээр батлагдсан тохиолдол гараагүй байна. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом /Хятад нэр нь Тан Десай/ “Үхань дэлхийд итгэл найдвар өглөө" гэж хэлсэн юм. Хамгийн хүнд нөхцөл байдлыг ч буцааж сайнаар өөрчилж болохыг харууллаа.

        ДЭМБ-ын Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн тэргүүн Майкл Райан:

        - Үхань энэ вирусыг таслан, халдварын гинжин хэлхээг тасалж чадна гэдгийг дэлхийд харууллаа. Үүнд халдварт өвчний эсрэг олон нийтийн эв нэгдэл, хамтын ажиллагаа, эмнэлгийн дайчин ажилтнууд, асуудалгүй хангамжийн сүлжээ болон бүх талуудын амлалт тулгуу шаардагдана.

        Хятадын ард түмэн дэгдэлтийн эхний шатанд хүчин зүтгэлээрээ дэлхийн хэмжээнд түгэхээс урьдчилан сэргийлж, түүнд хяналт тавихад үнэтэй цаг зав гаргаж өгсөн. Халдварт тахал олон улс оронд түгсэн үед Хятад улс туршлага судалж, хамтран ажиллаж, дэлхийн 100 гаруй улс орон, 10 гаруй олон улсын болон бүс нутгийн байгууллагатай дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, хянах, оношилгоо, эмчилгээний хөтөлбөр зэрэг техникийн хөтөлбөр бичгүүдийг хуваалцав.

        Хүн төрөлхтөн бол хувь тавилангийн хамтын цогц бөгөөд зөвхөн эв нэгдэл, хамтын ажиллагаагаар дэлхийн янз бүрийн эрсдэл бэрхшээлийг даван туулж чадна. Дэлхий нийтээрээ гар гараасаа хөтлөн цар тахалтай тэмцэж байж, ялалтад хүрэх болно.

Зохиогч: Нийтлэл: ШАН ЖИН
Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:6946
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7