Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

“Нэг бүс-Нэг зам”

“Нэг бүс-Нэг зам”

“Нэг бүс-Нэг зам” нь “Торгоны замын эдийн засгийн бүс” болон “21 дүгээр зууны далайн торгоны зам”-ын хураангуйлсан нэр юм. 2013 оны 9 болон 10 дугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төв Ази болон Зүүн өмнөд Азид айлчлах явцдаа тухайн улс орнуудтай хамтран “Торгоны замын эдийн засгийн бүс”, “21 дүгээр зууны далайн торгоны зам” -ыг бүтээн босгох санаачилгыг тус тус дэвшүүлжээ. Уг санаачилга нь“Төрийн бодлогоороо зөвшилцөн холбогдох, Дэд бүтцийн байгуулалтаараа холбогдох, Гадаад худалдаагаа хөнгөрүүлэн холбогдох, Хөрөнгө мөнгөний эргэлтээр холбогдох, Ард түмнүүдийнхээ нөхөрлөлөөр холбогдох”-ыг гол агуулгаа болгон хэрэгжүүлж, “хамтаар хэлэлцэж, хамтаар бүтээн босгож, хамтаар үр ашгийг нь хүртэх”-ийг үндсэн зарчим болгож “Эрх ашгийн цогц нэгдэл, Хариуцлагын цогц нэгдэл, Хувь заяаны цогц нэгдэл”-ийг буй болгож замын дагуух улс орны хөгжил цэцэглэлт, ард түмний амьдралыг бодитойгоор чинээлэг болгох зорилготой юм.

Цаашид “Нэг бүс-Нэг зам” нь бүтээн босголтын энх тайвны зам, хөгжлийн зам, нээлттэй хөгжлийн зам, шинийг бүтээх инновацийн зам, соёлын зам болно. “Нэг бүс- Нэг зам” санаачилга нь оролцогч бүх талуудын хамтын эрх ашигт нийцэж, бүс нутгийн болон дэлхий ертөнцийн хамтын ажиллагааны урсгалыг түргэтгэж, замын дагуух улс орнуудын идэвхтэй дэмжлэгийг аваад байна.

2016 оны эцсийн байдлаар дэлхийн 100 гаруй улс орон, олон улсын байгууллагууд “Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалтад оролцож дэмжихээ илэрхийлэн НҮБ- ын Ерөнхий ассамблейн чуулган, Аюулгүйн зөвлөл зэрэг томоохон шийдвэрүүдэд “Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалтын агуулга орсон байна.

“Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалт нь үзэл санаанаас үйл явц, хүсэл зорилгоос бодит байдал болон хөгжиж, бүтээн байгуулалтын арвин их үр дүнг буй болгоод байна.

Найруулагч:Bandi
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:8491
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7