
ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпинээр цөм болгосон Намын Төв Хороо нь “Шинэ зуунд Хятадын онцлогтой социализмыг ямар агуулгаар тууштай баримтлан хөгжүүлэх вэ” гэсэн маш чухал, цаг эриний сэдэвт асуултанд системтэйгээр хариултууд өгч, төрийг засах олон шинэ үзэл баримтлал, шинэ санаа, шинэ стратегийг дэвшүүлэн гаргаж, Ши Жиньпингийн шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааг бий болгосон. ХКН-ын XIX их хуралд Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын талаарх үзэл санааг дүгнэн тодорхойлж, нам нь удаан хугацаанд дагаж мөрдөх ёстой удирдамж болох үзэл суртал болгон намын дүрэмд бичиж оруулсан бөгөөд намын удирдамж үзэл сурталыг нь цаг үеийг дагаж хөгжүүлж чадсан байна. Мөн 13-р удаагийн БХАТИХ- ын анхдугаар чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Ши Жиньпиний шинэ зууны Хятадын онцлогтой социализмын үзэл санааг хүндэтгэлтэйгээр үндсэн хуульд тусгаснаар намын удирдамж үзэл суртлыг төрийг удирдах үзэл санаа болгон өөрчлөн батлаж, төрийг удирдах үзэл санааг цаг үетэй зохицуулан хөгжүүлэх зорилгыг биелүүлсэн.
Ши Жиньпиний шинэ зууны Хятадын онцлогтой социализмын үзэл санааны агуулга нь маш өргөн буюу үүнд: шинэ эрин үед Хятадын онцлогтой социализмыг хөгжүүлэх ерөнхий зорилт, ерөнхий даалгавар, ерөнхий төлөвлөгөө, стратегийн төлөвлөлт ба хөгжлийн арга, хөгжлийн динамик, стратегийн шат алхам, гадаад нөхцөл байдал, улс төрийн баталгаа гэх мэт үндсэн асуудлууд, мөн шинэ практикийн дагуу эдийн засаг, улс төр, хуулийн засаглал, шинжлэх ухаан, технологи, соёл, боловсрол, иргэний амьжиргаа, үндэстэн, шашин шүтлэг, нийгэм, экологийн соёл иргэншил, үндэсний аюулгүй байдал, үндэсний батлан хамгаалах, цэрэг арми, “Нэг улс, хоёр систем”, эх орноо нэгтгэх, нэгдсэн фронт, гадаад харилцаа, намын байгуулалт зэрэг бүх талаар онолын анализ ба бодлогын удирдамж болжээ.
Ши Жиньпиний шинэ зууны Хятадын онцлогтой социализмын үзэл санааны гол утга нь Хятадын онцлогтой социализмын үзэл санааг хэлбэрэлтгүй баримтлах ба хөгжүүлэх болно. Гол агуулга нь ХКН-ын XVIII-р их хурлаас дүгнэсэн“ 8 зүйлийг тодорхойлох”, “14 зүйлийг баримтлах” болно. Мөн энэ хоёрыг органик уялдуулж, органик нэгтгэж үзэл санааг нээлттэй байлгах, бодит дээр суурилан ажиллах, цаг үетэй зохицон хөгжих, үнэн бодит үзэл санааны мөн чанарыг харуулж, тэрээр шинэ эрин үеийн нам ба төрийн үйлсийг хөгжүүлэх талаарх олон чухал онолын болон практик асуудлуудад гүн гүнзгий хариулж, мөн тус намын коммунист намын төрийг барих жам ёс, социалистыг байгуулах жам ёс, хүний нийгмийн хөгжлийн жам ёсын талаарх ойлголтыг гүнзгийрүүлсэн.
Ши Жиньпиний шинэ зууны Хятадын онцлогтой социализмын үзэл санаа бол марксизмыг Хятадад нутагшуулсан хамгийн сүүлийн үеийн ололт, Хятадын онцлогтой социализмын онолын тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг юм, мөннам ба ард иргэдийн практик туршлага ба хамтын мэргэн ухааны төлөврөл, Хятадын оюун санааны цаг үеийн охь, улс орны улс төр ба нийгмийн амьдралын үндсэн чиглэл юм. Ши Жиньпингийн шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санаа нь шинэ эрин үеийн нөхцөл байдал ба практик нөхцөлд бий болж төлөвшин боловсорсон,энэхүү үзэл санааны үнэний хүч, практик хүч нь Хятадын онцлогтой социализмыг шинэ эрин үе ба шинэ хөгжилд оруулсан явдал юм. Нийгмийн практикийг цаашид явагдан өргөжихийн хэрээр энэ үзэл санаа ч үргэлжлэн хөгжин баяжигдаж, улам сайжрах болно.





























































