Эртний Чин болон Хан улсын үеэс эхлэн нээгдсэн далайн торгоны зам нь дорно, өрнийн эдийн засаг, нийгэм, соёлын харилцааны голлох гүүр болсоор ирсэн. Зүүн өмнөд Азийн бүс нутаг бол далайн торгоны замын гол зангилаа бөгөөд үндсэн түшиц газар нь юм. Хятад болон АСЕАН-тай стратегийн түншийн харилцаа тогтоосны 10 жилийн ойг тэмдэглэх үед цаашид хоёр талын далайн хамтын ажиллагааг нэг шат ахиулах, хоёр талын далайн хамтын ажиллагааны түншийн харилцааг идэвхтэй хөгжүүлэх, “Хамтын хувь заяаны нэгдэл”-ийг улам нягт өргөжүүлэн бий болгох зорилгоор 2013 оны 10 дугаар сарын 3-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Индонезийн парламентад үг хэлэхдээ 21 дүгээр зууны далайн торгоны замыг хамтаар бүтээн байгуулах санаачилгыг дэвшүүлэв. 21 дүгээр зууны далайн торгоны замын стратегийн түншлэл нь зөвхөн АСЕАН-аар тогтохгүй өргөн хүрээтэй олон талт хэлбэртэй байх ба АСЕАН, Өмнөд Ази, Баруун Ази, Хойд Африк, Европ зэрэг томоохон эдийн засгийн хэсгүүдийн зах зээлийн харилцааг холбож, Өмнөд Хятадын тэнгис, Номхон далай, Энэтхэгийн далайн стратегийн хамтын ажиллагааны эдийн засгийн бүсийг хөгжүүлэхэд чиглэх болно.





























































