Торгоны зам нь зөвхөн худалдааны замаар тогтохгүй хамгийн чухал нь торгоны замын үзэл санааг тээж дэлгэрүүлэхэд оршино. Торгоны зам нь улс түмнүүдийн хүмүүнлэг, нийгмийн харилцааны индэр болж,олон улс
түмнүүд, олон үндэстнүүд, олон шашин,олон соёлын солилцоо, урт хугацааны харилцааны явцад улс орнуудын хооронд “энх тайвны хамтын
ажиллагаа,нээлттэй чөлөөтэй байдал, харилцан суралцаж, харилцан ашигтай хамтын үр ашгийг хүртэх”-ийг гол цөм болгосон нь торгоны
замын үзэл санаа юм.
Уг үзэл санаа нь орчин үеийн улс орнуудын нийгмийн харилцааны үндсэн суурь зарчмын нэг билээ. Хятад улс 2013онд “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг гарган дэвшүүлэхдээ энэхүү үзэл баримтлалыг уламжлан цаашид түгээн дэлгэрүүлэхийг зорьсон юм. Торгоны замын үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлж,хүмүүнлэгийн харилцааг дэмжиж, улс орнуудын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэн хамтран ажиллаж,хамтаар үр ашиг хүртэхийг эрмэлзсэн энх тайвны төлөөх үзэл санаа юм.





























































