Өөрчлөлт шинэчлэл нээлттэй байх бодлогыг хэрэгжүүлсний эхний үед,Хятадын Коммунист намаас өөрийн замаар явж, Хятадын онцлогтой социализмыг байгуулах том уриалга гаргасан. Удаан хугацааны хүчин чармайлт гаргасны дараа Хятадын онцлогтой социализм шинэ эрин үе рүү орсон.
Энэ нь Хятад улсын хөгжлийн шинэ түүхэн нөхцөл орчин юм. ХКН-ын19-р Их хурлаас улс төрийн томоохон дүгнэлтийг гаргасан бөгөөд энэ нь бүх нөхцөл байдалтай холбоотой стратеги төлөвлөгөө юм. Хятадын онцлогтой социализмыг шинэ эрин үе рүү орсон нь сүүлийн үед зовж зүдэрч байсан хятад үндэстэн босч,баян чинээлэг болж улмаар хүчирхэг болох руу шилжсэн агуу үсрэлттэй хөгжих, Хятад үндэстний сэргэн мандах агуу их гэрэлт ирээдүй өмнө нь хүлээж байна. Шинжлэх ухаанч социализм нь 21-р зууны Хятад улсад эрч хүчээр дүүрэн байх бөгөөд дэлхийд Хятадын онцлогтой социализмын агуу тугийг өндөрт өргөхийг илтгэж байв.
Хятадын онцлогтой социализмын замнал,үзэл баримтлал, систем, соёл
тасралтгүй хөгжиж, хөгжиж буй улсыг орчин үеийн нийгэм рүү орох арга замыг тэлж хурдацтай хөгжих, мөн бие даасан байдлаа хадгалахыг хүсэж буй улс орон, үндэстнүүдэд шинэ сонголтыг бий болгож, хүн төрөлхтний асуудлыг шийдвэрлэхэд Хятадын мэргэн ухаан, Хятад хөтөлбөрүүдээр хувь нэмрээ оруулсан байна.
Энэхүү шинэ эрин үе бол өнгөрсөн болон ирээдүйн холбоос,шинэ түүхэн нөхцөл байдалд үргэлжлүүлэн хичээж чармайн Хятадын онцлогтой социализмын агуу ялалтад хүрэх эрин үе,чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулах,орчин үеийн социалист хүчирхэг улс орныг цогцлоон бүтээх эрин үе,бүх улс үндэстэн даяараа эвлэлдэн нэгдэн тэмцэж,сайн сайхан
амьдралыг хамтдаа бүтээж, бүх ард түмэн хамтдаа хөрөнгөжих эрин үе, бүх Хятадын охид хөвгүүдийн нэгэн зүрх сэтгэл хичээл зүтгэлээр Хятадын үндэстний агуу их сэргээн мандалтын Хятад мөрөөдлийг биелүүлэх эрин үе,Хятад улс аажмаар дэлхийн улс төрийн тайзны төвд ойртон хүн төрөлхтөнд илүү их хувь нэмрээ оруулах эрин үе болно.





























































