2013 оны 10 дугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулах бэлтгэл ажлын санаачилгыг гаргажээ. Нийтдээ 800 гаруй өдрийн бэлтгэл ажлын дараа БНХАУын санаачилгаар 57 улс хамтран 2015 оны 12 дугаар сарын 25-нд Бээжин хотноо Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулсныг албан ёсоор зарлав. 2016 оны 1 дүгээр сарын 16-нд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нээлтийн ёслолоо хийж, Ши Жиньпин дарга оролцож хүндэтгэлийн үг хэлэв. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь Засгийн газар хоорондын хэлбэртэй, бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагааны байгууллага бөгөөд голчлон дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг дэмждэг, Хятад улсын санаачлан байгуулсан олон талт санхүүгийн анхны байгууллага юм. 2018 оны 5 дугаар сарын сүүлийн байдлаар нийт 86 гишүүнтэй, гишүүдийн тоогоор Дэлхийн банкны дараа орохуйц, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнууд болон Их 20-ийн бүлэглэлийн ихэнх орнуудаас бүрдсэн гишүүн орнуудтайгаар хамрах хүрээгээ тэлжээ.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь олон талт хөгжлийн банкуудын дундах бие даасан үйл ажиллагааны стандарт ба “Нэг бүс-Нэг зам” санаачилгын зам дагуух улс орон болгон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас зээл авах боломжтой, гэхдээ доорх гурван нөхцөлийг хангасан байхыг шаардана. Нэгдүгээрт, хөгжлийн санхүүжилт байх, хоёрдугаарт, байгаль орчинд ээлтэй төсөл байх, гуравдугаарт, төсөл нь тухайн бүс нутгийн ард иргэдийн дэмжлэгийг авсан байх. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны эхний үеийн хөрөнгө оруулалтын голлон хамарч буй салбар нь эрдэс баялаг, эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо, хөдөө аж ахуй болон тосгоны дэд бүтэц, усжуулах болон бохир ус цэвэрлэх, байгаль орчныг хамгаалах, хотын хөгжил болон тээвэр логистикоос бүрдэнэ. 2018 оны 05 дугаар сарын байдлаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь 10 гаруй орны 26 төсөлд зөвшөөрөл олгож, нийт зээлийн хэмжээ 4, 5 тэрбум ам.долларыг даваад байна.





























































