“05-р сарын 01”-ний Хөдөлмөрчдийн баярын амралтыг тохиолдуулан 05-нд Хятадын Төрийн зөвлөлийн Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах хамтарсан механизмын Холбоо барих ажлын хэсэг Хүбэй мужийн Үханьд очиж, баярын амралтын хугацаан дахь гол чухал газруудын халдварт өвчний сэргийлэлтийн ажилд судалгаа хийж, холбогдох ажлын хэрэгжилтэд хяналт тавив.
Үхань хотын ахлах дунд сургуулийн төгсөх анги удахгүй хичээлээ эхлэх тул тус Холбоо барих хэсэг Үханий Гадаад хэлний сургуульд хүрч, сургуулийн хүрээн дэх халдварт өвчний сэргийлэлтийн ажилд судалгаа хийв. Түүнчлэн судлан ярилцах хурал зохиож, Үхань хот, Хүбэй мужийн Боловсролын тэнхим, зарим сургуулиудын холбогдох байдлын мэдүүлгийг сонссон байна. Холбоо барих хэсгийнхэн, Намын төв хорооны шаардлагыг хатуу журамлан, Хүбэй муж, Үхань хот дахь халдварт өвчний сэргийлэлтийн ажлыг нарийн оновчтой хэрэгжүүлэн, халдварт өвчин буцаад нэмэгдэхгүй байхыг баталгаажуулах хэрэгтэйг онцлов.
Тус ажлын хэсэг мөн Гү Чиньтай парк, Жянхань дүүргийн нийгмийн асрамжийн газар, Үханий метроны буудал, Жүн-Нань замын Жүншан цогцолбор зэрэг чухал газруудад очиж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хэрэгжүүлж буй байдалд судалгаа хийсэн байна.





























































