Хятад улс даяарх иргэдийн амьдрал ахуйд үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийн 80 гаруй хувь нь үйл ажиллагаагаа сэргээгээд байгаа талаар Худалдааны яамнаас мэдээлэв.
Тодруулбал, Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн:
- Одоогоор зарим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулахад урьдын адил хүндрэл бэрхшээлүүдтэй тулгарсаар байна. Үйлчлүүлэгчид худалдаа хийхээс зайлсхийх, үйлчлүүлэгчдийн урсгал бага, оруулж буй орлого бага байх зэрэг хүндрэлүүд байсаар байна. Худалдааны яамнаас холбогдох яам, газруудтай хамтран жижиг, дунд аж ахуйн нэгж болон хувь хүний ажиллуулж буй үйлдвэр, худалдааны газруудын түрээсийг хөнгөвчлөх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Мөн манай яам олон нийтийн хэрэглээний үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор туршилтын төслүүдийг хэрэгжүүлнэ. Мөн нийтийн хоолны салбарыг дэмжих арга хэмжээг тохиромжтой цаг үед хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ.
Хятад улсад "COVID-19"-ийн тархалтыг хязгаарлах ажил амжилттай болж, нөхцөл байдал улам бүр тогтворжиж байгаатай холбоотойгоор эдийн засгийг нэн даруй сэргээж, хэвийн байдалд оруулах ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа сэргээсээр байгаа юм.





























































