
Энэ хотод ирээд гайхалтай дүр төрхийг нь ч харах завгүй хатуу ажилд шууд дуудагдсан нь ганц үүгээр зогсохгүй ээ. Сүүлийн хоёр сарын хугацаанд 4000 гаруй цэргийн эмч Хубэйд туслах "зарлиг" авмагц шуурхай ажиллаж, хүнд ачааг зоригтойгоор гүйцэтгэн, хатуу "Тулалдаан"-нд буцалтгүй оролцож, энэ баатарлаг хотын цар тахлын эсрэг хүндийг хүнд гэлгүй гүйцэтгэсэн юм.
”COVID-19” дэгдэж эхэлсний дараа Ардын армийн анги нь Намын төв хороо, Төвийн цэргийн хороо, Ши Жиньпин даргын гаргасан шийдвэр төлөвлөлтийг тууштай хэрэгжүүлж, цаг хугацаатай өрсөлдөн, вирустэй тэмцэлдэж, халдварт тахлаас хүний амь насыг аврах гол ажилд хүчин зүтгэсэн юм.
Тэд дахин цэргийн далбаанд өнгө нэмлээ!
Тэд дахин нам, иргэдийнхээ төлөө хүчин зүтгэв!
Хэрэв цэрэг бол цаг үргэлж тулаанд бэлэн байх ёстой!
Сүн Сайпиний хүүгээ тэвэрсэн зураг энэ Цагаан сараар цахим ертөнцийн хэрэглэгчдийг дахин догдлуулав.
Таван жилийн өмнө Эбола вирусын эсрэг тэмцээд Африкаас буцаж ирсэн Сүн Сайпиний хүүгээ элгэндээ чанга тэвэрсэн зураг мянга мянган хүмүүсийг догдлуулж уярааж байсан юм. Холын аянд гарахаас өмнө тэрээр 11 настай хүүдээ:
- Тэр холын нутагт хүмүүс өвчилсөн учир ээж шиг нь эмнэлгийн ажилтнууд очиж эмчлэх хэрэгтэй гэж хэлжээ.
Таван жилийн дараах битүүний өдөр Сүн Сайпин дахин зарлиг тушаалынн дагуу тахал өвчний эсрэг ажиллахаар болов.
01-р сарын 24-ний үдээс хойш завгүй ажиллаж байсан Сүн Сайпин Үхань хотод туслах үүрэг хүлээж аваад шууд л бэлтгэл ажлаа эхлүүллээ.
Цүнхээ үүрээд, ширээ дүүрэн өрсөн битүүний хоолноос тахианы шарсан далавч нэгийг яаран авч идээд л гарав.
Аянд гарахад нь хүү нь мөн л таван жилийн өмнөх шигээ ээжийгээ чанга тэвэрлээ. Өөрөөс нь ялимгүй өндөр болсон хүүдээ энэ удаа “Үлгэр зохион" худал хэлээд ч хэрэг алга. "Ээж нь цэрэг хүн болохоор хаа дуудвал тэнд л хүрэх хэрэгтэй" гэж даруухан хэллээ.
Хүө Шань эмнэлэгт өнгөрүүлсэн өдөр хоногуудад хуурай замын цэргийн анагаах ухааны их сургуулийн мэргэжилтэн тэрээр дайчин нөхдийн хамт өвчтөн бүрийг аврахаар цаг хугацаатай өрсөлдөн шаргуу ажилласан юм.
"Амьдрал, үхлийн зааг дээр минут секундийг ч алдалгүй тэмцэх ёстой!" гэж Хүө Шань эмнэлгийн эрхлэгч эмч Жан Шижин чанд сануулна. Тэрээр Агаарын цэргийн их сургуулиас ирсэн. 20 жилийн туршид ICU-ийн тасагт ажиллахдаа үхэлтэй эрс тэмцэлдэх цаг хугацааны үнэ цэнийг эрхгүй сайн мэдэрсэн.
Хамгаалалтын хувцсаа түргэхэн өмсөөд, өвчтөний өрөөнд яаран орж, шуурхай авралт хийх ажилдаа оров. Түргэн алхах, цаг хугацаатай уралдах нь хэдийнээ Жан Шижиний дадал зуршил болжээ.
Амьсгалын аппаратыг түргэн ажиллуулж, амьсгалахад нь туслах хэрэгтэй. Амьсгалах ч тэнхээгүй болсон хүнд өвчтөнийг аврах үед Жан Шижин "Бид дахиад илүү түргэн байж болох уу" гэж чанга дуугаар сануулна.
Зүрхний /эмгүй тэлэгч/ стент суулгац хийлгэсэн шинэ коронавирусаар өвчилсөн өвчтөнд гэнэт хамар, амаараа цус алдаж, цусны бүлэгнэлд нь хэвийн бус байдал үүсч, амь насанд нь аюул нүүрлэжээ. Жан Шижин энэ үед "Антикоагулянт эмийг зогсоож, плазм тарина, витамин К нэмээрэй" гэж чиглэл өгнө.
Жан Шижин:
- Аврах боломжийг сайн хичээж атгавал бид яллаа гэсэн үг гэж хэлэв. Хэдэн цагийн дараа өвчтөн аюулгүй болсон юм.
“Унтсан ч гэсэн санаа амар байж чадахгүй" гэж мэргэжил нэгт эмч гэргий нь өрөвдөнө. Нөхөр Жан Шижин нь амрах зав гарвал дугхийгээд авна. Гэхдээ маш хөнгөн нойртой. Яаж ч унтаж байсан эмнэлэгт дуудлага ирвэл шууд л босоод түргэн авна.
Дүрэмт хувцас өмссөн л бол үүрэг хүлээхэд бэлэн байх ёстой!
Мао Чингийн өвчтөний өрөөнд дандаа хэлдэг үг нь “Интернэтэд хит болно гэж ёстой санаанд байсангүй” гэх. Тэрээр хуурай замын Армийн цэргийн анагаахын их сургуулиас ирсэн. Одоо Хүө Шань эмнэлгийн ерөнхий тасгийн эрхлэгч эмчээр ажилладаг. Мао Чин SARS, Эбола вирусын эсрэг, шувууны томууг арилгах зэрэг хүнд албанд дуудагдаж 30 гаруй жил өндөр эрсдэлтэй өвчин, хүчтэй вирустай тэмцэж ирсэн.
Тэр өдөр Мао Чин нэгэн буурай хоол идэхгүй байхыг сонсоод:
- Хэрэв та хоол хүнсээ сайн идэхгүй бол амин дэмээр тэжээгдэхгүй. Тэгвэл хайртай нохойтойгоо гадуур салхилж чадахгүй болно! Маргааш таны инээд цалгиулсан царайг харна шүү гэж аргадан учирлана.
Энэ дүр зургийг нэг охин гар утсаараа бичиж, цахим ертөнцөд цацжээ. Бичлэгийг үзсэн хүн бүр Мао Чингийн өвчтөнүүдэд үзүүлж буй хайр халамжид сэтгэл хөдлөв.
Тэрээр 56 настай, намын нас 36, цэргийн нас нь 40. Мао Чин:
- Би эдгээр нас тоонд, ХКН-ын гишүүн хүн, цэрэг хүн, цэргийн эмч гэдэг ажил тушаалд хариуцагатай хандах ёстой гэж байлаа.
Тэрээр Битүүний орой үүрэг хүлээн аянд бэлдэв. "Дүрэмт хувцас өмссөн л бол үүрэг хүлээхэд бэлэн байх ёстой!" гэж хэлсэн юм.
- Тэр хэзээ ч ядрахыг мэддэггүй. Нэг удаа бид шөнийн нэг цаг хүртэл ажиллачихаад байхад тэр дахиад нөгөө эмнэлэгт очоод өглөөний таван цагт буцаж ирсэн. Хоёрхон цаг амарснаа эргээд өөрийн хариуцаж байгаа Хүө Шань эмнэлэгт ажиллаж эхэлсэн гэж хамт ажилладаг найз Ли Чи нь ярьсан юм.
Ардын Чөлөөлөх армийн нэгдсэн эмнэлгийн Тавдугаар салбар эмнэлэг нь Бээжин хотын “COVID-19”-өөр халдварласан өвчтөнийг эмчлэх тусгай эмнэлгээр тогтоогдсон тул амьсгалын замын болон хүнд өвчний тасгийн дарга Юнь Син өдөр бүр сорилттой тулгарч байв.
Амьсгалын замын хүнд өвчтөний эмчилгээний салбарт 15 жилийн турш зүтгэсэн Юань Син эмчилгээний багийн төлөвлөгөөг тохируулах, өвчтөнийг яаралтай аврах ажлыг шуурхай амжилттай зохион байгуулж ирсэн.
Хоёр сар гаруйн хугацаанд эдгэрэлтийн түвшинг сайжруулах, нас баралтын тоог бууруулах зорилгоор Юань Син өвчтөнд молекул, эс, үйл ажиллагаа гэх зэрэг олон түвшнээс өвчнөөс эрт сэргийлэх мэдээллийг цуглуулж, нөхцөл байдлыг шинжлэх ухааны үүднээс үнэлэн, шуурхай аврах, боломжийг атгах ажлуудыг сайн хийж, маш олон хүнийг үхлээс аварсан.
Инээмсэглэх хичнээн сайхан, маргааш яг л түүн шиг үзэсгэлэнтэй байх болно
- Ах аа, надад амла, та хүчтэй байх ёстой. Зөвхөн эмнэлгээс гарч байж л эгчийг улам сайн халамжилж чадна шүү дээ гэж 47 настай Чэн Жин эмч цийлэгнэн зайртах нулимсаа барин байж 75 настай өвчтөнд ахин дахин ийнхүү хэлнэ.
Хэд хоногийн өмнө энэ буурал амьсгалахад ч хүнд байж, биеийн байдал нь улам дорджээ. Хүө Шань Эмнэлгийн хүнд өвчний эмчилгээний сувилагчдын дарга Чэн Жин хэдэн эмчийн хамт түүнийг аврахаар огтхон ч завгүй ажиллана. Арай гэж амьсгалах тэнхээтэй болсон буурал хайртай гэргийнхээ биеийн байдал ямар болж байгаа тухай сураглана. Эхнэр нь ч гэсэн хүнд өвчлөн тус эмнэлэгт хэвтсэн. Настныг түргэн эдгэрэхийг нь бодож, бичлэг хийж хайртай ханийг нь харуулав. Настан буурай бичлэгийг үзээд хүүхэд шиг л баярлаж байлаа.
Энэ бүхнийг харсан Чэн Жинд ч үнэхээр баяртай байв. Даанч хамгаалалтын нүдний шилний цаанаас түүний мишээсэн царайг настан олж хараагүй.
Чэн Жингийн инээмсэглэлийг "Хамгийн үзэсгэлэнтэй инээмсэглэл" гэж нэрлэдэг. Олон өвчтөн түүний инээмсэглэлийг санаж, мөн түүний хэлсэн "Инээмсэглэх хичнээн сайхан, маргааш яг л түүн шиг үзэсгэлэнтэй байх болно" гэсэн үгийг мартахгүй.
Зургаан жилийн өмнө Эбола тахал өвчний эсрэг тэмцэх үед Чэн Жингийн энэ мишээл алс холын Либерийн олон өвчтөнд итгэл хайр бэлэглэж байсан юм. Өнөөдөр Далайн цэргийн их сургуулийн цагаан нөмрөгт энхийн элч мөн энэ инээмсэглээрээ хүмүүст хайрын хүчийг эрхгүй мэдрүүлнэ.
Хөнгөн алхалт, зөөлөн яриа, тод инээмсэглэл гээд л. Энэ бол 57 настай Жян Сяожин эмчийн хүмүүсийн зүрх сэтгэлд үлдээсэн дүр төрх. Цар тахалтай тэмцэх үед Ардын Чөлөөлөх армийн нэгдсэн эмнэлгийн шинжээчдийн багийн ахлагч тэрээр нарийвчилсан эмнэлзүйн ажиглалт, шинжилгээнд хувь нэмрээ үзүүлсээр олон хоногийг ардаа орхилоо. Жян Сяожин амрах цагаа ч оффистоо өнгөрүүлж, өглөө эртээс эхлээд л вичатаар өвчтөний нөхцөл байдлыг ойлгож малгай авах ч завгүй ажиллана.
Халдварт өвчний мэргэжилтэн Жян Сяожин эмнэлгийн ажилтнууддаа: - Хоёр давхар бээлий өмссөн байсан ч өвчтөний гарыг чанга атган халамжилж байгаарай! гэж байнга сануулдаг.
Хавар цаг ирж, интоорын цэцэгс цэцэглэж байна. Цар тахлыг дарсан ялалтын дуу ч хаяанд сонсогдлоо.





























































