Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ганц ч хормыг алдаж үл болно

Цар тахлыг ялан давахад Шинжлэх ухаан, технологийн тусламж маш чухал. Вирустай танилцан, эм, вакцины судалгаа хийж, урьдчилан сэргийлэх, хянах стратегийг оновчтой болгохын тулд халдвартай тэмцэн, нөгөө талаар шинжлэх ухаан, технологийн олон мянган ажилчид цаг мөчтөй уралдан ажиллаж байна.

Шинжлэх ухааны аргаар хариултыг олохын төлөө, тахлыг бүрэн ялахын тулд тэд минут секунтыг ч алдалгүй өвчний эсрэг тэмцсээр.

50 цагийн хугацаатай цэргийн тушаал

Халдварт өвчинтэй тэмцэх хүн төрөлхтний хамгийн хүчирхэг зэвсэг бол шинжлэх ухаан

  Хүн төрөлхтөн шинжлэх ухааны хөгжил, технологийн шинэчлэлгүйгээр томоохон өвчин тахал, гай гамшгийг даван туулж чадахгүй.

Тахал дэгдсэнээс хойш улсын шинжлэх ухаан, технологийн байгууллага Төв Хорооны уриалгад идэвхтэй хариу өгөхийн тулд клиник эмчилгээ, эм, вакцины судалгаа, шалгаж илрүүлэх технологи, бүтээгдэхүүн, вирусийн эх үүсэл, амьтны загвар бүтээх зэрэг талаар анагаах ухааны үндсэн таван чиглэлийг тодорхойлж, богино хугацаанд амжилттай ажиллан, халдварт тахлын хүнд хэцүү цагт, шинжлэх ухаан, технологийн хүчтэй дэмжлэг үзүүлсэн байна.

Цар тахлын эсрэг "Бид ухрахгүй"

Нэгдүгээр сарын 31-ний өдөр Шинжлэх ухааны академийн Микробиологийн хүрээлэнгийн судлаач Янь Жинхуа вичатдаа "Шинжлэх ухааны судалгаа нь аль нэгэн халдварт өвчний тархалтын үед ч энэ удаагийн адил стресст орж байгаагүй юм байна. Өдөр бүр байдлыг мэдээлж, хүн бүрийн ажлын явцыг цаг, минутаар хэмжиж байна. Битүүн, шинийн нэгэн ч гэж байхгүй, өдөр, шөнөгүй туршилт хийнэ. Залуучууд ээлжээр ажиллаж байна. Би тэднийг хараад сэтгэл өвдөж байна, мөн талархаж байна!" гэсэн зурвас бичжээ.

Энэ бол цар тахал тархсанаас хойш Янь Жинхуагийн хамгийн их бухимдсан өдөр байж магадгүй. Антибиотик үзлэгийг маш амжилттай туршин гаргаж, өглөөний хоёр цагийн үед төлөвлөгөөгөө хэлэлцэж, сайн мэдээ дуулгана гэж байсан ч амжилтгүй болж, долоо хоногийн хүчин зүтгэл талаар болов.

Антибиотик (дархлааг сайжруулах) эмчилгээ нь вирусыг хүний биед нь шууд устгах боломжтой. Антибиотикийг шууд нэвтрүүлж бие махбодийг идэвхгүй дархлаажуулах боломжтой. Үүнийг өвчтөний эмчилгээнд ашиглах боломжтой. Мөн эрүүл хүний биед урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглаж болно. Гэхдээ антибиотик, вакцин хийх нь илүү урт цаг хугацаа шаарддаг.

- Үхань хотын өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгааг хараад би маш их санаа зовж, хэрэгтэй эм зүйлсийг түргэн судлан гаргахыг хүсч байна гэх Янь Жинхуагийн лаборатори Цагаан сарын шинийн нэгнээс хойш зогсоо зайгүй ажилласаар. Ялагдал, үргэлжлэл, дахин ялагдал, дахин үргэлжлэл. 03-р сарын дунд үеэс түүний баг рекомбинант уургийн вакцин, эмчилгээний антибиотикийг боловсруулахад чухал ахиц дэвшил гаргаж клиник туршилтанд шилжүүлсэн.

Хүнд ажил, хүч хөдөлмөр тулгуу шаардагдаж байсан ч бид шантрахгүй

- Бид халдварт өвчнийг судалдаг. Бид яаж шантарч болох билээ гэж Янь Жинхуа маш шийдэмгий хэлэв.

Энэхүү цар тахлын эсрэг эмчилгээнд хятад анагаах ухааны эм маш их ач холбогдол үзүүлсэн юм. Эмнэлзүйн эмчилгээ, шинжлэх ухааны судалгааг нэгэн зэрэг явуулж, хятад анагаах ухааны эмнэлзүйн оношилгооны өгөгдлийг тусгаарлах тасгаас гаргаж, оношилгооны онцлог, хувьсах дүрэм, эмчилгээний сайжруулсан төлөвлөгөөг нэгтгэн дүгнэж, дараа хэрэглэх эмчилгээ, эмийн үнэлгээнд чиглүүлж оновчтой болгосон байна.

Цар тахлын эсрэг амжилт хятадын анагаах ухааны клиник мэдээлэл цуглуулах системтэй салшгүй холбоотой.

- Даалгаврыг хүлээн авснаас хойш тавхан хоногийн хугацаанд эмчилгээнд оруулсан гэж Тяньжинь Хятад уламжлалт анагаах ухааны их сургуулийн профессор Жан Жуньхуа хэлэв. Холбогдох системийг байгуулах туршлагатай байсан ч энэ хугацаа арай богино, эрэлт ихтэй болохоор Жан Жуньхуа маш их дарамтанд байсан юм.

Өвчний шинж тэмдгийг цуглуулж, эмнэлзүйн үр нөлөөг үнэлэх шаардлагатай. Шинжлэх ухааны үзүүлэлтүүдийг хангаж, эмнэлзүйн эмчилгээний үр дүнтэй байдлыг харгалзан үзэх. Янз бүрийн эмийн үр нөлөөг тодорхойлохын тулд ямар үзүүлэлтүүдийг үнэлэх вэ зэрэг. Эдгээрийг аль болох хурдан тодорхойлох хэрэгтэй байв.

Эмчилгээний нөхцөл байдлын дагуу хэрэгцээ шаардлага нь ихэвчлэн оройн цагаар тохируулагддаг.

Жан Жуньхуа:

- Барилга барихтай адилхан, зураг нь байнга өөрчлөгдөж байдаг. Энэ төрлийн ажлыг ихэвчлэн хагас жилийн турш хийдэг. Гэхдээ одоо цаг байхгүй. Эмчилгээнд туслахын тулд түргэн гаргах хэрэгтэй гэж хэллээ.

Хятад уламжлалт анагаах ухааны урьдчилан сэргийлэх, эмчлэх эмнэлзүйн  хөтөлбөрийг маш шуурхай нэгтгэн үзүүлж, Жан Жуньхуа ба түүний хамтрагчид эмчилгээний оношилгоо хийхэд хүчтэй дэмжлэг үзүүлэв. Үүний зэрэгцээ “COVID-19”-ийн туршилтын үндсэн индексийг боловсруулсан. Энэ нь онцгой байдлын үед хятад анагаах ухаанд суурилсан судалгааны дэвшлийг харуулсан юм.

 Эмнэлгийн ажилчидтай харьцуулвал бидний ачаалал харьцангуй хөнгөн

Цагаан сарын шинийн нэгэнд Шинжлэх ухааны академийн Шэньян хотын автоматжуулалтын хүрээлэнгийн судлаач Лю Хао өөрийн эмч найзууддаа утсаар ярьж, адилхан асуулт тавив. Тахалтай тэмцэхэд танд ямар робот хэрэгтэй вэ?

- Сүүлийн 15 жилийн туршид Лю Хао анагаах ухааны роботуудын судалгаан дээр  ажилласан тул нэг л өдөр дэлхийн хэмжээнд хүнд хагалгаа хийхгүй хэмжээнд хүрэх байх гэж найдаж буйгаа хэлэв. Тэрээр:

- Магадгүй энэ чиглэлээр судалгаа хийсний ачаар энэ цар тахлын үед эмч нарыг хэрхэн хамгаалах вэ гэдэг бодол хамгийн түрүүнд толгойд орж ирж байсан гэж ярьлаа.

Алс холын Гуанжөү дахь Жүн Наньшаны баг "Бидэнд хоолойны арчдасын загвар хийх чадвартай робот хэрэгтэй" гэсэн шаардлага тавьсан байна.

Эмнэлзүйн хэрэгцээ бол шинжлэх ухаан, технологийн судалгааны чиглэл юм!  Хоолойны арчдасын загвар нь зөөлөн хөдөлгөөн шаарддаг. Мөн роботын хүчин чадал, нарийвчлалд онцгой шаардлага тавьдаг тул тусгай загвар гаргах шаардлагатай байдаг. Цагаан сарын амралтын үеэр загварын хэрэгсэл худалдаж авах боломжгүй болохоор зайрмагны иш, хөвөн арчдасыг ашиглан өөрийн хамар хоолойд туршилт хийж байв.

Ердөө нэг л сарын хугацаанд хоёр сарын ажлыг хийж, их эрч хүчтэйгээр ажилласны улмаас шаардагдаж байсан роботыг бүтээсэн байна.

- Та эмнэлэгт авчирч туршиж хэрэглэж үзэх үү? гэсэн эмчийн урилгыг хүлээн зөвшөөрч “Бүтээгээд гаргачихсан юм чинь, эмч нарт хэрэглүүлж үзье" гэж шийдэв.

02-р сарын 24-ний өдөр Лю Хао болон ажлын хамт олон нь Шэньянгаас Гуанжөү руу нисч, бүтээлээ эмнэлэгт хүлээлгэн өгөв. Долоо хоногийн дараа эмнэлзүйн туршилтаар роботон хоолойны арчдасын загварын амжилтын хувь 95 хувиас их байгааг тогтоов.

Хүнд өвчтөнүүдийн уушгин дахь салст яагаад олон байгаатай холбоотой асуудлыг шийдэх нь Гуанжөү хотод, Хятадын Шинжлэх ухааны академийн Гуанжөү био анагаах ухаан, эрүүл мэндийн хүрээлэнгийн судлаач Чэнь Жекайгийн үүдэл эсийн салбарт хуримтлагдсан эрдэм шинжилгээний ажил төдийгүй, дэгдэлтийн дараа яаралтай тэжээсэн хулганы загварыг чухал шаардаж байв.

Эм, вакцин боловсруулах, эмчилгээний механизмыг судлах нь амьтны загвартай салшгүй холбоотой. Хулгана хамгийн их эрэлт хэрэгцээтэй загвар. Гэхдээ хулгана шинэ коронавируст өртөмтгий биш учир хулганыг халдвар авч, хүмүүстэй ижил шинж тэмдэг үүсгэхийн тулд генийг тусгайлан дахин бичих хэрэгтэй.

Энэ бол шинжлэх ухааны судалгааны чухал алхам. Чэнь Жекай баг хамт олонтойгоо хамт судалгааныхаа ажилд шуурхай оров. Цаг хугацаа хичнээн үнэтэй гэдгийг тэрээр хэнээс ч илүү мэдэрч байлаа. 35 өдөр! Чэнь Жекайгаар удирдуулсан техникийн маршрут нь стандартад нийцсэн хэсэг хулгануудаар "Орлуулж" туршилт хийн, ах дүү байгууллагын хамт өөрийн улсынхаа цар тахлын энэ үед эм, вакцин зэрэг эмчилгээнд шаардагдаж байгаа зүйлсээр түргэн туслахыг зорьсон юм.

Эдгээр 35 хоногийн хугацаанд шөнийн цагаар ажиллах нь ч байнгын зуршил болов. Ажлын явц хэр ачаалалтай байсан талаар асуухад Чэнь Жекай:

- Бидэндтэй харьцуулах юм бол эмнэлгийн ажилтнууд хамгийн хэцүү байсан. Цар тахлын эсрэг шинжлэх ухааны судалгааны үр дүн ялалт байгуулж чадвал бидний найз нөхөд, нийгэм бүхэлдээ амь насны эрсдэлээс зайлсхийх боломжтой гэж хариулсан юм.

 

02-р сарын 18-ны өдөр Хятадын Шинжлэх ухааны академийн Гуанжөү дахь Био анагаах ухаан, эрүүл мэндийн хүрээлэнгийн судлаач Чэнь Жекай (дунд) лабораторитоо багийн гишүүдийн хамт төслийн явцын талаар ярилцана   Синьхуа агентлаг

03-р сарын 06-ны өдөр Гуанжөү анагаах ухааны их сургуулийн харьяа нэгдүгээр эмнэлгийн Гуанжөү амьсгалын замын эрүүл мэндийн хүрээлэн, Хятадын Шинжлэх ухааны академийн Шэньян дахь автоматжуулалтын хүрээлэнгийн судлаач Лю Хао (баруун) клиникийн туршилтын ажилд сайн дурын ажилтнуудын оролцоог дэмжиж байна    Синьхуа агентлаг

03-р сарын 10-нд Хятадын Шинжлэх ухааны академийн Микробиологийн хүрээлэнгийн судлаач Янь Жинхуа туршилт хийж байна   Синхуа агентлаг    Зургийг: ВАН ЦЯН

03-р сарын 20-ны өдөр Хятадын Шинжлэх ухааны академийн Микробиологийн хүрээлэнгийн судлаач Янь Жинхуа туршилтын үр дүнг багийн сурагчидтайгаа ярилцаж байгаа нь  Синхуа агентлаг    Зургийг: ВАН ЦЯН

03-р сарын 28-ны өдөр Тянь Жиний хятад уламжлалт анагаах ухааны их сургуулийн профессор Жан Жүньхуа (баруун) ажлын хамт олонтойгоо Тянь Жинь хятад уламжлалт анагаах ухааны их сургуулийн лабораторид ажиллана   Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЛИ РАНЬ

 Улсын Онцгой байдлын урьдчилан сэргийлэх эм бэлдмэлийн технологийн судалгааны төвийн судлаач Жүн Ү ( өмнө) Бээжин дэх лабораторид ажиллана    (2019 оны 04-р сарын 29-ний өдөр)  Синьхуа агентлаг

Улсын Онцгой байдлын урьдчилан сэргийлэх эм бэлдмэлийн технологийн судалгааны төвийн судлаач Жүн Ү Бээжин дэх лабораторид ажиллана    Синьхуа агентлаг (02-р сарын 02-ны өдөр)

Хятадын Анагаахын Шинжлэх Ухааны Академийн Өвчний үүсэл, биологийн хүрээлэнгийн судлаач Рэнь Лили лабораторид ажиллана        Синьхуа агентлаг

 

 

 

 

Зохиогч:ДҮН РҮЙФЭН
Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:6165
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7