Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Жүн Наньшань гэж хэн бэ?

БНХАУ дахь “COVID-19”-ийн эсрэг тэмцлийг дурдахад Жүн Наньшань гэгч хүн заавал дурдагдах ёстой. Тэгвэл энэ хүн ямар хүн бэ?

Жүн Наньшань:

1936 оны 10 дугаар сард мэндэлжээ.

БНХАУ-ын Инженерийн академийн академич, Амьсгалын замын анагаах ухааны алдарт мэргэжилтэн, “SARS”-ын эсрэг тэмцлийн удирдагч. Гуанжөү хотын анагаах ухааны коллежийн захирал, Намын хорооны нарийн бичгийн дарга асан тэрээр мөн Гуанжөү хотын Амьсгалын замын өвчин судлалын хүрээлэнгийн захирал, Гуанжөү хотын Амьсгалын замын өвчний гол лабораторийн эрхлэгч, Хятадын анагаах ухааны нийгэмлэгийн даргын үүргийг хариуцаж байв.

Жүн Наньшань 1960 онд Бээжингийн Анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд тус сургуульдаа үлдэж багшилсан бол 35 настайдаа Гуанжөү хотын IV Ардын Эмнэлэгт /Өнөөгийн Гуанжөү хотын Анагаах Ухааны Их Сургуулийн нэгдүгээр харьяа эмнэлэг/ шилжиж, клиникийн ажил хийж эхэлсэн байна.

2003 онд “SARS”-ын халдвар дэгдэхэд Жүн Наньшань тэргүүн эгнээнд “мордон”, хүнд өвчтөнийг эмчлэх ажлыг хариуцан хийсэн байдаг.

2020 оны 01-р сарын 20-ны өдөр 84 настай Жүн Наньшань академич “Хүнээс хүнд халдварлах нь тодорхой”, “Онцгой шалтгаангүй бол Үхань хот руу битгий яв” гэж хэлснээ өөрөө Үхань хотыг зорьсон байлаа.

Энэ бол бидний мэддэг Жүн Наньшань. Гэхдээ түүний залуу цагтаа спортын салбарыг шуугуулж явсан түүхийг мэдэх нэгэн цөөн.

1956 онд Бээжингийн Анагаах ухааны дээд сургуулийн төлөөлөгчийн хувиар Жүнь Наньшань Бээжингийн оюутнуудын спортын наадамд оролцож, 400 метрийн гүйлтэд алт медаль авч байв. 1958 оны 08-р сард болсон БНХАУ-ын спортын анхны наадамд саадтай 400 метрийн гүйлтийн Хятадын хамгийн дээд рекордыг шинэчилж байжээ.

Мөн үеэр Бээжин хотын Спортын зөвлөлөөс түүнд үндэсний багт үлдэхийг санал болгосон боловч тэрээр анагаах ухааныг сонгосон байлаа.

Ингээд Хятад улсад шилдэг тамирчин нэгээр дутсан хэдий ч олон жилийн дараа ахлах академич нэгээр нэмэгдсэн байна.

Найруулагч:С.У
Эх сурвалж:Синьхуа сайт
Мэдээ үзсэн:6184
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7