Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ардын хүч-амжилтын үндэс

Хуучин жилээ үдэж, хулгана жилээ угтах оны босгон дээр Хятадын ард түмэн нэгэн хатуу сорилттой тулсан нь “СОУID-19”.

     Тулж ирсэн зовлонг туулж гарах итгэл зориг өвөрлөн Хятадын 1.4 тэрбум ард түмэн сэтгэл зүрхээ нэгтгэж, халдварт өвчний эсрэг хамтын “тулаан”-д мордсон билээ. Хатуу жавар зөөлөрч, хаврын урин саатсан өнөөдөр халдварт өвчний эсрэг тэмцэл ахиц сайтай амжилтын үр дүнгээ бүтээж, эдийн засаг, нийгэм сэргэж эхэлсэн. Хямдхан олдоогүй энэ амжилт бүтээл ард түмний хүч чадлыг ийнхүү тодрууллаа.

Халдварт тахлыг ялан давсан жинхэнэ баатрууд бол ард түмэн. Хотын өргөн зайд, хөдөөгийн цэвэр агаарт, 8 настай нялхсаас 80 настай буурал хүртэл хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй ялгалгүй иргэд сэтгэл сэтгэлээ ойлголцон, сайн цагаа эргүүлэн авчрахын тулд эв нэгтэй эрэмгийлэн “дайтсан” юм.

Алх хадууртай улаан тугийн дор тангараг өргөсөн намын гишүүд ажилдаа хошууран оров. Ард түмний эрүүл энхийн манаанд цагаан нөмрөгтэй баатрууд эрэлхийлэн давшлаа. Ардын Чөлөөлөх Арми, цагдаа, албан тушаалтан, хорооллын ажилтан, сайн дурынхан гээд халдварт өвчний эсрэг тэмцэлд шаардагдах хүн бүр хүч чадал, оюун ухаанаараа хувь нэмрээ оруулав. Зүтгэсэн хүмүүсийнхээ хөдөлмөрийг дэмжиж, зүгээр суусан иргэд “хөлөө хорилоо”. Зүг зүгээс цугларсан халуун сэтгэлийн хандив, зовлон зүдгүүрийг хамтдаа туулах итгэлийн галыг бадраалаа. Энэ бол эв нэгдлийн тууль, энэ бол эрэлхэг ард түмний гайхалтай түүх.

Хүнд хэцүү цаг үед ХКН ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг тэргүүнд тавьж, халдварт өвчний эсрэг тэмцлийг хамгийн чухал ажил болгон иргэдэд ээлтэй төрийн бодлого, сэтгэлд дулаахан арга хэлбэрээр ард түмнээ анар жимс мэт нэгтгэж чадсан юм.

Ард түмний төлөө хийсэн “дайн” ард түмний хүчинд амжилт байгууллаа. Хятадын сая сая иргэдийн хүчин чармайлт, тэмцэл зүтгэл “боломжгүй” зүйлсийг бий болгож, бүтээж чадлаа. Сэтгэл нэгтэй иргэдийн хүчинд цар тахлын эцсийн ялалтыг тэмцэн олж, чинээлэг нийгмийг бүрэн хэмжээнд бүтээн байгуулж, ядуурлаас ангижруулах ажлын гялалзсан амжилтыг байгуулна гэдэгт бид бүхэн итгэлтэй, зоригтой, найдвартай байна.  

Найруулагч:С.У
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:6171
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7