Y631 ээлжийн “Тал нутгийн од” нэрэмжит Эзэнээ аялал жуулчлалын галт тэрэг 04-р сарын 30-ны 18:30 цагт Хөххотын зүүн өртөөнөөс хөдөлж, тооройн ойн орон болох Алшаа аймгийн Эзэнээ хошууг зорилоо. Энэ нь он гарснаас хойш Өвөр Монголоос зорчсон аялал жуулчлалын анхны галт тэрэг юм.
Улсын дотоодын тахлаас урьдчилан сэргийлэх хянах ажлын нөхцөл байдал сайжрах үеэр 05-р сарын амралтын өдрүүд тохиож, Өвөр Монгол аялал жуулчлалын оргил үеийг угтан авлаа. Аялал жуулчлалын салбар дахь ажил, үйлдвэрлэлийг сэргээж, амралтын өдрүүдийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд туслах зорилгоор Хятад улсын төмөр замын Хөххотын салбар товчооны ХХК нь Алшаа аймагтай хамтран ажиллаж, “төмөр зам + аялал жуулчлал” үйлчилгээний шинэ загварт тулгуурлан, “Тал нутгийн од” Эзэнээ аялал жуулчлалын тусгай галт тэрэг зорчуулсан байна.
Тус галт тэрэг Хөххотын зүүн өртөөнөөс Эзэнээ хошуунд ирж буцахад нийт 2134 км замыг аялах бол тэрэгний дотоод засал чимэглэл нь монгол соёлын онцлог шинж чанарыг бүрэн хангаж, зорчигчдод аялал, байр, хоолны газар, KTV зугаа цэнгэл гэх мэт өндөр чанартай үйлчилгээ үзүүлдэг.
Тахлаас урьдчилан сэргийлэх, хянах хэрэгцээ шаардлагын дагуу төмөр замын алба нь жуулчдыг хүлээн авах тусгай суваг, хүлээлгийн цэгүүдийг нээж, мөн биеийн халууныг хянах, жуулчны мэдээллийн бүртгэлийн системийг чанд хэрэгжүүлэн, жуулчдад аюулгүй, тав тухтай нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна.





























































