
05-р сарын 06-ны өдөр Хятадын Төрийн Зөвлөлийн хамтарсан хяналтын байгууллага хэвлэлийн бага хурал хийж, Эрүүл мэндийн үндэсний комиссын хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн Хятад улсын цар тахлын байдлыг танилцуулав.
Ми Фэнгийн хэлснээр, Хятад улсад орон нутгийн шинэ халдварын тоо 10-аас доош болж, 4 өдөр дараалан орон нутагт шинээр батлагдсан тохиолдол гараагүй, 10 хоног дараалан орон нутагт сэжигтэй шинэ тохиолдол гараагүй, 22 хоног дараалан шинээр хүн нас бараагүй байна. Өнөөдрөөс эхлэн улс орны бүх шяниудыг эрсдэл багатай орон бүсээр тооцлоо. Гэвч цар тахлын нөхцөл байдал одоо болтол тодорхойгүй хэвээр байна. Бид өвчтөний эмчилгээ, эмнэлгийн менежментийн чиглэлээр ажлаа сайн хийж, урьдчилан сэргийлэх, хянах хэвийн арга хэмжээг хэрэгжүүлж, тахлын нөхцөл байдал давтагдахаас урьдчилан сэргийлэх ёстой гэжээ.





























































