БНХАУ-ын Нийгмийн аюулаас хамгаалах яамнаас 05-р сарын 08-ны өдөр Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газарт хандивлаж буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 800 мянган юанийн үнэ бүхий эд материалыг Эрээн хотын авто боомтоор шуурхай шалган нэвтрүүлжээ. Үүнд эмчилгээний зориулалтын нэг удаагийн маск 160 мянган ширхэг, 1000 ширхэг хамгаалалтын хувцас, эмчилгээний зориулалтын 1000 нүдний шил багтсан байна.

05-р сарын 06-ны өдрийг хүртэл Монгол Улсад “COVID-19”-ийн халдвар авсан тохиолдол 41-д хүрсэн байна. Халдварт өвчний эсрэг зангилаа үе шатанд Хятадын Худалдааны Яам, Нийгмийн аюулаас хамгаалах яам, ӨМӨЗО, Эрээн хотын захиргаа, Жек Ма сан, Алибаба сан зэрэг байгууллага нэгж, хувь хүн дэмжлэг үзүүлэн Монгол Улсад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай эд материалыг хандивласан юм.





























































