Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Гэгээ татуулсан сайн дурын аян

Гэгээ татуулсан сайн дурын аян

 сайн дурын ажилтан Хү Ситүн (баруун талаас эхнийх) Чанчүний Лүнжя олон улсын нисэх онгоцны буудлын гарц дээр зорчигчдын биеийн дулааныг хэмжиж байна

        Жирийн өдрүүдэд тэд бол энгийн оюутан, тосгоны оршин суугч, буухиа шуудан хүргэгч, сантехникч, дэлгүүр эрхлэгч гээд гудамж талбайд бид бүхэнтэй мөр зэрэгцэн зөрөн өнгөрөх эгэлийн эгэл ард иргэд.

Харин “COVID-19”-ийн үед тэд өөр өөрийн ажлын байраа орхин, сайн дурын ажилтны эгнээнд орж, өөрийн хүчин зүтгэлээ чадах чинээгээрээ зориулсан юм.  

Даруухан боловч баатарлаг үйл. Жижиг, жижгээр гэрэлтэх гэрэл боловч бүгдээрээ нийлэхээрээ бүхнийг тод гэрэлтүүлнэ. Эгэл баатар чухал үед урагш гарч ирдэг.

       Буухиа шууданч Ван Юн олны танил боллоо

Намхан бие, дугуй хамар, даруухан инээмсэглэл тодруулан явах тэрээр цар тахал дэгдэхийн өмнө жирийн нэгэн шуудан хүргэгч бөгөөд гэр бүлийнхээ төлөө өдөр шөнөгүй тэмцэгч олны нэгэн.  

Түүний хувьд Битүүний шөнө нэг жилд ховорхон олдох амралт. Унтахын өмнөхөн тэрээр Жинь-Иньтан эмнэлгийн нэг сувилагч Вичат группээр дамжуулан тусламж хүсэж байхыг хараад нойрны шувууд нь хулжиж одов. Ван Юн удаан бодсоны эцэст Цагаан сарын шинийн нэгний өглөө 06:00 цагт гэрийнхэндээ хэлэлгүй Жинь-Иньтан эмнэлгийн үүдэнд очиж тусламж хүссэн сувилагчийг тосон гэрт нь хүргэжээ.

       Энэ бол Үхань хотод цар тахал эрчимтэй дэгдэж байсан үе юм. Ван Юн халдвар авахаасаа айж, бүтэн өдөр сэтгэл нь тавгүй байсан ч эмнэлгийн ажилтны тусламж хүссэн мэдээллийг хараад тэрээр үргэлжлэн ажиллахаар болсон байна.

Ван Юн сайн дурынхны хамт хамгийн хүнд хэцүү үед том жижиг гудамжаар явж, олон мянган эмч, сувилагчдад туслан, Үхань хотыг хамгаалж буй эдгээр хүмүүсийг хамгаалсан юм.

Үнэ төлбөргүйгээр хүргэж тосон, хамгаалалтын эд материалыг зохицуулж, өдөр тутамд хэрэглэх бүтээгдэхүүнийг нь хүргэж өгнө. Тэдний хоол идэхээс эхлээд нүдний шил, гар утсаа засуулах зэрэг аар саар асуудлыг ч хойш суулгүй шийдэж өгч байлаа. Ван Юн бүтэн сар хүйтэн чийгтэй агуулахад суужээ. Түүнийг сурвалжилсан бичлэг интернэтээр цацагдах үедсая гэр бүлийнхэн, хамаатан садан нь бүх зүйлийг ойлгосон байна.

- Би багаасаа тийм ч даруухан хүүхэд байгаагүй ээ. Аз болоход энэ удаад эцэг, эхийнхээ нүүрийг улайлгасангүй гэж тэрээр хэллээ.

 Тэнгэрээс шууд бууж ирдэг баатар гэж үгүй, харин эгэл жирийн хүмүүсээс л төрөн гардаг.

23:00 цагийн үеэр Үханий гудамжинд Хунаний Барилгын инженерийн группын залуу ажилтан Жэн Нэнлян машинаа зогсоолд тавиад оройн хоолоо хурдхан идэж дуусгав.

Цагаан сарын шинийн нэгэнд Жэн Нэнлян Хунань мужийн Ниншян нутгаасаа асгарах бороо сөрөн дөрвөн цаг гаруй машин барьж Үхань хотод цар тахлын эсрэг тэмцэхээр иржээ.

Вичатын найзуудын сэтгэгдэлд тэрээр: - Миний бие сайн дураараа цар тахлын голомтод ирж, сайн дурын ажилтнаар ажиллан, сайн дураараа хүнд хэцүү ажил үүргийг хүлээн авсан. Их сургуулийн таван жилийн хугацаанд тал бүрийн дэмжлэг, туслалцаа хүртсэн. Энэ халуун сэтгэлийн буухиаг бусдад дамжуулах болно гэж бичсэн байна. 

Таних хүнгүй, хөл тавих газаргүй. 40 гаруй хоног өдөр бүр 17, 18 цаг ажиллаж, хотын оршин суугчдыг тосож хүргэх, эд материалыг зөөвөрлөх, хүнсний ногоо хураах гээд хичнээн ажил хийснээ санахгүй байлаа ч Үхань түүнд халуун дулаан сэтгэгдэл үлдээснийг тэрээр үргэлж санаж явах болно. 

Үчан хотын Төмөр замын өртөөнд нэг замын цагдаа машиныг нь зогсоон түүний нэрийг дуудаж, түүнтэй дурсгалын зураг татуулахыг хүссэн бөгөөд түүнд хүндэтгэл үзүүлэн ёсолжээ. 

- Би нулимсаа барьж чадаагүй ээ. Би бол их далай дахь дусал ус төдий, гэсэн хэдий ч би түүхэн үйл хэрэгт оролцох аз завшаантай байлаа гэсэн байна.

       Харилцан туслалцаж, хайрын хүчээр харанхуйг үлдэн хөөнө

Эцэг эх нь сайн дурын ажилтан болсныг нь мэдээд гаргасан сэтгэл хөдлөлийг тэрээр хэзээ ч мартахгүй ээ.

 - Ээж маань буйдан дээр чив чимээгүй сууж байснаа нүдээ бүлтийлгэн, "Ийм том зүйлийг яагаад бид нартай зөвлөхгүй хийж байгаа юм бэ" гэж асууж байсан гэж дурсан ярьлаа.

Хуа Юйчэньбол Үхань хотынЧиншань дүүргийн Ганхуа бага сургуулийн дуу хөгжмийн багш, 1990-ээд онд төрсөн Үхань хотын уугуул.

Цар тахлын дэгдэлтийн үед тэрээр жолооч, биеийн дулаан хэмжих, ачаа тээврийн ажилтан, Фанцан эмнэлгийн нэвтрүүлэгч зэрэг ажлыг хийсэн. - Би эмч биш болохоор хүмүүсийг эмчлэх боломжгүй ч өөрийн чадах ажлаа л хийхийг хүссэн гэж хэлж байлаа.

Үханий Бэйхү хураамж төлөх өртөөнд Хуа Юйчэнь Үхань хот руу зүг бүрээс ирсэн том ачааны машиныг хараад маш их гайхав. Том машинууд дээр "Үхань бүү ай, бид ирлээ" гэсэн бичиг байна. Сычуань мужийн Ваньчуаний тосгоны албан хаагч, тосгоны иргэдийн хамт 20 гаруй цаг жолоо барьж,хандивын эд зүйл хүргэжирсэн. "Вэньчуаний талархал, Үхань хүчтэй байгаарай" гэсэн бичиг машин дээрээ хадсан байлаа.  

Хуа Юйчэнь: - Тэр дүр зургийг өөрийн биеэр мэдрэх үед л үнэхээр гайхалтай зүйлийг ойлгох болно. Айх хэрэггүй, Үхань ялагдахгүй гэдгийг мэдэрнэ гэсэн байна.

Холын холоос хүмүүс туслахаар ирнэ, хотын иргэдэд харилцан туслалцана.

03 дугаар сарын 19-ний өдөр Үхань хотын нэгэн хорооллын хашаанд сайн дурын ажилтан Чү Линь-Юй нэгэн настныг тэврэн сандал дээр суулгаж, алчуурыг нь зангидав. "Амьдралдаа анх удаа үсчин болж байна" гэж тэрээр инээмсэглэнэ.

2019 оны 12 дугаар сард Ганьсү мужийн охин Чү Линь-Юй Үханьд хүрч ажилласан. Харин гэнэт дэгдсэн цар тахлын улмаас түүний ажил зогсож, гэртээ ч харьж чадахгүй болсон. "Сэтгэл түгшиж сууснаас санаачилгатайгаар ямар нэгэн зүйл хийсэн нь дээр".

Ингээд Үхань хотын гудамжинд намхан биетэй, богино үстэй, Бейсболын малгай өмссөн нэгэн охин нэмэгдэж, түрдэг тэрэг түрэн бараа бүтээгдэхүүн худалдан авч, 6, 7 километр явган явж эмнэлэгт хүргэж өгдөг болов.

Нэг удаа ачаа баглаж байсан дээс нь гэнэт тасарснаар өндөр овоолсон бараа бүтээгдэхүүн нь нурж унажээ. Чү Линь-Юй арга ядахдаа тусламж хүсч мессеж илгээсэнд  халамж үйлчилгээний машины багийн жолооч ирж, түүнд туслав. Тэрээр:

 - Нэг хүний хүч чадал хязгаартай. Гэвч миний ард маш олон хүмүүс бий. Бид энэ хотыг сайн сайхан болтол нь хамт байх болно гэж хэлсэн юм.

Эмнэлгийн ажилтанд үнэ төлбөргүйгээр хоол хийж хүргэсэн "Цув өмссөн охин" Лю Шянь, байнга бэлэн байдаг Тан Хунчиү болон ёс суртахууны сайн дурынхан гэх зэргээр үргэлжилнэ.

Эрэлхэг хүмүүсийн эр зоригийн тухай түүх өргөн дэлгэрч, эгэл жирийн тэд олны танил болно. Тоолшгүй олон хүч нэгдэж, тоймгүй олон халуун дулаан сэтгэл хүрч, чанга тусгаарлалт, хаалттай хашааг нэвтлэн, хотын харанхуй, хар барааныг үлдэн хөөж, хүсэл мөрөөдлөө биелүүлэх болно. Чин сэтгэлийн хичээл зүтгэл, цар тахлын эсрэг их хүчийг хуримтлуулна

Тохой газарт гэрэлтсэн ч гэгээ нэмдэг.  

Гуандүн мужийн Жүхайгийн Аньшин Нано Биотехнологи ХХК-дболовсон хүчин дутагдсаны улмаас эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийг үргэлжлүүлэх боломжгүй байв. Тус хотын иргэн Хуан Личүнь болон 26 сайн дурынхан тус үйлдвэрт 16 өдөр дараалан ажилласнаар 300 мянга гаруй эмнэлгийн маск, хамгаалалтын гутал үйлдвэрлэжээ.

Бээжингийн Чинхуа их сургуулийн Амьдралын ухааны сургуулийн 2-р курсийн оюутан Жао Тяньхао коллежийн элсэлтийн шалгалтад бэлдэж байгаа эмнэлгийн ажилтнуудын хүүхдэд физикийн хичээл заах камераа нээв.

- Эмнэлгийн ажилтнууд тэргүүн эгнээнд шуурхай ажиллаж байна. Тэдний сэтгэл зовж буй арын асуудлыг бид хуваалцахаар хичээж байна. Энэ бол цар тахлын эсрэг хамтдаа тэмцэх хариу нэхээгүй хариуцлага юм.

 Шэньян хотын Тайюань гудамжны Жүнхуа нийгэм дүүргийн хэл ярианы болон сонсголын бэрхшээлтэй сайн дурын ажилтан Тянь Жань-Ю өдөр бүрдөрвөнудаа эргүүл хийнэ. Урьдчилан сэргийлэх, хянах цэгүүдээр дамжин өнгөрөх болгондоо алба хаагчдад гар өргөн урам өгдөг. Хүн бүр чат групп дотор "Агуу хүн" гэсэн үг илгээж, түүнд талархал илэрхийлсээр байна.

 Үханий 35 настай Рэнь Чао зэрэгⅠээлжийн клиникийн туршилтын 108 сайн дурынхан саяхан хүнд хэсгийн “COVID-19”-ийн вакцинд хамрагдав. Интернэт хэрэглэгчид “Баатруудын эх орон, баатруудын хот, учир нь та нар шиг баатрууд байгаа болохоор…” гэсэн сэтгэл огшим сэтгэгдэл бичжээ.

Хятадын Сайн дурын үйлчилгээний мэдээллийн системээс харахад нэгдүгээр сарын 20-ноос 03 дугаар сарын 04-нийг хүртэл нийт бүс нутагт сайн дурын ажилтнуудын үйлчилгээний 93 мянга гаруй төсөл хэрэгжиж, 2.07 сая гаруй сайн дурын ажилтан хамрагдан, 64.19 сая цагийн сайн дурын ажил хийсэн байна.

Оршин суугчдын сайн дурын ажилтан, эмэгтэй сайн дурын ажилтан, залуу сайн дурын ажилтан, интернэт сайн дурын ажилтан, иргэншсэн сайн дурын ажилтан, цагдаагийн сайн дурын ажилтан, гадаадын сайн дурын ажилтнууд гэх зэрэг. Басхүү сайн дураараа гэрээсээ гарч тэргүүн эгнээнд ажилласан нэрээ үлдээгээгүй маш олон сайн дурынхан бий. Тэдний хайр энэрэл, чин сэтгэлийг бас санах хэрэгтэй. Тэд бүртгүүлээгүй байж болох ч тэдний хайр, чин сэтгэлийг үргэлж санах учиртай.

Хэрэв та дусал ус бол ямх газрыг чийгшүүлж чадах уу ? Хэрэв та нэг зурвас гэрэл бол нэг хэсэг харанхуйг гэрэлтүүлж чадах уу?

Одоогоос 60 гаруй жилийн өмнө 18 настай Лэй Фэнгийн энэ асуулт хүмүүсийн зүрх сэтгэлд хариулт өгч байсан юм. Цар тахлын эсрэг тэмцэлд хэдэн зуун сая хятадын ард түмэн бодит үйл ажиллагаагаараа энэ хүнд хэцүү үед хамгийн оновчтой хариулт өгсөн.

 

Зохиогч: ЖЯН ЛИНЬ
Найруулагч:М.БАНДИ
Эх сурвалж:http://www.solongonews.mn/
Мэдээ үзсэн:6848
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7