Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Юньнаний аялал жуулчлал сэргэж байна

Юньнаний аялал жуулчлалын салбар нь “бэрхшээл”-ийг “боломж” болгон ашиглаж, үйл ажиллагаагаа сэргээж байна.

Юаньнань мужийн Пү-Эр хотын Тай Ян Хэ /Наран Гол/ шугуйт цэцэрлэгийн ажилтан Хуан Шяньжюйгийн хувьд саяхан өнгөрсөн хөдөлмөрчдийн баярын амралт үнэхээр ажил ихтэй, завгүй байлаа. Тэрээр цэцэрлэгт хүрээлэнг зорьж ирсэн жуулчдад хөтөч хийн амьтадтай танилцаж, ой шугуйгаар хэсүүчлэн, шөнийн үзэмжийг сонирхох гэх мэтээр шинээр хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн дагуу хэдэн хоногийг маш завгүй өнгөрүүлсэн байна.

- Хирс үхэртэй ойрын зайнаас танилцах, шөнийн цагаар шавж хорхой сонирхох зэрэг шинэ хөтөлбөрүүд эрэлт ихтэй байна. Би өдөр бүр дунджаар 30 гаруй хүн хүлээн авч үйлчилдэг гэж тэрээр ярилаа. Хуан Шяньжюй мэт хөтөч энд 10 гаруй байгаа ба тэд бүгд адилхан завгүй ажиллаж байлаа.

- Бид “бэрхшээл”-ийг “боломж” болгон ашиглахаар туршин ажиллаж байна. Жуулчдын хэрэглээний шинэ эрэлт хэрэгцээг хангахын тулд манай компани “Байгалийн эрч хүчээр эрүүл мэндээ дэмжих” сэдэв бүхий хэд хэдэн шинэ төслүүдийг эхлүүлсэн бол үүний хүрээнд хөтчийн удирдамжтайгаар шугуйд аялах төслийг жуулчид их таашааж байна гэж “Наран Гол” цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч захирал Ван Миншя ярилаа.

“COVID-19”-ийн улмаас Да Ли, Ли Жян зэрэг Хятадын аялал жуулчлалын том орнууд нэгэн хэсэгтээ уналтын байдалд орж байсан юм. Хятад улсын хэмжээн дэх халдварын байдал эрс бууран, халдварыг тодорхой хэмжээгээр таслан зогсоохыг дагалдан аялал жуулчлалын салбар ч аажмаар үйл ажиллагаагаа сэргээж эхэлсэн байна. Ялангуяа хөдөлмөрчдийн баярын амралтаар цөөн бус аялал жуулчлалын бүсүүд урьд өмнө байгаагүй хөл хөдөлгөөн ихтэй байв.

Аялал жуулчлалаараа алдартай Юньнань муж нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлыг сайн хийсэн суурин дээр “Ухаалаг аялал жуулчлал”-ын арга бодлогыг ашиглан соёлын аялал жуулчлалын үйл ажиллагаагаа тогтвортой хөгжүүлж байна. Холбогдох судалгааны дүнгээс харахад хөдөлмөрчдийн баярын амралтын хугацаанд Юньнань муж давхардсан тоогоор нийт 10 сая шахам жуулчин хүлээн авч, ойролцоогоор 7.9 тэрбум юанийн орлого бүтээсэн байна.

Найруулагч:С.Урьхан
Эх сурвалж:Синьхуа сайт
Мэдээ үзсэн:6826
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7