“COVID-19”-ийн халдвар дэгдсэнээс хойш Хятад улсын хэмжээнд “нийтийн халбага савх” ашиглах “урсгал” газар авч эхэлсэн. Энд ярих гэж байгаа “нийтийн халбага савх” гэдэг нь нийтээрээ хэрэглэх халбага савх биш, харин хүн бүрийн урьд хоёр халбага, савх байрлуулж, тавгаас хоол савхлахдаа нийтийн халбага, савхыг ашиглаж, амандаа хийхдээ өөрийн халбага, савхыг ашиглах арга хэлбэрийг хэлж байгаа юм. Ингэснээр Хятадын “нэг таваг”-наас иддэг “уламжлалт соёл”-ыг хадгалахын дагуу ариун цэвэр, эрүүл мэндийн асуудлыг ч зэрэг шийдэх боломжтой аж.

Энэхүү уриалга газар авч эхлэхийн зэрэгцээ зарим олон нийтийн зоогийн газар, ресторан хоёр халбага, савх байрлуулах үйлчилгээ хангаж эхэлсэн хэдий ч хүмүүсийн хэрэглэх байдал хараахан түгээмэлзэж чадаагүй байна. Хүмүүс гарын аяар өөрийн амандаа хийсэн савхаараа тавгаас хоол савхлах нь мөн байнга харагдаж байлаа.
- Бид үйл ажиллагаагаа сэргээж эхэлсэн даруйд үйлчлүүлэгчдэд хоёр өнгийн халбага, савх хангадаг болсон. Гэхдээ ихэнх тохиолдолд хүмүүс нийтийн халбага, савхыг хараагүй мэт өөрийн халбага, савхаа таваг руу хийх байдал харагдаж байна гэж Чан Ша хотын нэгэн зоогийн газрын ажилтан Зэн Дэюн ярилаа.
Хоол хүнс гэдэг амь амьдралын үндсэн шаардлага. Гэхдээ “Өвчин амаар ордог” гэх Хятадын хэлц үг бий. Энэ нь ихэнх өвчин хоол хүнсээр дамжин биед халдварладаг гэсэн утгатай.
Дэлхий дээрх хорт хавдрын 13 хувь нь, 2.2 сая өвчтөн халдварын улмаас хорт хавдарт нэрвэгддэг байна. Хорт хавдрын тэргүүлэх гурван хүчин зүйл бол Хеликобактер пилори, HPV, элэгний В вирус юм. Мөн Зүүн Ази нь хорт хавдар үүсгэгч халдварт өвчний өвчлөл хамгийн өндөр байдаг бүс нутаг. Тэдгээрийн дотроос Хеликобактер пилори нь ихэвчлэн хоолоор дамжиж халдварладаг гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Олон улсын хорт хавдар судлалын хүрээлэнгээс нийтэлсэн байна.
Иймд нэг тавгаас хоол идэх нь эрүүл мэндийн хувьд сөрөг нөлөөтэй юм. “Нийтийн халбага, савх” болон хоолоо хувь хувийн тавагтаа идэх санаачилгыг Хятадын хоол хүнсний нийгэмлэг өнгөрсөн зууны 90-ээд оны үеэр дурдаж өнгөрсөн. Мөн 2013 онд “SARS” дэгдэх үеэр идэвхтэй хэрэгжиж байсан.
- “COVID-19” дэгдсэнээс хойш илүү олон хүн “Хоолны аюулгүй байдал”, “хамтын таваг”-аас идэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байх магадлалыг анхааралдаа авах болсон. Энэхүү боломжийг ашиглан иргэдэд хоолоо “салгаж идэх”, “нийтийн халбага, савх” ашиглахыг сурталчлан, эрүүл мэнд, соёл иргэншилтэй “хоолны соёл”-ыг түгээн дэлгэрүүлж болно гэж Хятадын зоогийн газрын нийгэмлэгийн дарга Хань Мин хэллээ.





























































