Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хүн төрөлхтний хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг дэмжинэ

Хүн төрөлхтний хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг дэмжинэ

    Одоогоос долоон жилийн өмнө дарга Ши Жиньпин ОХУ-ын Москва дахь Олон улсын харилцааны хүрээлэнд "Хүн төрөлхтний хувь тавилангийн хамтын нийгэмлэг"-ийн томоохон санаачлагыг дэлхийд дэвшүүлж, олон улсын хамтын нийгэмлэгээс хувь заяаны хамтын нийгэмлэгийн мэдрэмжийг бий болгохыг уриалав. Долоон жилийн дараа цар тахлын халдвар дэлхийг хамарч, дэлхийн бүх улс орнууд хоорондоо уялдаа холбоотой, хамтын хувь тавилантай гэдгийг хүмүүст илүү ойлгомжтой болгож, хүн төрөлхтний хувь тавилангийн хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг хурдасгах нь маш чухал бөгөөд яаралтай хэрэг гэдгийг ойлгосон байна.

Цар тахлын нөхцөл байдалд олон улсын хамтын хувь тавилантай салшгүй холбоотой. Вирусын тархалт маш хурдан бөгөөд нөлөөллийн хүрээ маш өргөн. Түүнээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих нь маш хэцүү байдаг. Эв нэгдэл, хамтын ажиллагаа, хамтарсан хүчин чармайлт нь олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд эрт үеэс тархалтыг даван туулах хамгийн сайн сонголт юм. Өнөөдөр дэлхийн тээврийн сүлжээ маш их хөгжиж, улс орнуудын хоорондын солилцоо улам бүр ойртсоор байгаа тул хэрэв нэг улс өвчнийг даван туулахгүй бол бусад орнууд аюулгүй байх нь хэцүү байна.

БНХАУ цар тахлын хамгийн хүнд хэцүү байсан үед дэлхийн 170 гаруй удирдагч, олон улсын болон бүс нутгийн 50 гаруй байгууллагын удирдагчид, 300 гаруй гадаад улс төрийн нам, улс төрийн байгууллагууд Хятад улсын удирдагч нартай утсаар ярьж, анхаарал халамж үзүүлсэн. 70 гаруй улс орон, олон улсын байгууллага Хятадад материал, бусад тусламжийн үйлчилгээ үзүүлсэн юм. Дэлхий даяар тархсан цар тахлын ноцтой нөхцөл байдал хүндэрч буй энэ үед Хятадын ард түмэн ижил мэдрэмжийг мэдэрч, олон улсын хамтын нийгэмлэгт идэвхтэй, чин сэтгэлээсээ тусламж, туслалцаа үзүүлэв. Цар тахлын эсрэг тэмцэлд Хятадын ард түмэн, дэлхийн ард түмний үзүүлж буй эв санааны нэгдэл, хамтын ажиллагаа, харилцан туслалцаа нь Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийн тухай ойлголтын хамгийн сайн тайлбар болж чадсан юм.

Вирус улам хурц тархаж, тархалт үргэлжилсээр байгаа бөгөөд дэлхийн цар тахлын эсрэг хамтын ажиллагааны хүрээнд Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг дэмжих нь илүү чухал бөгөөд яаралтай хэрэг юм.

Цар тахлыг аль болох хурдан даван туулахын тулд олон улсын хамтын нийгэмлэг хувь заяаны хамтын нийгэмлэгийн мэдрэмжийг бий болгож, бэрхшээлийг хамтдаа даван туулах шаардлагатай байна. Халдвар тархснаас хойш дарга Ши Жиньпин өөрийн биеэр улс орнуудын удирдагчидтай цар тахлын эсрэг төлөвлөгөөг хэлэлцэж, олон улсын өндөр үнэлгээг хүртсэн юм.

Цар тахлыг даван туулахын тулд олон улсын хамтын нийгэмлэг хувь заяаны хамтын нийгэмлэгийн мэдрэмжийг бий болгож, хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байна. Хятад улс ДЭМБ болон холбогдох улс орнуудтай нягт хамтран ажиллаж ирсэн. Хятад улс цар тахлын талаар нэн даруй мэдэгдэж, вирусын генийн дарааллыг хурдан илрүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах шинэ онлайн мэдээллийн төвийг нээж, вирусыг илрүүлж, тархалтыг аль болох богино хугацаанд зогсоох нөхцөлийг бүрдүүлж өгчээ.

Цар тахал үүссэнээс хойш улс орнуудаас урьдчилан сэргийлэх, хянах нөхцөл байдал харилцан адилгүй боловч тэд бага ч гэсэн туршлага хуримтлуулсан байдаг. Аливаа улсын туршлага бол бүх хүн төрөлхтний туршлага юм. Улс орнууд туршлага хуваалцахаа бэхжүүлж, бусад орны туршлагаас суралцах хэрэгтэй. Цар тахал гарснаас хойш Хятад улс халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор олон улсын анагаах ухааны мэргэжилтнүүдийн багийг олон улсад илгээж, видео хурлыг зохион байгуулж, бусад улс орнуудтай туршлагаасаа хуваалцаж, олон улсын нийгэмлэгийн урьдчилан сэргийлэх, хянахад чухал үүрэг гүйцэтгэлээ.

Цар тахлыг ялахад эв нэгдэл, хамтын ажиллагаа бол хамгийн хүчирхэг зэвсэг юм. Улс орнууд үзэл суртлын сөрөг зүйлийг тууштай таслан зогсоох хэрэгтэй. Боломжийг хамтдаа ашиглаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бие биенээ дэмжин, илүү сайн, илүү эв нэгдэлтэй дэлхийг байгуулах болно.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.nmgnews.com.cn
Мэдээ үзсэн:6989
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7