Тахлын эсрэг тэмцэл бол дайн тулаанд оролцож буйгаас огтхон ч ялгаагүй. Тэд аюулыг даван туулж, зориг тэвчээртэй урагшилна. Тэд бол сүр жавхаатай хошууч байлдагчид.
Цар тахлын нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, хянахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг ардын цагдаа нар "Ард түмний нийтийн аюулгүй байдлыг хангах" өргөсөн тангарагаа үйлдлээрээ тайлбарлахаар өдөр шөнөгүй ажиллаж байна.
Нам, ард түмэн хамгийн их хэрэгтэй байгаа газарт тэмцэнэ
- Багийн гишүүд ээ, хамгаалалтын хувцас өмсөөрэй. Бид аюулгүйгээр түр эмнэлэгт ажиллан, гэртээ аюулгүй харьцгаая! гэж 02-р сарын 13-ны өдөр Үхань хотын нийтийн аюулгүй байдлыг хамгаалах товчооны Жянань салбарын Эрүүгийн мөрдөн байцаах багийн жолоодогч Шюй Күй багийн 10 гишүүдийн хамт Үхань хотын түр эмнэлэгт ажиллах үеэр хэлж байсан юм.
Намайг WeChat групптээ команд байгуулах шаардлагатай, 11 хүн хэрэгтэй байна гэж хэлэхэд 20 гаруй хүн даруй бүртгүүлж нэгдсэн гэж Шюй Күй ярьлаа.
- Хамгаалалтын хувцас өмсөх арав гаруй журам бий. Хамгаалалтын хувцас өмсөхийн өмнө долоон журам байдаг. Түр эмнэлэгт ээлж бүрийг зургаан цаг ажиллуулах ёстой. Энэ хугацаанд хоол идэж, уух, эсвэл ариун цэврийн өрөө орж болохгүй юм гэж Шюй Күй хэллээ.
Тэрээр ажлын зав чөлөөгөөрөө мэргэжлийн ажилтнуудыг зохион байгуулж, эмнэлгийн ажилтнуудад хамгаалалтын хувцас хэрэглэлийг тайлах журам, анхаарах асуудлыг тайлбарладаг.
- Манай иргэний цагдаагийн алба үйлчилгээний зохион байгуулалт, ложистикийн хангамж, хамгаалалт, халдваргүйжүүлэлтийн асуудлыг хариуцдаг таван багт хуваагдаж ажилладаг. Цагдаа хүний хувьд энэ газар илүү аюултай байх тусам миний үүрэг хариуцлага улам хүнд болно. Байгууллагын надад итгэх итгэл найдварыг алдаж болохгүй гэж Шюй Күй ярьсан юм.
Тусгай эмнэлэг, халуурах эмнэлэг, түр эмнэлэг зэрэг гол газруудыг ардын цагдаагийн байлдааны талбар гэлтэй.
Одоогоор Хятад улсын хэмжээнд цар тахлын байдал болон үйлдвэрлэл, амьдралын нөхцөл байдал тасралтгүй сайжирч байна. Нийтийн аюулгүй байдлыг хамгаалах товчоо халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв хийхийн зэрэгцээ аж ахуйн нэгж, байгууллагуудын үйлдвэрлэлийг сэргээх ажлыг үр дүнтэй хийж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагаанд нийцсэн эдийн засаг, нийгмийн үйл ажиллагааны дэглэм тогтоохыг дэмжин ажиллаж байна.
Үхань хотын эдийн засаг, технологийн хөгжлийн дүүрэгт автомашины үйлдвэрлэл, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэх чиглэлээр 10,000 гаруй компани үйл ажиллагаагаа явуулж байна.
- Өнөөгийн нөхцөлд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтыг хийхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сэргээх нь Үхань хотын цар тахлын эцсийн ялалтыг баталгаажуулж чадна! гэж Үхань хотын Нийтийн аюулгүй байдлын товчооны Эдийн засаг, техникийн хөгжлийн дүүргийн дарга Лю Минли хэлсэн юм.
Иргэний цагдаа нар өдөр бүр үйлдвэрлэлд эргүүл хийж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, галын аюулгүй байдал, нийтийн аюулгүй байдлын байдлыг шалгаж, аж ахуйн нэгжүүдийн ямар ч асуудалгүйгээр үйлдвэрлэх нөхцөлийг баталгаажуулдаг.
- Манай үйлдвэр 5000 гаруй хүнтэй. Одоогоор 900 гаруй хүн ажиллаж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үеэр цагдаа нар бидэнд тусалж байдаг гэж Dongfeng Honda компаний хоёр дахь үйлдвэр хариуцсан ажилтан ярьлаа. Ажил эхлэхээс өмнө дүүргийн цагдаа нар үйлдвэрийн гал түймэртэй тэмцэх байгууламжид хяналт шалгалт, бүрэн ариутгал хийх ажлыг удирдан чиглүүлэв. Нийгэм дүүрэг хөл хорионы дэглэмд байсан болохоор цагдаагийнхан холбогдох хэлтэстэй хамтран ажиллагсдад нэвтрэх зөвшөөрөл авахад нь тусалсан байна.
Өдөр шөнөгүй анхаарал тавьж халамж үзүүлнэ
Үхань хотын Нийтийн аюулгүй байдлын товчооны Жянань дүүргийн салбар товчооны цагдаа Шао Юйчүнь нэгдүгээр сарын 30-ны үдээс хойш дүүргийн сэжигтэй тохиолдлыг эмнэлэгт хүргэн тусгаарлах бэлтгэл ажлыг хангахаар иргэдийн орон сууцны хороололд ирэв.
Шао Юйчүнь "Ирээд туслаач!" гэж байрнаас хашгирах чимээг сонсоод дарга Лю Юаньже нарын хамт тэр даруй коридорт гүйж очлоо.
68 настай Жөү байрны шатан дээр суучихсан, хөдөлж чадахгүй бие нь халуурч байв. Шао Юйчүнь доош суун, Лю Юаньже болон бусад хүмүүсийн тусламжтайгаар настныг үүрч, аажмаар доош буулаа.
Шао Юйчүнь түүнийг цагдаагийн машинд болгоомжтой авчран эмнэлэгт хүргэв.
Ард түмэнд тус хүргэнэ гэдэг ардын цагдаагийн дархан хариуцлага, эрхэм зорилго. Цар тахлын ноцтой нөхцөл байдалтай тулгарч буй энэ үед цагдаа нар амь биеэ хайхралгүй тахлын эсрэг тэмцэлд зүтгэж байна.
Хубэй мужийн Үхань хотын Жянхань дүүргийн Ханьшин гудамжинд байрладаг хуучин хорооллын оршин суугчид ихэвчлэн өндөр настнууд байдаг.
Энэ хорооллын нэгэн оршин суугч 82 настай иргэнд сэжигтэй тохиолдол илэрч мэдээ алдан унасан байв. Үхань хотын Олон нийтийн аюулгүй байдлын товчооны Жянхань дүүргийн салбар товчооны Ханьшин гудамжны цагдаагийн хэлтсийн цагдаа Лю Шяожүн настныг сандал дээр туслах цагдаагийн ажилтантай хамт суулгаж байрнаас гарган цагдаагийн машиндаа суулгаж эмнэлэгт хүргэжээ.
Тэрээр 01-р сарын 26-наас эхлэн өвчтөнүүдийг эмнэлэгт хүргэх, тусгаарлах цэг рүү шилжүүлэхэд нь туслах үүрэг даалгавар авсан юм. Хоёр сарын хугацаанд Лю Шяожүн дөрөв, таван зуун өвчтөн тээвэрлэв. Оргил үед нэг өдөрт 28 өвчтөн шилжүүлсэн байдаг.
Тахлын өмнө цагдаа нарын хэн нь ч хойш суугаагүй. Өвчтөнүүдийг цаг алдалгүй эмнэлэгт хүргэхийн төлөө цаг хугацаатай уралдан ажилласан.
Хубэй мужид цагдаа нар 4500 нийгэм дүүрэг, 25000 засаг захиргааны тосгонд идэвхтэй ажилласан бөгөөд холбогдох бүх хэлтсийн ажилтнуудтай хамтарч “COVID-19”-ийн эсрэг тэмцжээ. Өвчтөнүүдийг эмчилгээнд хамруулах, гэрт нь хүргэх, тэдэнд эм худалдаж авахад нь туслах зэрэг олон ажил гүйцэтгэсэн. Олон нийтийн аюулгүй байдлын цагдаа нар ард түмний нийтийн аюулгүй байдлыг хангаж, цагдаа нарынхаа жинхэнэ мөн чанарыг харуулан шаргуу ажилласан байдаг.
Амьдралынхаа эцсийн мөч хүртэл зүтгэнэ
Одоогийн байдлаар Үхань хотод буцаж ирэх хүмүүс олширч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа сэргэн, хөл хорионд байсан Үхань хот дахин эрч хүчээ сэргээлээ.
Гэвч 61 өдөр дараалан ажилласан цагдаа Ү Юн үүрд биднээс хагацан одсон юм.
1989 онд цагдаагийн сургууль төгссөн Ү Юн , цагдаагийн байгууллагад 31 жил ажилласан. Зургаан жил дараалан шилдэг төрийн ажилтнаар, хоёр удаа гуравдугаар зэргийн гавьяаны одонгоор шагнуулсан байдаг.
- Тэр бол бидний ажлын сайн хамтрагч юм. Тэр биднээс хамаагүй ах байсан боловч ажлын явцад бид алхаа нэгтэй байж чаддаг. Тэр ажлын хэт их ачааллаас болж ядарч унасан гэж нийгэм дүүргийн Намын хорооны нарийн бичгийн дарга Шюн Хэнчао нүдэндээ нулимстай ярьсан юм.
03-р сарын 18-ны өдөр Ү Юн аюулгүй байдлын багийн 6 гишүүн, 4 менежерийн хамт хороололд эргүүлэг хийжээ. Тухайн өдөр тэд бүх хорооллууд болон оршин суугчид цугларах хандлагатай фитнесс, амралтын газар гээд өнцөг булан бүрийг орхилгүй эргүүлэг хийсэн байна. Дашрамд дурдахад, тэрээр онцгой тусламж шаардлагатай ганцаараа амьдардаг таван өндөр настныд очиж уулзан бие махбодийн нөхцөл байдал, амьдрах хэрэгцээг нэг нэгээр нь ойлгож танилцсан юм.
Гуравдугаар сарын 20-нд Засгийн газраас иргэдэд халамж түгээх зорилгоор загас тараасан юм. Энэхүү тараасан загасыг иргэдэд хүргэж өгөх ажил түүнд оногджээ. Нийгэм дүүргийн байранд амьдардаг айл өрхийн олонх нь цахилгаан шатгүй болохоор тэрээр шатаар авиран хүргэлт хийж, нуруу, хөл нь тэсэхийн аргагүй өвдөж байсан гэх.
Гуравдугаар сарын 22-ны өглөө эрт Ү Юн битүүмжилсэн хяналтын цэгт хүрч ирээд хууль бусаар гадагш гарахыг хүссэн хэд хэдэн оршин суугчидтай уулзаж тэднийг тэвчээртэй ятгав. Дараа нь цагдаагийн газартаа хүрч хэд хэдэн санал гомдол хүлээн авсан байдаг.
Чухам ингэж яваад түүнийг хэзээ ч нийгэмд эргэж ирэхгүй болно гэж хэн ч бодсонгүй.
Гуравдугаар сарын 23-ны байдлаар цар тахлаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалахын төлөө 77 цагдаа амиа алджээ.
01-р сарын 21-ний өдөр Шаньдүн мужийн Тайюань хотын Олон нийтийн аюулгүй байдлын товчооны Тайшань салбарын удирдагч Ли Шюай цар тахлын эсрэг тэмцэлд шаргуу ажиллаж байлаа. Түүний толгой гурван өдрийн турш өвдөж байна. Өдөрт 10 гаруй цаг ажилласаар л байна. Ажлын газраас нь Цагаан сарын амралтын хугацааны жижүүр хуваарилах гэж түүнээс санал авахад тэрээр Битүүн, Шинийн нэгний жижүүрлэх ээлжийг өөртөө авсан юм. Тэрээр жил бүр ингэж сонголт хийн бусад хүмүүст энэ өдөр гэр бүлийнхэнтэйгээ хамт байх боломж олгодог.
Хэт ядарсан Ли Шюай 12:00 цагт чимээгүйхэн явчихлаа. Гурван өдөр дараалан илүү цагаар ажилласан тэрээр хэт их хөдөлмөрлөсний улмаас гэнэт тархинд нь цус алдаж, аврах ажиллагааны дараа нас баржээ. Тэр дөнгөж 37 настай байсан юм.
Тэрээр халуун цус бүлээн амиараа цагдаа хүний эрхэм үүрэг, хатуу тангарагаа биелүүлсэн. Цар тахлын эсрэг тэмцэл үргэлжилсээр, ардын цагдаагийн тэмцэл ч үргэлжилсээр л байна!





























































