БНХАУ-ын Боловсролын Яам 12-ны өдөр мэдээлснээр 05 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Хятадын 31 муж /Өөртөө засах орон, хот/-ийн хэмжээн дэх сургуулиуд үе шаттайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж, ойролцоогоор нийт 108 сая сурагчид сургуульдаа буцан, үйл ажиллагаагаа сэргээсэн хэмжээ 39 хувьд хүрсэн байна.
Боловсролын Яамны “COVID-19”-ийн эсрэг ажлыг удирдах албаны эрхлэгч, Спорт, эрүүл мэнд, урлагийн боловсролын газрын дарга Ван Дэнфэн хэлэхдээ:
- Одоогоор сургуульдаа буцаад байгаа сурагчдын дотор дунд сургуулийн сурагч 56.4 сая, бага сургуулийн сурагч 43.84 сая, цэцэрлэгийн хүүхэд 4.68 сая, их дээд сургуулийн сурагч 2.91 сая бүртгүүлсэн гэжээ.
05 дугаар сарын эцэс гэхэд сургуульдаа буцсан сурагчийн тоо 150 саяас 200 саяд хүрнэ гэж Боловсролын Яам тооцоолж байгаа юм байна. Ван Дэнфэн энэ асуудлаар хэлэхдээ:
- Сургуулиуд аажмаар үйл ажиллагаагаа сэргээгдэхийн дагуу халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлын дундах эрсдэлт хүчин зүйлүүд илүү төвөгтэй болох тул урьдчилан сэргийлэх, хянах хатуу арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байна гэлээ.





























































