БНХАУ-ын Боловсролын яам 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр биеийн тамирын хичээлийн цагаар хэрхэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай тусгай хөтөлбөрийг холбогдох албантай хамтран гаргахаар төлөвлөж байгаагаа илэрхийлсэн байна.
Боловсролын яамны “COVID-19”-ийн эсрэг ажлыг удирдах албаны эрхлэгч, Спорт, эрүүл мэнд, урлагийн боловсролын газрын дарга Ван Дэнфэн хэлэхдээ:
-Ихэнх сурагчид амралтын хугацаанд дасгал хөдөлгөөний дутагдалтай байсан учраас хичээл эхлүүлсний дараа эхлээд сурагчдын биеийн эрүүл мэндийн байдалд судалгаа хийсний дүнд биеийн тамирын хичээл, дасгал хөдөлгөөний талаар шинжлэх ухааны удирдамж өгөх хэрэгтэй гэсэн байна.
Боловсролын яам, Эрүүл мэндийн үндэсний зөвлөл холбогдох удирдамж, хөтөлбөрийг судалж, боловсруулж байгаа ба тун удахгүй хэвлэл түгээхээр байгаа юм байна. Дагууд нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажилтай уялдуулсан биеийн тамирын сургалтын хөтөлбөр, тоног төхөөрөмжийн ашиглалт, цаг хугацааны зохицуулалт, аюулгүй байдлын баталгаа зэрэг асуудлын дагуу тодорхой шаардлагыг гаргах болно.
- Биеийн тамирын хичээлийн цагаар, мөн дасгалд хөдөлгөөн хийх үеэр N95 маскийг зүүхээс татгалзах хэрэгтэй. Учир нь түүний агаар нэвтрүүлэх чанар тааруухан байдаг тул осол гарахгүй байсан ч биеийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулах магадлалтай юм гэж Ван Дэфэн ярилаа.





























































