Хятадын Олон улсын асуудлаарх судалгааны хүрээлэнгийн Европын хүрээлэнгийн захирал Цүй Хүнжянь 14-нд Бээжинд хэлэхдээ, Хятад Европын хамтын ажиллагаа халдварын эсрэг сорилтыг даван туулсны дараа цаашдын хамтын ажиллагааны орон зай улам өргөн уудам болно гэжээ.
Мөн өдөр Бүх Хятадын Сэтгүүлчдийн нийгэмлэг, Хятадын Олон улсын асуудлаарх судалгааны хүрээлэнг хамтран "Мэдээний уулзалт" зохион байгуулсан бөгөөд Хятадын Олон улсын асуудлаарх судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүдийг урьж видео хурлын хэлбэрээр халдварын эсрэг олон улсын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хамтын сорилтыг даван туулах сэдвийн хүрээнд гадаад орнуудаас Бээжинд суугаа сэтгүүлчид болон Хонконг, Макао, Тайванийн сэтгүүлчидтэй санал бодлоо солилцсон байна.
Цүй Хүнжянь хэлэхдээ, үндэсний байдал, Хятад Европ хоорондын халдварт өвчний эсрэг авч буй адил бус арга хэмжээ нь халдварт өвчинтэй тэмцэх Хятад, Европын харилцан явуулах хамтын ажиллагааны чухал үндэс суурь байж, Хятад, Европын хоорондын нягт хамтын ажиллагаа нь хоёр талын туршлагын шинжилгээ, саналуудтай ихээхэн холбоотой юм. Одоогоор Хятад, Европ урьд хожид халдвартай тэмцэх явцдаа ажил үйлдвэрлэл, хурал чуулганаа эхлүүлж байгаа нь Хятад Европын харилцаанд шинэ боломжийг авчрах болно. Түүнчлэн Хятад Европын харилцаа халдварын эсрэг тэмцлийг даван туулсны дараа, цаашдын хамтын ажиллагааны орон зай улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.





























































