Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Борооны дараа солонго татлаа

Борооны дараа солонго татлаа

        Нар наашилсан хаврын өдрүүдэд хамаг бүхэн амилан төлжиж, хүн бүхний сэтгэлийг сэргээдэг. Энэ жилийн хавар хавар хавраас дотно. Цар тахлаас болоод хөл хорио тогтоосон бүтэн өвлийг өнгөрүүлсэн хүн амьтан халдварт тахал түргэн арилж, сайхан хавар болохоор хөдөө гадаа гарч, ажил хөдөлмөрөө эхлүүлэх юмсан гэсэн мөрөөдөл нь өнөөдөр биеллээ олж билээ. Дөрөвдүгээр сарын наймнаас Үхань хотын хөл хориог цуцалснаас хойш зам тээвэр сэргэж, улмаар эдийн засаг, нийгмийн ажиллагаа “угийн хэвдээ орсон” гэж хэлж болно. Өвөр Монголын орон нутгуудаар ч салбар салбарынхан ажил төрөл, үйлдвэрлэлээ сэргээн, сургууль хичээл эхэлсэн байна.

Алшаа аймаг
Алшаа Зүүн хошууны Тэнгэр элсэн цөлд ажилчид цэцэг, мод тарьж байна.

Баяннуур
Да Фэн үр тариа, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани үйлдвэрлэлээ сэргээсний дараа 2000 тонн бүтээгдэхүүн боловсруулж экспортолсон байна.

 Бугат
Өвөр Монголын Ижи группийн Хойд үйлдвэр компанийн үйлдвэрлэлийн ажилчид төмөр замын тээврийн хэрэгслийг гагнаж байна.

 Улаанхад
Улаанхад- Бээжин- Шэньян өндөр хурдны төмөр замын өртөөний барилгын талбай дээр барилгачид завгүй ажиллана. Одоогийн байдлаар Улаанхад дахь өртөөний гол бүтэц, орон сууцны  гадна талын инженерийн ажил дуусчээ.

Ордос
Тяньжиний CRRC салхины эрчим хүчний тоног төхөөрөмжийн технологийн ХХК Ордос дахь салбарын ажилчид машин үйлдвэрлэж байна.

Хөххот
Одоогийн байдлаар Хөххотын эзэмшлийн 10000 хавтгай дөрвөлжин метр талбайн ихэнхийг эзлэх 21 томоохон худалдааны төв үйл ажиллагагаа сэргээн эхлүүлсэн байна.


 Хөлөнбуйр
Хаврын сэвшээ салхинд илбүүлэн Хөлөнбуйр дахь чацаргана тариалах баазын хэсэгт хэдэн зуун хүн ажиллана.

 Тунляо
Өвөр Монголын монгол эмийн ХХК ажлаа сэргээн эхлүүлснээм хойш хоргүйжүүлэх, үрэвслийн эсрэг, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй монгол эмийн өдөр тутмын дундаж үйлдвэрлэл нь 50 мянган ширхэгт хүрэв.

 Үүхай
 Үүхай хотын хоолны газар, худалдаа, иргэдийн амьдралтай ойр холбоотой үйлчилгээний салбарууд үйл ажиллагагаа дараалан сэргээж иргэд ч гэрээсээ гарч, аялаж зугаалах болов.

Улаанцав
Жөзи шяний ядуурлыг бууруулах, нүүлгэн шилжүүлэх төвийн хороололд машины суудал нэхэх, зүлэгжүүлэлт, хөвөн арчдасьн баглаа боодол зэрэг ядуурлыг бууруулах ажлууд эхлэв.

 Шилийнгол
Хотод үйлдвэрлэлээ цэгцтэй сэргээснээр Шилийнхотын гудамжинд номын дэлгүүрүүд үүдээ нээж, хүмүүс цувах болов.

Хянган аймаг

Цогтоос Улаанхот хүрэх төмөр зам дээр ажилчид хэмжилт ба бетон цутгах ажил хийж байна.

Найруулагч: Цацралт
Эх сурвалж:www.northnews.cn
Мэдээ үзсэн:7002
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7