2016 оны 07 сарын 01-ний өдөр Ши Жиньпин ХКН байгуулагдсаны 95 жилийн ойн хуралд хэлсэн үгэндээ:
- Хятадын онцлогтой социализмын “Замналын итгэл”, “Онолын итгэл”, “Тогтолцооны итгэл”-ийг баримталсны үндсэн дээр “Соёлын итгэл”-ийг нэмж дурдсан байдаг. Үүнээс үүдэн “Дөрвөн итгэл” гэдэг нэр томьёо бий болжээ. Энэхүү илэрхийлэл нь социализмын онолын системийн баяжуулалт болоод инноваци юм.
Хятадын онцлогтой социализмд замнал, онол, систем, соёл нь салшгүй хэсэг юм. Замналын итгэл бол Хятадын онцлогтой социалист замналын чиглэл, ирээдүйн хувь тавилангийн итгэл үнэмшил юм. Онолын итгэл бол Хятадын онцлогтой социализмын онолын системийн шинжлэх ухаанлаг, үнэн зөв байдал юм. Тогтолцооны итгэл бол Хятадын онцлогтой социализмын тогтолцооны дэвшилтэт байдал, давуу байдлын итгэл. Соёлын итгэл нь өөрийн соёлын үнэ цэнийг бүрэн баталж, Хятадын соёлын эрч хүчийг баталгаатай илэрхийлдэг. “Дөрвөн итгэл” гэдэг нь бүхэлдээ харилцан бие биеэ бэхжүүлдэг, бие биеэ дэмжин нэгдсэн цогц, Хятадын онцлогтой социализмын бүрэн итгэл үнэмшлийн систем юм.
Тэдгээрийн дотроос соёлын итгэл нь илүү суурьтай, илүү өргөн хүрээний, гүн гүнзгий итгэл бөгөөд аливаа улс орон, үндэстний хөгжилийн илүү бат бөх, илүү гүнзгий, удаан үргэлжлэх хүч болдог.
5000 гаруй жилийн түүхтэй соёл иргэншлийн хөгжлийн явцад Хятадын уламжлалт соёл үүсч бий болсон бөгөөд хувьсгал, бүтээн байгуулалт, шинэчлэлд бий болгосон хувьсгалт соёл, дэвшилтэт социалист соёл нь Хятад үндэстний гүн гүнзгий оюун санааны эрэл хайгуулыг хуримтлуулж, Хятад үндэстний өвөрмөц байдлын илэрхийлэл болсон байна. Хятадын онцлогтой социализмын замналын итгэл, онолын итгэл, тогтолцооны итгэл, соёлын итгэл бэхжүүлэх, Хятадын онцлогтой социализмын шинэ ялалтуудыг ямагт байгуулах нь орчин үеийн Хятадын коммунистуудын томоохон эрхэм зорилго юм.





























































