2015 оны 3 дугаар сарын 28-ны өдөр БөАо-гийн Азийн эдийн засгийн форум дээр Торгоны замын эдийн засгийн бүс болон 21 дүгээр зууны далайн торгоны замыг хамтаар байгуулах ажлыг эрчимжүүлэх хүсэл эрмэлзэл болон ажиллагаа цагаан номын албан ёсны нээлтийг хийв. Энэхүү албан ёсны бичиг баримт нь БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс олгосон эрхийн дагуу БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хороо, Гадаад явдлын яам болон Худалдааны яам хамтран эрхлэн гаргасан. Уг бичиг баримт нь “Нэг бүс-Нэг зам” санаачилгын үүсэл нөхцөл, ерөнхий зарчим, үзэл санааны тогтолцоо, хамтын ажиллагааны голлох механизм зэргийг тодорхой тайлбарлан гаргажээ. Уг бичиг баримт онцгойлон “Нэг бүс-Нэг зам” санаачилгын бүтээн байгуулалт нь хамтаар хэлэлцэн, хамтаар бүтээж, хамтаар үр ашгаа хүртэх зарчмыг баримталж “Төрийн бодлогоороо зөвшилцөн холбогдох, Дэд бүтцийн байгуулалтаараа холбогдох, Гадаад худалдаагаа хөнгөрүүлэн холбогдох, Хөрөнгө мөнгөний эргэлтээр холбогдох, Ард түмнүүдийнхээ нөхөрлөлөөр холбогдох”-ыг гол агуулга болгон онцлон дурджээ. “Нэг бүс-Нэг зам” санаачилгын бүтээн байгуулалт нь нээлттэй чөлөөтэй байдал, харилцан ашигтай хамтаар үр ашгаа хүртэх үзэл баримтлалыг туйлбартайгаар баримталж, Хятад улс дангаараа гоцлон тоглохгүй, замын дагуух улс орнууд хамтаар “Хөгжлийн найрал дуу дуулах”-ыг эрмэлзэнэ гэж онцолжээ. Үүнээс гадна уг цагаан номд Хятадын Шиньжян, Фүжянь зэрэг мужуудын “Нэг бүс-Нэг зам” санаачилгын бүтээн байгуулалтын явц дахь үүрэг ролийг танилцуулсан байна. Уг бичиг баримтыг бүтээх явцдаа “Нэг бүс-Нэг зам” санаачилгын замын дагуух улс орнууд болон холбогдох олон улсын байгууллагын санал, Хятадын дотоод дахь салбар бүрийн эрдэмтэн судлаачдын санал зөвлөмжийг ихээр хүлээн авч, бүх талуудын оюуны бүтээлийг нэгтгэсэн үр дүн болсон. Мөн энэхүү цагаан ном нь “Нэг бүс-Нэг зам”-ын санаачилгыг чиглүүлсэн бодлого, санаачилгын шинжтэй төлөвлөгөөнүүд байхаас гадна ирээдүйн Хятад улсын “Нэг бүс-Нэг зам” санаачилга дахь оролцоо, цаашдын үйл ажиллагааг сайжруулах болон нарийвчилсан төлөвлөгөөг тусгажээ.





























































