Ард иргэд бол түүхийг бүтээгч бөгөөд нам болон улсын ирээдүйн хувь заяаг шийдэх гол хүч юм. Ард иргэдийн байр суурь бол ХКН-ын улс төрийн байр суурь бөгөөд Марксын үзэл суртлын улс төрийн нам бусад улс төрийн намуудаас ялгарах онцлог шинж. Ард иргэдийн аз жаргалыг эрэлхийлэх нь Хятад коммунистуудын анхны зорилго юм. Ард иргэдийг аз жаргалтай амьдралд удирдан чиглүүлэх нь ХКН-ын ямагт хувиршгүй тэмцлийн зорилго юм. ХКН-ын 19-р их хурлын илтгэлд бид хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, хүмүүсийн бүх талын хөгжил, бүх ард иргэдийн хамтын хөгжил цэцэглэлтийг тасралтгүй ахиулах ёстой гэж цохон тэмдэглэсэн.
Хүн төвтэй хөгжлийн үзэл бодол нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн бүхийл хүрээнд тусгагдсан байдаг. Хүн төвтэй хөгжлийн үзэл суртлыг хэрэгжүүлэхийн тулд бид ард түмний гол цогц байр суурийг баримталж, ард түмний сайн сайхан амьдрах хүсэл тэмүүлэлтэй нийцүүлж, олон хүмүүсийн язгуур эрх ашгийг тасралтгүй биелүүлж, хамгаалж, хөгжүүлж, ард түмний төлөө хөгжих, ард түмнийг түшиж хөгжих,хөгжлийн үр ашгийг ард түмэн эдлэх байх.
Шинэчлэлийг гүнзгийрүүлж, инновацыг хэрэгжүүлснээр эдийн засгийн хөгжлийн чанар, үр ашгийг дээшлүүлж, илүү их, илүү сайн материаллаг болон оюун санааны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ард түмний өдөр тутмын амьдралд өсөн нэмэгдэж буй хэрэгцээг тогтмол хангах болно. Ард иргэдийн урам зориг, санаачилга, бүтээлч байдлыг бүрэн дайчилж, салбар бүрийн хөдөлмөрчид, ажилчид, бизнес эрхлэгчид, авьяас чадвартан, бүх түвшний боловсон хүчний бүтээлч чанарыг дэлгэрүүлэн ашиглах тайз, орчныг бүрдүүлэх; Социалист эдийн засгийн суурь тогтолцоо, хуваарилалтын тогтолцоог дагаж мөрдөн, орлогын хуваарилалтыг тохируулж, татварын орлого, нийгмийн хамгаалал, шилжүүлгийн төлбөр зэрэг дахин хуваарилах механизмыг боловсронгуй болгож, нийгмийн шударга ёс, орлогын зөрүүний асуудлыг шийдвэрлэх, хөгжлийн үр дүнг бүх хүмүүст илүү шударга байх болно.
Хүн төвтэй хөгжлийн үзэл суртлаар Хятадын Коммунист Нам бүх сэтгэл бүх санаагаараа ард түмэнд үйлчлэх үндсэн зорилгыг тусган, ард иргэд бол хөгжлийг урагшлуулах суурь хүч гэх түүхийн материализмыг тусгаж, хамтын хөгжил цэцэглэлтэд аажмаар хүрэх зорилгыг тусгаж, ард түмэн хамгийн дээд гэх үнэ цэнийн хандлагыг илэрхийлэв.





























































