Ши Жиньпин Бээжингийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд суралцаж буй Пакистаны оюутнуудад захидлын хариу илгээв.
Ши Жиньпин захидалдаа:
Та бүхэн Хятадад ирж суралцсанаас хойш баялаг мэдлэг эзэмшсэний зэрэгцээ цөөн бус хятад найзуудтай болсон байна. Та бүхний олсон амжилтад би баярлаж байна.
Та бүхний ойлгосончлон шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвар гарснаас хойш Хятадын Засгийн газар болон сургуулиуд хэзээ ямагт манай оронд байгаа гадаад оюутнуудын амь насны аюулгүй байдал болон биеийн эрүүл мэндийг анхаарч, та бүхэнд бүх талын туслалцаа хангасан юм. Амь нас юунаас ч эрхэм байдаг. Хятадууд тэрчлэн манай оронд байгаа гадаадын иргэд гэсэнгүй цөмийг Хятадын Засгийн газар болон Хятадын ард түмэн адилхан анхааран халамжилсан юм.
Миний ойлгосноор халдвартай тэмцэх хугацаанд гадаадын маш олон оюутан олон арга хэлбэрээр дамжин Хятадын ард түмнийг урамшуулан зоригжуулсан юм. Хүндрэл бэрхшээлтэй үед нөхрийн чанар танигддаг. Хятад улс өөрийн оронд байгаа гадаадын бүх оюутнуудад олон төрлийн туслалцаа үзүүлэх болно. Олон орны шилдэг залуучууд Хятадад ирж суралцахыг Хятад улс сайшааж байна. Та бүхэн Хятад улсыг илүү ойлгож, энд олж харснаа дэлхий дахинд илүү ярьж, Хятадын залуучуудтай илүү харилцаж, дэлхийн олон орны залуустай хамт байж, иргэд хоорондын харилцаа холбоог ахиулах, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг урагшлуулахад хүч чадлаа өргөхийг хүсэж байна гэжээ.





























































