2013 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Казакстаны Назарбаевын их сургуульд илтгэл тавихдаа анх удаа “Төрийн бодлогоороо зөвшилцөн холбогдох, Дэд бүтцийн байгуулалтаараа холбогдох, Гадаад худалдаагаа хөнгөрүүлэн холбогдох, Хөрөнгө мөнгөний эргэлтээр холбогдох, Ард түмнүүдийнхээ нөхөрлөлөөр холбогдох”-ыг чухалчлан хамтаар Торгоны замын эдийн засгийн бүсийг бүтээн байгуулах стратегийн санаачилгыг гаргажээ. 2015 оны 3 дугаар сарын 28-нд Хятадын Засгийн газар БөАо-гийн Азийн эдийн засгийн форумын 2015 оны ээлжит жилийн хурлын үеэр албан ёсоор “Торгоны замын эдийн засгийн бүс болон 21 дүгээр зууны далайн торгоны замыг хамтаар байгуулах ажлыг эрчимжүүлэх хүсэл эрмэлзэл болон ажиллагаа”-г зарлаж “Төрийн бодлогоороо зөвшилцөн холбогдох, Дэд бүтцийн байгуулалтаараа холбогдох, Гадаад худалдаагаа хөнгөрүүлэн холбогдох, Хөрөнгө мөнгөний эргэлтээр холбогдох, Ард түмнүүдийнхээ нөхөрлөлөөр холбогдох” цаашид “Таван холбогдох” гэж товчлохыг гол агуулга болгон “Нэг бүс-Нэг зам”-ын дагуух улс орнуудын улс төрийн харилцан итгэлцэл, эдийн засгийн харилцан хамаарал, соёлын харилцан солилцооны үр дүнд “Эрх ашгийн цогц нэгдэл, Хариуцлагын цогц нэгдэл, Хувь заяаны цогц нэгдэл”-ийг буй болгохыг заажээ. “Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалт иж бүрнээр хэрэгжих явцад “Таван холбогдох” нь харилцан бие даасан, мөн харилцан адилгүй хугацаа, үе шатуудад өөр өөрийн онцлогтой байж болох, мөн нэгдсэн нэг бодлогоор хэрэгжихийг хамтаар дэмжих, “Нэг бүс-Нэг зам” санаачилгын замын дагуух улс орнуудын хамтын ажиллагааны салшгүй нэг хэсэг юм.





























































