”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

БНХАУ-ын эмч нарын туршлага сургамжийг суралцаж байна

Эрүүл Мэндийн Яамны Шуурхай Удирдлагын Газрын дарга Д.Нарангэрэлтэй ярилцлаа.

 

- Монгол Улсад “COVID-19”-ийн халдвар бүртгэгдээд багагүй цаг хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр гаднын байгууллагуудтай, Эрүүл мэндийн салбаруудтай хэрхэн хамтран ажиллаж байгаа вэ?

“COVID-19”-ийн халдвар анх гарсан цагаас буюу 01-р сарын 03-ны өдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-аас БНХАУ-ын Үхань хотоос шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгаа байна гэсэн анхны мэдээлэл өгсөн. Энэ мэдээллийг өгсөн цагаас эхлээд дэлхийн маш олон орнуудтай олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Үүнд ДЭМБ, Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын Хүүхдийн сан, НҮБ-ын хүн амын сан, Японы Жайка байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн тухайн улс, орон нутагтай хамтран ажиллаж байгаа. Тухайлбал БНХАУ, Солонгос, Япон, ОХУ зэрэг улсуудтай хамтран ажиллаж байна. Ялангуяа дэд сайдаар ахлуулсан баг ОХУ-ын өвчлөл бага байх үед ажиллаж туршлага судалсан байдаг. Үүнээс хамгийн их ойр холбоотой ажиллаж байгаа орон гэвэл БНХАУ байгаа. Бид эхний ээлжид БНХАУ-ын эмч нарын туршлага сургамжийг суралцаж байна. БНХАУ-ын Элчин Сайдын Яамаар дамжуулаад Үхань хотод ажилласан эмч нартай манай клиникийн эмч нар эмнэлзүйн туршилт судалгаа хийж, үр дүнгийн талаар санал солилцох онлайн хурлыг дөрвөн удаа хийсэн байгаа. БНХАУ-ын эмч нарын хэрэглэж байгаа эмчилгээ оношилгооны зааврыг мөн орчуулж хэрэглэж байна. Ялангуяа уламжлалт эмчилгээний талаарх зааврыг орчуулж хамтарч ажиллаж байгаа. Өвчин их байх үед Гэмтэл согог судлалын эмч нар хандивын гараа сунгаж нэг өдрийнхөө цалинг Үхань хотод ажиллаж байгаа эмч нарт зориулан Элчин Сайдын Яаманд өгсөн гэх мэтчилэн олон төрлийн хамтын ажиллагаа өрнүүлсэн.

- Газар зүйн байршил үндэс угсаагаас үл хамаараад халдвар тархаж байгааг бид бүхэн харж байна. Гэхдээ тухайн газар амьдарч байгаа хүнээс хамаараад эмчилгээний арга барил өөр байгаа юу? Ялангуяа Хятадад, ӨМӨЗО-д эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн арга барил хэрэглэж байгаа эм тарианы хувьд өөр байна уу? Тэр талыг хэр зэрэг судалж байгаа вэ?

Бид эхний ээлжид ДЭМБ-ын стандарт буюу тогтсон зөвлөмжийг баримталж яваа. Уламжлалт эмнэлгийн хувьд судалж байна. Манайх өөрөө уламжлалт анагаах ухааны том хөгжингүй салбартай. Бидний харж байгаагаар өвчний ид үед биш өвчин илааршиж гэрийн тусгаарлалтад гарсан тэр үед уушгины үйл ажиллагааг сэргээх зэрэгт уламжлалт эмчилгээг хэрэглэж байгаа туршлага харагдсан. Түүнээс биш өвчин яг идэвхтэй байгаа үед уламжлалт эмчилгээг хэрэглэхгүй байгаа нь ажиглагдсан. Тухайн орон, хүн бүрийн генээс шалтгаалаад клиникийн шинж тэмдэг, эмчилгээ, үргэлжлэх хугацаа өөр өөр байгаа.

- Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилтнуудын ашиглаж байгаа техник хэрэгсэл хувцсыг хаанаас авч байгаа вэ? Дутагдалтай зүйл юу байна? БНХАУ-д энэ талтай холбогдсон санал хүсэлт тавьсан уу?

БНХАУ-тай холбоотойгоор ЭСЯ-аар дамжуулаад Онцгой Байдлын Шуурхай штабт маш их хандивыг өргөсөн байгаа. Хамгаалах хувцас хэрэгсэл, оношлуур, тоног төхөөрөмж багтаж байгаа. БНХАУ-ын Засгийн газар, эмч мэргэжилтнүүд Монгол Улсад нэн талархалтай хандаж байгаа. Бид цаашдаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ. Мөн хоёр яамдын хооронд хоёр сайдын байгуулсан уламжлалт гэрээ ч байдаг. Үүнийхээ дагуу эрүүл мэндийн салбартай хамгийн ойрхон ялангуяа “COVID-19”-ийн халдвар гарсан цагаас эхлээд хамгийн ойрхон ажиллаж байгаа нь БНХАУ байгаа.

Манай улсын хувьд өмнөд хөрш хамгийн чухал зүйлсээ авдаг нийлүүлдэг. Маш олон маск эмнэлгийн тоног төхөөрөмжийг өмнөд хөршөөсөө авдаг байгаа. Яагаад гэвэл БНХАУ бол өөрөө маш том үйлдвэрлэгч орон. Ялангуяа БНХАУ-д сүүлийн сард өвчлөл буурч хяналтдаа авч чадсанаар дэлхийн бусад улс орон Хятад улсад үйлдвэрлэсэн зүйлсийг хэрэглэх байдал өсөж байгаа. Хятад улс бусад улс оронд тусламжийн гараа ч харамгүй сунгаж байна. БНХАУ өвчнийг хяналтдаа авч үйлдвэр ахуй нь сэргэж байгаад бид маш их баяртай байна.

- Цаашид Монгол Улсад вирусний тархалт ямар хэмжээнд хүрнэ гэж урьдчилсан байдлаар тооцоо шинжилгээ хийгээд байна вэ?

Өвчлөл гарсан цагаас л тооцоо судалгааг хийгээд явж байна. Тооцоо судалгааны явцад клиникийн шинж тэмдэг, тархалтын байдлыг харж байхад тоо баримт өөрчлөгдөж байгаа. ДЭМБ-аас өгсөн аргачлалын дагуу үзэхэд энэ вирус нэг хүнд халдахад 3-4 хүнд халдварлах байдалтай байгаа. Энэ үндсэн дээр нь тооцоолоод эмнэлгийн тоног төхөөрөмж, тооцоо судалгаагаа хийгээд бэлэн байдлаа ханган ажиллаж байна.  

 

Найруулагч:Б.Туяа
Эх сурвалж:Солонго мэдээлийн төв
Мэдээ үзсэн:757
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой