2012 оны 11 сарын 08-ны өдөр, ХКНын 18-р Их хурлаар эдийн засгийн бүтээн байгуулалт, улс төрийн бүтээн байгуулалт, соёлын бүтээн байгуулалт, нийгмийн бүтээн байгуулалт, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт зэрэг “таван бүтээн байгуулалтын цогц нэгдэл” тэй Хятадын онцлогтой социализмын ерөнхий төлөвлөгөөг дэвшүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бүтээн байгуулалтыг төв болгон баримтлахын зэрэгцээ эдийн засгийн бүтээн байгуулалт, улс төрийн бүтээн байгуулалт, соёлын бүтээн байгуулалт, нийгмийн бүтээн байгуулалт, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг бүх талаар нь урагшлуулж, орчин үеийн бүтээн байгуулалтын бүхий л тал, чиглэлийг уялдуулан хөгжүүлэх болно. “таван бүтээн байгуулалтын цогц нэгдэл” ерөнхий төлөвлөгөө болон “Дөрвөн иж бүрэн”-ийн стратеги төлөвлөгөө харилцан дээшлүүлэн, бие биетэйгээ уялдаж, эдийн засгийн хөгжлийг урагшлуулахыг суурь болгон, социалист зах зээлийн эдийн засаг, ардчилсан улс төр, дэвшилтэт соёл, экологийн соёл иргэншил, эв найртай нийгмийг бүтээн байгуулж, ард түмний хөгжил цэцэглэлт, улс орны хөгжил цэцэглэлт, Хятадын сайн сайхныг бий болгоход оршино. “таван бүтээн байгуулалтын цогц нэгдэл” ерөнхий төлөвлөгөөнд Хятадын Коммунист Нам зохицуулалттай хөгжлийн зүй тогтлын шинж чанартай мэдлэгийг тасралтгүй гүнзгийрүүлж, мөн Хятад онцлогтой социализмын зүй тогтлын шинж чанартай мэдлэгийг тасралтгүй гүнзгийрүүлж байгааг харуулж байна.





























































