Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Жүн Шань: Хятадын бүх ядуу буурай шяньд цахим худалдааг нэвтрүүллээ

Жүн Шань: Хятадын бүх ядуу буурай шяньд цахим худалдааг нэвтрүүллээ

Хятадын Худалдааны яам холбогдох яам, байгууллагуудтай хамтран ядуурлаас ангижруулах ажлын хүрээнд дотоодын бүхий л улсын зэрэглэлтэй ядуу буурай шянь (хошуу)-д цахим худалдааны сүлжээг нэвтрүүлсэн тухай тус улсын Худалдааны сайд Жүн Шань 18-ны өдөр  болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.

Өнгөрсөн онд Хятадын ядуу буурай шянь(хошуу)-ий цахим жижиглэнгийн худалдаа 239.2 тэрбум юаньд хүрч, өмнөх оныхтой харьцуулахад 33 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Ийнхүү дээрх тосгодод цахим худалдааны сүлжээ нэвтэрснээр тариаланчдад ихээхэн ашиг тустай хэмээн үзэж байгаа юм байна. Учир нь Хятад улс олон хүн амтай, өргөн уудам газар нутагтай. Ялангуяа зарим уулархаг бүс нутаг зам, харгуйн хүндрэл бэрхшээлээс болоод онцлох бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулж чадахгүйд хүрдэг. Хот суурин газруудад дээрх барааны эрэлт хэрэгцээ байсан ч олж авч чадахгүйд хүрэх тохиолдол багагүй байдаг. Тэгвэл цахим платформ нь дээрх асуудлыг шийдвэрлэж чадна.

Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд Хятадын Худалдааны яамнаас худалдаагаар ядуурлыг бууруулах таван төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсний нэг нь цахим худалдааны салбар юм.

Жүн Шань сайдын хэлж буйгаар, Хятад улс энэ жилд цахим худалдаагаар ядуурлыг бууруулж, ядуурлаас ангижруулах ажлыг эрчимжүүлж, ядууралтай бүс нутгуудад цахим худалдааны салбарыг хөгжүүлж, 5 сая гаруй тариаланчийн амьжиргааг дээшлүүлэх юм байна.    

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:5486
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7