Хэдийгээр Хятад улсын зүгээс “Нэг бүс-Нэг зам” санаачилга гаргасан ч замын дагуух улс орнууд болон холбогдох бүхий л орнуудын идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа хэрэгтэй билээ. Санаачилгыг бодит байдал болгон хэрэгжүүлэх явцад талууд зарим үед эсрэг тэсрэг бодол, өөрсдийн эрх ашгийг бодолцох, мөн бүх талын хүндрэл бэрхшээлүүд тохиолдоно. Энэ нь талууд үзэл бодлоороо нэгдэн нягтарч эрх ашгаа эрэмбэлэн нийтлэг байдлаар харахыг шаардаж байна. Улс орнууд гар гараасаа барилцан учирч буй сорилтыг зайлшгүй даван туулж, хамтын ойлголцол зөвшилцлийг бий болгож, үүсэн гарах хариуцлагыг хамтдаа үүрцгээнэ. Мөн улс орнуудын оролцооны түвшин, хэлбэр нь харилцан адилгүй. Үүрэх хариуцлага нь ч харилцан адилгүй. БНХАУын удирдагч нар олон удаа илэрхийлэхдээ: “Нэг бүсНэг зам” санаачилгын бүтээн байгуулалт нь Хятадын амралтын цэцэрлэг биш харин түмэн цэцэгсийн хүрээлэн билээ. Хятад улс гоцлон хөгжим тоглохгүй ээ. Харин бүх талуудтай хамтдаа хөгжим тоглоно гэжээ. Санаачлагч талын хувьд Хятад улс чин сэтгэлээсээ замын дагуух улс орнуудтай идэвхтэй харилцаж, амласан зорьсноо хэрэгжүүлж өөрийн үүрэх хариуцлагаа үүрсээр байна.





























































