ХIII сонгуулийн УТЗЗ-ний бүх Хятадын хорооны Ⅲ чуулган 05-р сарын 21-ний өдөр Бээжинд эхэлнэ. 05-р сарын 19-ний өдөр ХIII сонгуулийн УТЗЗ-ний бүх Хятадын хорооны Ⅲ чуулганд оролцох Өвөр Монголд суугаа бүх Хятадын УТЗЗ-ний гишүүд Бээжин хотноо хүрлээ.
Энэ жил бол чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх ба "Арван гуравдугаар таван жил"-ийн төлөвлөгөөний сүүл хураах жил бөгөөд ядуурлаас ангижруулах стратегийн бодлогын шийдвэрт ялалтыг олох жил болно. Энэ удаагийн их хурлыг сайн хуралдуулахын төлөө Бээжинд очихоосоо өмнө гишүүд гүнзгий шинжилгээ хийж, нийгмийн байдал ардын үзэл санааг сонсож, санал зөвлөмжөө нарийн нямбай туурвиж, төрийн явдалд оролцон төрийн явдлыг зөвлөх, арга ухаан гаргаж арга бодлого дэвшүүлэхэд бүрэн гүйцэд бэлтгэл хийжээ.
Энэ жилийн "Хоёр чуулган" бол онцгой цаг үед хуралдуулах чухал хурал болно. УТЗЗ-ний гишүүд энэ удаагийн хурлыг сайн хуралдуулж, ХКН-ын төв хорооны чиглэл, төрийн бодлогыг олон түмний дунд цаг алдалгүй уламжлах хэрэгтэй. Үүнээс гадна энэ жилийн санал зөвлөмж хандлагат чанараар чанга байгаа бөгөөд голдуу тахлын байдал, өнөөгийн эдийн засгийн хөгжлийн тухай санал зөвлөмж дэвшүүлэх болно хэмээн бүх Хятадын УТЗЗ-ний гишүүн, Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн профессор Шин Юүнмин ярив.
Хөххотын “COVID-19”-ийн халдвараас сэргийлэх ажлын удирдах газрын дэд ерөнхий удирдагч бүх Хятадын УТЗЗ-ний гишүүн, Хөххотын дэд дарга Шюй Рүйшя: - Ажлын бодит байдал болон шинжилгээ хийсэн үр дүнтэйгээ уялдуулан үндсэн шатны тахлын байдлаас сэргийлэх талд санал зөвлөмж бэлтгэсэн. Жишээлбэл үндсэн шатны эрүүл мэндийн ажилтны эгнээний төлөвлөлтийг чангатгах, үндсэн шатны эмчилгээний байгууламжийн халдварт өвчнийг арах системийн байгуулалтыг чангатгах зэрэг санал зөвлөмжийг дэвшүүлэх болно гэв.
Бүх Хятадын УТЗЗ-ний гишүүн, Өвөр Монголын Өөртөө Засах Орны УТЗЗ-ний хүн ам нөөц баялаг орчны зөвлөлийн эрхлэгч Юүнь Жыхөү: - Санал зөвлөмжөө нарийн нямбай бэлтгэсэн. Үүнд ажилтан урих шалгалтыг сайжруулж, авьяас чадвартай ажилтны үндсэн шат тийш эмх журамтайгаар шилжихийг ахиулах тухай санал зөвлөмж байна. Ажил олгож ажилтан элсүүлэхдээ дэндүү олон урьдчилсан нөхцөл шаардахыг цуцалж, бүх талын ажилтны авьяас чадварыг харуулахыг хүсэж байна гэлээ.
Дү Миняань гишүүн голдуу үндэстний цөөнхийн газар орны эдийн засаг нийгмийн хөгжил, эко байгаль орчны төлөвлөлт, нийгэм ардын амьдралын баталгаа зэрэг талд голлон олон санал зөвлөмж бэлтгэв.
Юүн Мэй гишүүн бүх Хятадын "Хоёр чуулган"-аар дамжин монгол эм эмнэлэг, хятад эм эмнэлгийн хөгжил, энгийн өндөр зэрэглэлийн дунд сургуулийн стандартчилсан бүтээн байгуулалтад өөрийн хүчин чадлаа нэмэхийг хүснэ.
Алтансан гишүүн үндэстний дээд зэрэглэлийн сурган хүмүүжлийн чанартай хөгжлийг ахиулах, “Багшийн сурган хүмүүжлийг хөгжүүлэх ажиллагааны төлөвлөгөө”-г ахиулахад санал зөвлөмжөө дэвшүүлэхээр бэлтгэж байна. Өвөр Монголын 25 сая гаруй үндэстнүүдийн ард түмний хүсэл найдварыг өвөрлөсөн гишүүд хүсэл найдварыг нь хөсөрдүүлэхгүй, үүрэг хариуцлагаа сайн гүйцэтгэж, шинэ зууны УТЗЗ-ний гишүүний үүрэг хариуцлагаа тууштай биелүүлнэ гэлээ.





























































