”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

УТЗЗ-ний XIII сонгуулийн бүх Хятадын хорооны Ⅲ чуулган нээлтээ хийв

УТЗЗ-ний XIII сонгуулийн бүх Хятадын хорооны Ⅲ чуулган нээлтээ хийв.

УТЗЗ-ний XIII сонгуулийн бүх Хятадын хорооны Ⅲ чуулган өнөөдөр буюу 05-р сарын 21-ний өдрийн үдээс хойш 15:00 цагт Бээжин хотын Ардын Их Хурлын Танхимд нээлтээ хийв. УТЗЗ-ний XIII сонгуулийн бүх Хятадын хорооны Ⅲ чуулган 2151 гишүүнтэй бол хуралд 2057 гишүүн оролцож, хуульд нийцсэн тоонд хүрэв.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Нам төрийн бусад удирдагчдын хамт нээлтийн ёслолд оролцсон байна. Юуны өмнө Ши Жиньпин дарга болон нам төрийн удирдагчид, хуралд оролцсон бүх гишүүдийн хамт цар тахлын эсрэг тэмцэлд амь үрэгдсэн баатрууд болон ахан дүүст эмгэнэл илэрхийлэн нэг минут хүндэтгэл үзүүлэн номхон зогсжээ.

Хурлаар ХIII сонгуулийн УТЗЗ-ний бүх Хятадын хорооны Ⅲ чуулганаар буй болсон улс төрийн шийдвэрийг зөвлөж баталсан байна.

УТЗЗ-ний БХХ-ны дарга Ван Ян УТЗЗ-ний Байнгын хорооны ажлыг тайлагналаа.

Тэрээр: - 2019 он бол Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ой болон УТЗЗ-ний БХХ зөвлөлдөх байгууллагын байгуулагдсаны 70 жилийн ой тохиосон. Хятадын Коммунист Намын Төв Хороо нь Хятадын УТЗЗ-ний ажлын хэсгийн хуралдааныг зохион байгууллаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин чухал үг хэлж, шинэ зууны УТЗЗ-ний БХХ-ны зөвлөлдөх байгууллагын ажлын үүрэг хариуцлага, үндсэн шаардлага, хүчлэх гол явдлуудыг нарийн тодорхой өгүүлэн, УТЗЗ болон улсын засаглалын системийн дотоод холбооны уялдааг гүнзгийрүүлж, шинэ зууны УТЗЗ-ний БХХ зөвлөлдөх байгууллагын хөгжилд урагшлах чиглэлийг зааж өгсөн хэмээн онцолсон байна.

УТЗЗ-ний БХХ-ны орлогч дарга Жэн Жяньбан ХIII сонгуулийн УТЗЗ-ний бүх Хятадын хорооны Байнгын хорооны нэрийн өмнөөс II чуулганаас хойших дэвшүүлсэн ажлын тухай тайлагнасан байна.

Тэрээр: - Бүх Хятадын УТЗЗ-ний гишүүн, УТЗЗ-ний бүрэлдэхүүн нэгж болон тусгай зөвлөлүүд II чуулганаас хойш нийт 5488 санал санаачилгаа дэвшүүлж, хянан шалгахаар дамжин 4089 саналыг бүртгүүлж, 175 саналыг бусад холбогдох салбарт шилжүүлэн өгсөн бөгөөд бүх саналыг тогтсон цагт шийдвэрлэж дуусгасан байна. Байнгын хороо санал дэвшүүлэх ажлыг сайжруулахад дэмжлэг үзүүлж, санал зөвлөгөө өгөх тусгай зөвлөлдөх байгууллагын үүргээ гүйцэтгэж, ажлын систем, тогтолцооны бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, УТЗЗ-ний БХХ зөвлөлдөх байгууллагын саналын ажлыг боловсронгуй болгож сайжруулахыг дэмжин ажилласаар ирсэн гэж тэмдэглэсэн байна.

Тус чуулган 7 хоног үргэлжлэх бөгөөд Хятадын олон нам бүлгийн хамт олон, олон үндэстний олон салбарын УТЗЗ-ний БХХ-ны гишүүд оролцон, УТЗЗ-ний БХХ-ны Байнгын хорооны ажлын тайланг хэлэлцэн, Засгийн газрын ажлын тайланг сонсон хэлэлцэх бөгөөд Хятадын иргэний хуулийн анхны эмхэтгэлийн төслийг хэлэлцэн, үндэсний эдийн засаг нийгмийн хөгжлийн бодлого чиглэлийн асуудлаар санал санаачилгаа дэвшүүлэх болно.

Зохиогч:ХУАН ЗИЖАНЬ,ЧЭНЬ ХАЙЯНЬ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:people.com.cn
Мэдээ үзсэн:1340
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой