XIII сонгуулийн УТЗЗ-ний БХ-ын хорооны III чуулган 05-р сарын 20-ны өдрийн үдээс хойш хэвлэлийн бага хурал хуралдуулав. Халдвараас урьдчилан сэргийлэх, олон нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор хэвлэлийн бага хурлыг онлайн видео хэлбэрээр хуралдуулсан байна. Гол хурлын талбайг Ардын Их Хурлын Танхимын хэвлэлийн хурлын тэнхимд зохион байгуулав. Их хурлын хэвлэл мэдээллийн төлөөлөгч Гүө Вэйминь хурлын байдлыг танилцуулж дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.
Гүө Вэйминь танилцуулахдаа, XIII сонгуулийн УТЗЗ-ний БХ-ын хорооны III чуулган 05-р сарын 21-ний өдрийн үдээс хойш 15:00 цагт Ардын Их Хурлын танхимд нээлтээ хийж, 05-р сарын 27-ны өдрийн үдээс хойш өндөрлөж, хурлын цаг хугацааг өмнөх төлөвлөгөөнөөс дөрвөн өдөр илүүгээр багасгасан гэлээ.





























































