Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Дэлхий нийт Хятадын хоёр чуулганыг анхаарч буй ”түлхүүр үгс”

2020 онд Дэлхий нийт Хятадын хоёр чуулганыг анхаарч буй ”түлхүүр үгс”

  2020 оны Хятадын "Хоёр чуулган" өнөөдөр буюу 21-ний өдөр албан ёсоор нээгдлээ. Энэхүү эгзэгтэй үед хуралдаж буй Хятадын Хоёр чуулган дэлхийн анхаарлын төв болоод байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татсан Хоёр чуулганы "түлхүүр үгс" юу бол ?

Түлхүүр үг 1: Эдийн засгийн эргэлт

        Цар тахлын улмаас дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлж байна. Олон улсын валютын сан, дэлхийн эдийн засаг 2020 онд гурван хувиар буурах бөгөөд 1930-аад оны их хямралаас хойших дэлхийн хамгийн хүнд эдийн засгийн хямрал болно гэж таамаглаж байна. Олон улсын Хамтын нийгэмлэгээс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болох Хятад улс нь Хоёр чуулганы үеэр эдийн засгийн бодлогын ямар дохио гаргахыг ихэд анхаарч байна.

Түлхүүр үг 2: Бүх талаар чинээлэг нийгмийг байгуулах

Энэ он бол Хятад улсын хувьд бүх талаар чинээлэг нийгмийг байгуулж, ядуурлаас гаргах зорилтод жил болно. Гэнэт дэгдсэн цар тахлын улмаас Хятад улс зорилгоо хэрхэн биелүүлэх, хүн төрөлхтний ядуурлыг бууруулах, хөгжлийн түүхэнд шинэ хуудсыг бичих талаар олон улсын хамтын нийгэмлэг нийтдээ анхаарч байна.

Түлхүүр үг 3: Олон нийтийн эрүүл мэнд

Шинэ төрлийн коронавирусын дэгдэлт нь дэлхийн 2-р дайн дууссанаас хойш дэлхийн нийтийн эрүүл мэндэд тохиолдсон хамгийн ноцтой асуудал юм. Хятад улс өөрийн эрүүл мэндийн тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох, дэлхийн нийтийн эрүүл мэндийн засаглалд хэрхэн хувь нэмэр оруулах нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд байгаа сэдэв юм.

Түлхүүр үг 4: Олон улсын хамтын ажиллагаа

Цар тахлын нөлөөн дор дэлхийн даяаршил, худалдааны протекционизмын эсрэг чиг хандлага нэмэгдэв. Олон улсын макро эдийн засгийн бодлогын уялдаа холбоог бэхжүүлж, дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээний тогтвортой, жигд нийлүүлэлтийн сүлжээг хадгалаж, дэлхийн эдийн засгийг аль болох хурдан сэргэхэд туслан, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүсэл зоригоо нийцүүлнэ.

Түлхүүр үг 5: Гадаад харилцаа

Энэ зуунд дэлхийн урьд өмнө гараагүй цар тахал дэгдээд буй нөхцөл байдалд Хятадын гадаад бодлого нь мөн олны анхаарлыг ихээхэн татаж байна.
 

 

Найруулагч:М.БАНДИ
Эх сурвалж:http://www.xinhuanet.com/
Мэдээ үзсэн:5299
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7